-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий 66 кг-ын жинд алтан медаль хүртэж, улсын аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Увсын Ю. Баттогтох багшийн шавь гэв үү?
-Тийм ээ, миний жүдо бөхийн анхны багш Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн арслан “Улаан гуталт” дэвжээний багш, дасгалжуулагч Ю. Баттогтох байгаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Дунд сургуулийн гуравдугаар ангиасаа Улаангом суманд сурч, Нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг 2014 онд төгссөн. 2013 онд анх Батуунаа багш дээрээ бэлтгэл сургуулилалтаа эхэлж байлаа. 2014 онд Улаанбаатар хотод ҮБТДС оюутан болж ирсэн. Түүнээс хойш Увс аймгийн Зүүнговь сумын харъяат самбо бөхийн ОУХМ Д. Энхболд багшийнхаа удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа одоог хүртэл хийж байгаа.
.jpg)
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- Жүдо бөхөөр 2013 оноос хойш 11 дэх жилдээ хичээллэж байгаа. Миний 11 жилийн хөдөлмөрийн үр дүн улсын аваргын алтан медаль боллоо.
-Өмнө нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д ямар амжилт гаргаж байсан бэ?
-Жүдо бөхөөр Увс аймгийн өсвөр үеийн гурван удаагийн аварга болж байсан. Мөн бүсийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө медальтай. Монгол Улсын оюутны улсын аваргын алт, хошой хүрэл медальтай. Монголын бүх ард түмний спортын их наадмаас хүрэл, оюутны нээлттэй тэмцээнээс таван алтан медаль хүртэж байсан. Харин насанд хүрэгчдийн УАШТ-ий шагналт тавдугаар байрт шалгарч байлаа.
.jpg)
-Энэ жил 66 кг-ын гол өрсөлдөгч МУГТ Ё.Басхүү, ОУХМ Б.Эрхэмбаяр нар жин өгсөн барилдсан, ОУХМ Г.Сод-Эрдэнэ барилдаагүй нь УАШТ-д түрүүлэх боломжийг чинь нээж өгөв үү?
-Тийм ээ, тийм.
–Өөрт олдсон боломжийг тултал нь ашиглаж, УАШТ-д түрүүлж чадлаа. Танай жинд Л.Өнөболдоос гадна, Хэнтийн Ө.Бямбасүрэн, Дархан-Уул аймгийн Т.Төрболд гээд хөдөө орон нутгийн тамирчид медаль хүртжээ?
-Тийм шүү, өөрт олдсон боломжийг алдалгүй, ашиглаж чадсандаа их баяртай байна. Цаашдаа Б.Эрхэмбаяр , Ё.Басхүү ах нартай олон удаа таарч барилдах байх аа.
.jpg)
-Хэдэн барилдаан хийж, хэн, хэнийг ялж улсын аварга болов?
-Нийтдээ таван барилдаан хийж улсын аварга боллоо. Нэгдүгээр тойрогт “Цагаанбаатар академи”-ийн дүүтэй барилдаж вазари үнэлгээ алдсан ч тонгорох мэхээр цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт “ГҮРҮ Дожо” клубийн Мөнх-Эрдэнийг мөн тонгорч цэвэр ялсан байгаа. Гуравдугаар тойргийн барилдаанд “Хан Хүнс” дэвжээний Батболдыг боох мэхээр цэвэр ялсан. Дөрөвдүгээр тойрогт “Алдар” спортын хорооны Энхболдыг хөмөрч вазари аваад, улмаар даралтаар ялсан. Тавдугаар тойрогт буюу улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Хэнтий аймгийн тамирчин Ө.Бямбасүрэнг шахаж татах мэхээр цэвэр ялсан байгаа.
.jpg)
-Танай “Хурд” клуб хэзээ байгуулагдав, Увс аймгийн клуб юм уу?
-“Хурд” клуб нь анх “Увс нуур” жүдо бөхийн дэвжээ нэртэйгээр 2014 онд байгуулагдсан. Харин 2018 онд “Хурд” клуб болон нэрээ өөрчилсөн.
-Олон улсын гран при, гранд сламд тэмцээнд барилдаж байв уу?
-Олон улсын тэмцээнд жүдо бөхөөр барилдаж байгаагүй ээ.
-Цаашид 66 кг-ын жиндээ тогтож барилдах уу?
-Тийм ээ, цаашид 66 кг-ын жиндээ тогтвортой барилдана гэж бодож байгаа.
| Л.СУМЪЯА: Миний 11 жилийн хөдөлмөрийн үр дүн улсын аваргын алтан медаль боллоо |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |