Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөх юм. Өнөөдрийн байдлаар жин тус бүрд 11 тамирчин олимпын эрхээ аваад байгаа. Үлдсэн таван квотын хоёр нь Бишкек хотноо эхлэх Азийн бүсийн тэмцээнээс тодрох бол хамгийн сүүлчийн дэлхийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо зохион байгуулагдаж, энэ тэмцээнээс Парисыг зорих хамгийн сүүлчийн тамирчдын нэрс тодрох юм.
.jpg)
Олимпын эрх олгох Азийн тэмцээний 57 кг-д “Төгс” дэвжээний залуу тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ Бишкекийн дэвжээнд хүч сорино. Тэрбээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд алтан медаль хүртэж, олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх болсон. Б.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил “U23” ангиллын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальт хүртсэн билээ. Б.Мөнх-Эрдэнэ манай улсын ур чадвар нь өсч яваа шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.
.jpg)
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Аваргууд академи”-ийн тамирчин ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах олимпын эрхийн тэмцээний 65 кг-ын жинд хүч сорих юм. Сүүлийн жилийн УАШТ-ий 65 кг-ын жинд МУГТ Т.Тулга, ОУХМ Ц.Цогбадрах нарын өрсөлдөөн олны анхаарлыг татаж байгаа билээ. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах, өрсөлдөгчөө ялж, аваргалсан бол өнгөрсөн жил Т.Тулга хариугаа аван түрүүлж байв. Харин энэ жилийн 2024 оны УАШТ-д ч тэд учраа бүрээ шороодуулсаар финалд дахин таарсан. Ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай энэ барилдаан ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртсэн билээ.
.jpg)
Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой алтан медальт, Ази тивийн болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүч үзнэ. Тэрбээр74 кг-ын жинд сүүлийн гурван жил дараалан насанд хүрэгчдийн улсын аварга болоод байгаа.
.jpg)
Олимпын эрхийн тэмцээний 86 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ өрсөлдөнө. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д “Төв Арж” клубийн Н.Батбилгүүнийг ялж, УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртэж, олимпын эрхийн тэмцээний эрхийг хүртсэн билээ..
.jpg)
Олимпын эрхийн тэмцээний 97 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аваргын хүрэл, "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл, “U23” хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, улсын харцага, ОУХМ Ганбаатарын Ганхуяг барилдана. Тэрбээр 2024 оны УАШТ-д Азийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ, улсын начин Ө.Батзултай шалгарсан үлдсэн. Ө.Батзул начин барилдалгүйгээр ялалтыг өгсөн тул Г.Ганхуяг Монгол Улсын аваргад түрүүлж, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон.
.jpg)
Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний 125 кг-ын жинд МУГТ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Мөнхтөрийн Лхагвагэрэл барилдана. Тэрбээр 2024 оны УАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд “Ганьт” клубийн тамирчин, аймгийн начин Б.Одгэрэлийг 7:0-ээр хожиж олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхийг хүртсэн.
.jpg)
Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин Батхуягийн Хулан барилдана. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд МУГТ, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Бат-Очирын Болортуяаг ялж, олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхийг хүртсэн.

Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хүч сорино. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Болдсайханы Хонгорзулыг ялж, олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхийг хүртсэн.

Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, МУГТ Пүрэвдоржийн Орхон барилдана. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэдийг ялж, олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхийг хүртсэн.

Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Иван Ярыгиний “Алтан гран при” тэмцээний алт, мөнгө, хүрэл, цэргийн их наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгө, “Иван Поддубный” нэрэмжит мэргэжлийн лигийн тэмцээний хүрэл меадльт, ОУХМ Энх-Амарын Даваанасан хүч үзнэ. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д жин өгсөн 76 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Загардуламыг ялж, олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхийг хүртсэн.
| ЧӨЛӨӨТИЙНХӨН ПАРИС ХҮРЭХ ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХҮЧ СОРИНО |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |