Харин энэ жил буюу 2024 онд гурав дахь удаагаа “Парис-2024” олимпын наадмын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн л Эрдэнэт хотод хүлээн авч байна. Нэг үгээр хэлбэл манай жүдочдод олимпын өмнөх томоохон сорилго гэж болохоор УАШТ-ийг “Хангарьд” ордны татамид хийдэг уламжлал тогтож байх шиг байгаа юм. Энэ жилийн тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин уран мэхийг уралдуулж байна. Эрэгтэй 60 кг, эмэгтэй 57 кг-ын жинд хамгийн олон тамирчин бүртгүүлжээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг жингийн барилдаанууд явагдлаа.
.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хамгийн олон буюу 43 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ,Энхтайваны Сумъяабазар, “В” хэсгийг К.Ёолк, “С” хэсгийг улсын хошой аварга, ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат, “D” хэсгийг дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд нар толгойлон барилдлаа. Энэ жингийн алтан медалийг "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Сүхбат, мөнгөн медалийг "Хилчин" спорт хорооны К.Ёолк, хүрэл медалийг "Алдар" спорт хорооны ОУХМ Э.Ариунболд, Ө.Жанцандорж нар хүртлээ. Ийнхүү ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат гурван жил дараалан УАШТ-д түрүүлж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 30 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ Ганболдын Хэрлэн, “В” хэсгийг С.Чинзориг, “С” хэсгийг Л.Өнөболд, “D” хэсгийг Ө.Бямбасүрэн нар толгойлон барилдлаа. Энэ жингийн алтан медалийг "Хурд" клубийн тамирчин Л.Сумъяа, мөнгөн медалийг Хэнтийн аймгийн Ө.Бямбасүрэн, хүрэл медалийг "Женко" клубийн тамирчин А.Өнөболд, Дархан-Уул аймгийн тамирчин Т.Төрболд нар авлаа.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 22 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ О.Уранбаяр, “В” хэсгийг А.Өсөхжаргал, “С” хэсгийг ОУХМ Д.Алтансүх, “D” хэсгийг ОУХМ Л.Анхзаяа нар толгойлон барилдлаа. Энэ удаагийн УАШТ-ий 73 кг-ын жинд МУГТ Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр нар жин өгсөн барилдаж, өрсөлдөөний бий болгов. Энэ жингийн алтан медалийг "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, мөнгөн медалийг "Шинэ Бадрах" дэвжээний тамирчин Ж.Гансүрэн, хүрэл медалийг "Хангарьд" спорт хорооны тамирчин, дасгалжуулагч, ОУХМ Д.Алтансүх, "Алдар"-ын спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Анхзаяа нар хүртэв.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 12 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ Б.Баасанхүү, “В” хэсгийг Н.Ундрахбаяр, “С” хэсгийг Ж.Анударь, “D” хэсгийг Ж.Энхбулаг нар толгойлон барилдлаа. Энэ жингийн алтан медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Баасанхүү, мөнгөн медалийг "Женко" клубийн тамирчин, Ж.Анударь, хүрэл медалийг Спорт дунд сургуулийн сурагч Н.Ундрахбаяр, СХД-ийн "Хаан хүнс" клубийн тамирчин, С.Гүнжинлхам нар авлаа. ОУХМ Бавуудоржийн Баасанхүү УАШТ-д гурав дахь удаагаа түрүүлж байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 16 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг Ц.Гал-Од, “В” хэсгийг О.Анударь, “С” хэсгийг Б.Уранзаяа, “D” хэсгийг Н.Баярмаа нар толгойлон барилдлаа. Энэ жингийн алтан медалийг "Мон-Алтиус Цагаанбаатар академи"-ийн Б.Уранзаяа, мөнгөн медалийг "Хангарьд" спорт хорооны тамирчин Б.Гүндэгмаа, хүрэл медалийг "Хурд" клубийн тамирчин А.Баярмаа, "Тэмүүжин" клубийн А.Булган нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 18 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ О.Оюунчимэг, “В” хэсгийг Г.Ганцэцэг, “С” хэсгийг Э.Номинтуяа, “D” хэсгийг Б.Солонго нар толгойлон барилдлаа. Энэ жингийн алтан медалийг "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, мөнгөн медалийг "Хилчин" спорт хорооны тамирчин О.Саруул, хүрэл медалийг "Хилчин спорт хорооны тамирчин Г.Ганцэцэг, О.Оюунчимэг нар хүртэв.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 17 жүдочин барилдсан. Тус жингийн “А” хэсгийг Ази тивийн аварга ОУХМ Болдын Ганхайч , “В” хэсгийг залуу мастер Д.Есүй, “С” хэсгийг Л.Дэлгэрмаа, “D” хэсгийг Ц.Сүнжидмаа нар толгойлон барилдлаа. Энэ жинд 57 кг-аас жин өгсөн МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ М.Ичинхорлоо нар барилдсан. Энэ жингийн алтан медалийг "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ганхайч, мөнгөн медалийг "Женко" клубийн тамирчин Ц.Сүнжидмаа, хүрэл медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин, МУГТ Л.Энхрийлэн, Д.Есүй нар авлаа. ОУХМ Болдын Ганхайч ийнхүү УАШТ-ээс ес дэх алтан медалиа хүртэж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан явагдана. Маргааш багийн барилдаан болж энэ удаагийн УАШТ өндөрлөнө.
| ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГЫН ЭХНИЙ ӨДРИЙН ЖИНГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |