• Өнөөдөр 2024-04-30

ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ ТАМИРЧИД

2024-04-20,   2046

            Жүдо бөхийн 2024 оны  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Хонконгод эхэлнэ. Энэ удаагийн Азийн аваргад одоогоор 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдөх мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ М.Ичинхорлоо, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д ОУХМ О.Хүслэн, +78 кг-д ОУХМ А.Адъяасүрэн нар барилдах мэдүүлэг өгчээ.  Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Э.Ариунболд, ОУХМ Б.Цогт-Очир, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр, 73 кг-д МУГТ Ц.Цогтбаатар, ОУХМ О.Уранбаяр, 81 кг-д ОУХМ Г.Болор-Очир, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл нар хүч сорих юм байна. Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой 52 кг-д, ОУХМ Батсүхийн Алтанцэцэг 57 кг-д, Баянмөнхийн Нармандах 66 кг-д барилдах юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ:

         Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны аравт бичигдсэн ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, дэлхийн чансааны 14 бичигдсэн ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар барилдана. Тус жинд ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн Казахстаны Abiba ABUZHAKYNOVA, Өмнөд Солонгосын  LEE Hye Кyeong, Узбекистаны Khalimajon KURBONOVA,  Японы Kano MIYAKI нарын шилдэг бөхчүүд байгаа юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ:

         Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 13 бичигдсэн ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам барилдана. Тус жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны хоёрт бичигдсэн Узбекистаны Diyora KELDIYOROVA, Sita KADAMBOEVA,  АНЭУ-ын Б.Хорлоодой, Японы залуу тамирчин Kokoro FUJISHIRO,  Өмнөд Солонгосын JANG Seyun, JUNG Yerin нарын шилдэг жүдочид байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ:

        Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 19 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 22 бичигдсэн МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо нар барилдана. Тус жинд дэлхийн чансааны гуравт бичигдсэн Өмнөд Солонгосын HUH Mimi,  дэлхийн чансааны 17 бичигдсэн Хятадын Qi CAI, Японы залуу тамирчин Akari OMORI, Туркменистаны Maysa PARDAYEVA, Узбекистаны Shukurjon AMINOVA, Казахстаны Bakyt KUSSAKBAYEVA, АНЭУ-ын Б.Алтанцэцэг нарын амаргүй өрсөлдөгч нар байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ:

           Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 12 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 37 бичигдсэн ОУХМ Болдын Ганхайч барилдана. Тус жинд дэлхийн чансааны 15 бичигдсэн Өмнөд Солонгосын KIM Jisu, Японы залуу тамирчин Kirari YAMAGUCHI, Туркменистаны Zulhumar  DASHKINOVA, Казахстаны Esmigul KUYULOVA, Филиппины Kiyomi  WATANABE нарын Азийн шилдгүүд байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ:

         Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 47 бичигдсэн ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ барилдана. Тус жинд дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн Японы Saki NIIZOE, дэлхийн чансааны 17 бичигдсэн Узбекистаны Gulnoza MATNIYAZOVA,  Shokhista NAZAROVA, Өмнөд Солонгосын YU Hyeon Ji , Казахстаны Ekaterina TOKAREVA, Хятадын Dan YU нарын амаргүй өрсөлдөгчид байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ:

        Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 29 бичигдсэн ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тус жинд дэлхийн чансааны 11 бичигдсэн Японы Rika TAKAYAMA, Өмнөд Солонгосын YOON Hyun Ji, Узбекистаны Iriskhon KURBANBAEVA, Казахстаны  Aruna JANGELDINA нар байна.

 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ:

         Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 16 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 18 бичигдсэн ОУХМ Амарсайханы Адъяасүрэн барилдана. Тус жинд дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн  Өмнөд Солонгосын KIM Hayun, LEE Hyeon Ji,  дэлхийн чансааны 13 бичигдсэн олимп, дэлхийн аварга Японы Akira SONE, Mao ARAI, Хятадын Ye LIANG,  Казахстаны Kamila BERLIKASH,  Akerke RAMAZANOVA, Узбекистаны Rinata ILMATOVA нарын шилдэг тамирчид байна.

 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ:

          Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 26 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 12 бичигдсэн ОУХМ Энхтайваны Ариунболд, ОУХМ Бямбажавын Цогт-Очир нар барилдана. Тус жинд дэлхийн чансааны долоод бичигдсэн олимпын мөнгөн медальт Тайванийн YANG Yung Wei, дэлхийн чансааны наймд бичигдсэн ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Dilshodbek BARATOV, Doston RUZIEV, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Казахстаны Yeldos SMETOV, Nurkanat SERIKBAYEV, Японы Taiki NAKAMURA, Тажикстаны Mehrzod  SUFIEV, Туркменистаны Aybek OMIROV нарын амаргүй өрсөлдөгчид байна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ:

         Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 30 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны тавд бичигдсэн ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар барилдана. Тус жинд дэлхийн чансааны 13 бичигдсэн Узбекистаны Mukhriddin TILOVOV, Sardor NURILLAEV, Казахстаны Gusman KYRGYZBAYEV, Японы 19 настай залуу тамирчин  Shinsei HATTORI, Киргизстаны Kubanychbek  AIBEK UULU нарын шилдэг бөхчүүд тэргүүлэн барилдах юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ:

        Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 31 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 20 бичигдсэн дэлхийн аварга, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдана.  Тус жинд дэлхийн чансааны гуравт бичигдсэн Узбекстаны Shakhram AKHADOV, тавд бичигдсэн Murodjon YULDOSHEV, Тажикстаны Behruzi KHOJAZODA, Казахстаны Daniyar SHAMSHAYEV, Японы Tatsuki ISHIHARA, Өмнөд Солонгосын KANG Heon Cheol, LEE Eun Kyul нарын шилдгүүд байна.

 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ:

          Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 35 бичигдсэн ОУХМ, Гэрэлтуяагийн Болор-Очир барилдана.  Тус жинд дэлхийн чансааны гуравт бичигдсэн Өмнөд Солонгосын LEE Joon Hwan, дэлхийн чансааны наймд бичигдсэн Тажикстаны  Somon MAKHMADBEKOV, АНЭУ-ын Nugzari  TATALASHVILI, Казахстаны Abylaikhan ZHUBANAZAR, Узбекистаны Sharofiddin BOLTABOEV, Nurbek MURTOZOEV, Японы Yuhei OINO, Бахрейны Askerbii  GERBEKOV нарын шилдэг тамирчид байна.

 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ:

          Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 39 бичигдсэн ОУХМ, Гантулгын Алтанбагана барилдана.  Тус жинд дэлхийн чансааны гуравт бичигдсэн Японы Sanshiro MURAO, дэлхийн чансааны есдүгээр бичигдсэн Киргизстаны  Erlan SHEROV, Өмнөд Солонгосын HAN Juyeop, GWAK Donghan, Тажикстаны  Komronshokh USTOPIRIYON, АНЭУ-ын Aram GRIGORIAN, Туркменистаны Mamedaly ACHYLDYYEV нарын шилдэг тамирчид барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ:

          Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 16 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны наймд бичигдсэн ОУХМ, Батхуягийн Гончигсүрэн барилдана.  Тус жинд дэлхийн чансааны гуравт бичигдсэн Узбекистаны Muzaffarbek TUROBOYEV, Казахстаны Nurlykhan  SHARKHAN, АНЭУ-ын Dzhafar KOSTOEV, Өмнөд Солонгосын WON Jong Hoon, KIM Seheon,  Японы Kosuke MASHIYAMA нарын шилдэг жүдочид байна.

 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ:

           Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 15 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас дэлхийн чансааны 16 бичигдсэн ОУХМ, Батхуягийн Гончигсүрэн барилдана.  Тус жинд дэлхийн чансааны хоёрт бичигдсэн Тажикстаны Temur RAKHIMOV, дэлхийн чансааны есдүгээрт бичигдсэн  Өмнөд Солонгосын KIM Min Jong, Японы OTA Hyoga, Казахстаны Yerassyl KAZHYBAYEV нарын шилдэг бөхчүүд байна.

 

 

 

 

 


 

 


ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ ТАМИРЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 17:35:49
    Zochin : +-100d hoeuland n Gonchigsuren barildah yumu .yu bicheed bainaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188