
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Имперо” группын тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Азийн аваргын алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Ази тивийн аврга боллоо. Ийнхүү тэрбээр Монголын багийн эхний алтан медалийг эх орондоо авчирлаа. ОУХМ Б.Баасанхүү “булган сүүл”-тэй байж араасаа гурван алт, хоёр хүрэл медаль дагуулсан юм. Азийн аварга болсон ОУХМ Б.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн УАШТ-д гурав дахь удаагаа түрүүлсэн билээ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр Ази тивийн аваргын алтан медалийн төлөө Япон Улсын тамирчин Шинсэй Хатторитой барилдаж ялснаар Ази тивийн аварга болж Монголын багийн хоёр дахь алтан медалийг хүртсэн юм.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Блю Драгон” компанийн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн Азийн аваргын алтан медалын төлөө Өмнөд Солонгосын тамирчин Хух Мимитэй барилдаж ялснаар Ази тивийн аварга болсон. Тэрбээр Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирлаа. МУГТ Л.Энхрийлэн ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэхдээ мөн л Солонгосын шилдэг жүдочин Хух Мимиг ялж байсан билээ. Харин ОУХМ М.Ичинхорлоо Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдож, шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээр барилдсан ОУХМ Бишрэлтийн Хорлоодой Азийн аваргын алтан медалын төлөө Япон Улсын тамирчинтай барилдсан. Японы тамирчин мэх хийхдээ толгойгоороо татамид зоогдож унасан учир торгууль авч, ОУХМ Б.Хорлоодой Ази тивийн аварга болов. Тэрбээр энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд үнэхээр дайчин барилдаж, хүчтэй өрсөлдөгчдийг буулган авч түрүүлж чадлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам Азийн аваргын хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин Жун Еэринтэй барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар эмэгтэйчүүдийн 52 кг жинд Азийн аваргын хүрэл медаль хүртлээ.

Үндэсний шигшээ баг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Хангарьд”спорт клубийн тамирчин ОУХМ Бямбажавын Цогт-Очир Азийн аваргын хүрэл медалийн төлөө Казахстан Улсын тамирчин Нурканат Серикбаевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ.
| Б.БААСАНХҮҮ, Б. ЭРХЭМБАЯР, Л.ЭНХРИЙЛЭН, Б.ХОРЛООДОЙ НАР АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |