-Муайтайгийн хагас мэргэжлийн тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга болсон баяр хүргэе.
-Маш их баярлалаа
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүүхэд вэ?
-Намайг Цэрэнханд овогтой Амарсанаа гэдэг. Одоо 22 настай Хэнтий аймгийн төв Хэрлэн сум, Өндөрхаан хотод төрж, өссөн.
-Муайтайгаас өмнө боксын спортоор хичээллэж байсан юм уу?
-Тийм ээ, муайтай боксын спортод орохоос өмнө сонирхогчдын боксын спортоор нэг жил гаруй хугацаанд хичээллэж үзсэн.
.jpg)
-Тулааны спортыг сонгож хичээллээд удаж байгаа юу?
-Тулааны спортоор 2019 оноос эхлэн хичээллэсэн. Яг тасралтгүй гэвэл сүүлийн гурван жил тулааны спортоор хичээллэж байна.
-Тулааны спортод анх орсон түүхээ сонирхуулахгүй юу?
-Би дунд сургуулийн сурагч байх үедээ хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. Тэгсэн нэг өдөр манай ангийн хөвгүүд хоорондоо боксоор хичээллэж байгаа талаараа ярив. Түүнээс хойш байнга л боксын талаар ярьдаг болов. Тэр боксын спортын талаарх яриа нь миний сонирхлыг их татах боллоо. Тэгээд л ангийнхаа хөвгүүдийг дагаж анх боксын спортоор сонирхон хичээллэж үзсэн.
.jpg)
-Дэлхийн аваргад өөртөө чинь тулалдсан тамирчид, муайтай боксоор дэлхийд хэр өндөр чансаатай боксчин байв аа?
- Сая муайтай боксын дэлхийн аварга дээр дөрвөн орны тамирчинтай тулалдсан. Тэд бүгд улс улсынхаа муайтайгийн аварга, шилдэг тамирчид байсан. Тэр дундаас Америкын аварга Kyle Metzel хамгийн хүчтэй, шилдэг сайн тамирчин байлаа.
.jpg)
-Муайтайгийн сонрхогчдын дэлхийн аваргад хэдэнд түрүүлж, алтан медаль хүртсэн юм бэ?
-Муайтай боксын дэлхийн аваргад дөрвөн ялалт байгуулан алтан медаль аваргын бүсийг авсан байгаа.
-Муайтайгаас гадна өөр ямар тулааны урлагийн ямар төрлүүдийн тэмцээнд оролцдог вэ?
-Би хэвтээ барилдааны өчиг, боолт хийдэггүй, муайтай, кикбокс гэсэн босоо тулаантай спортын тэмцээнд л ордог.
.jpg)
-Тулааны спортоор гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Муайтай боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль, нэг мөнгөн медаль, төвийн бүсийн кикбоксын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алтан медаль авч байсан. Мөн мэргэлжлийн кикбоксын тулаанд анх удаа оролцож, нэг ялалт авч байлаа. Муайтай боксын сонирхогчын дэлхийн аваргын алтан медалийг 2023 онд, муайтай боксын хагас мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль болон бүсний эзэн болсон.
.jpg)
-Ер нь муайтайгийн тулааныг харахад их хатуу, хүнд хэцүү тулаан хийдэг. Хөл, гарын цохилтоос гадна өвдөг, тохойны цохилтоос бэртэл, гэмтэл авах эрсдэл ихтэй байдаг биз?
-Муайтай бокс, бусад тулааны урлагууд дундаас хамгийн их эрсдэл ихтэй, экстрим спорт. Муайтай боксын тэмцээнд маш их бэртэл, гэмтэл авдаг. Тийм болохоор тамирчнаас өндөр бэлтгэлжилт, тэсвэр хатуужил, золиос, эр зориг, чанд хатуу зүрх шаардсан хатуу спорт байгаа юм. Бэртэл, гэмтэл, эрсдэлээс айх юм бол муайтайгийн спортыг сонгож хичээллэх хэрэггүй.
.jpg)
-Сая хагас мэргэжлийн дэлхийн аварга боллоо. Мэргэжлийн муайтайгийн ДАШТ-д оролцох бодол бий юу?
-Тийм ээ, одоо бэлтгэлээ сайн хийж байгаад мэргэжлийн тулаанд бүх хүч чадлаа дайчлан хичээж тулалдахыг бодож байгаа.
-Холимог тулааны мэргэжлийн холбоонд тулалдах уу?
-Холимог тулааны спортын тэмцээнд оролцож үзэх сонирхол бол бий. Тийм бодол бол байгаа. Гэхдээ одоо арай цаг нь болоогүй байна.
| Ц.АМАРСАНАА: Эрсдэлээс айх юм бол муайтайгаар хичээллэх хэрэггүй |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |