–Туркийн алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит тэмцээний 76 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-За баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрж өссөн. Чөлөөт бөхөөр жаахан оройтож, ерөнхий боловсролын дунд сургуулийн арванхоёрдугаар ангийг төгссөний дараагаас хичээллэж эхэлсэн.
-Олимп, дэлхийн медальт Киргизийн Айпери Медет Кызы, Казахстаны Эльмира Сыздыкова, Японы Нодока Ямамото нарын шилдгүүдийн хамт медаль хүртжээ?
-Олимп, дэлхийн медальтай мундагуудтай нэг тавцанд зэрэгцэж зогсоод медаль авах сайхан л байлаа. Үнэхээр гоё мэдрэмж төрсөн шүү.
.jpg)
-Японы бөх Нодока Ямамотог огт танихгүй юм. Шинээр гарч ирж буй залуу бөх үү?
- Нодока Ямамото Японы гурван номерын шилдэг тамирчин юм билээ. Ер нь Японы дотоодын өрсөлдөөн сайн болохоор нэг, хоёр, гурван номерын тамирчдын хэн нь ч олимп, дэлхий аваргад ширүүн өрсөлдөөн өрнүүлж, медаль хүртдэг.

-Туркийн тэмцээнд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Туркийн Яшар Догугийн тэмцээнд дөрвөн барилдаан хийсэн. Зооны аваргын төлөөх барилдаанд л хожигдол хүлээсэн.

-Олимп, дэлхийн медальтнуудтай хэр ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн бэ?
-Ер нь өөрийнхөө хэмжээнд боломжийн л барилдсан гэж бодож байгаа. Дараа, дараагийн тэмцээнд таарвал илүү сайн барилдаж болохоор юм шиг санагдсан. Надад тэднээс дутах зүйл байхгүй юм байна гэдэг ойлголтыг аваад ирсэн.
.jpg)
-2024 оны УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Доод жингээс өгсөж орж ирсэн ОУХМ Э.Даваанасантай барилдахад хурд жаахан дутсан уу?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Хурд дутсан гэхээсээ илүүтэйгээр буруу тактик сонгож барилдсан нь миний алдаа болсон.
-Ер нь танай 76 кг-ын жингийн бөхчүүд О.Бурмаа, Г.Ариунжаргал, Уртнасан, Э.Даваанасан гээд хоорондоо тэнцүүхэн өрсөлдөөн өрнүүлэх юм. Гадны тэмцээнд явахад хэн нь ч медаль хүртэж чадах юм аа?
-Тийм ээ, энэ сайхан өрсөлдөөн дундаас бид, хэн, хэнийгээ хурцалж, илүү сайжирна гэж боддог.
-Чөлөөт бөхөөс өмнө сагсан бөмбөгийн тамирчин байсан юм уу?
-Үгүй ээ, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байгаагүй. Гэрийнхээ ар талын сагсны шороон талбай дээр л тоглож өссөн. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол байдаг л байлаа. Гэхдээ одоо нэгэнт л чөлөөт бөхийн спортод сэтгэлээ өгсөн болохоор сагсан бөмбөгийг сонирхол хобби болгоод л явж байна даа.
.jpg)
-Чөлөөт бөхөөр хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж
байна вэ?
-Чөлөөт бөхөөр 2017 оноос хойш хичээллэж байгаа.
- З.Дүвчин багшийн шавь нар гол төлөв гар талласан барьцнаас барилддаг. Хөл мэх сайн хийдэг. Харин чиний барилдааны онцлог гэвэл?
-Тийм ээ, гар таллахыг маш сайн сурахыг хичээж байгаа. Сайн сураад өөрийн болгож, цааш нь улам баяжуулна гэж бодож байна. Тэгэж чадвал энэ мэхээр олон тамирчдыг хожиж байх аа.
–Энэ сард олимпын эрхийн тэмцээн болно. Э.Даваанасан, та хоёр олимпын эрхийн тэмцээнүүдэд ээлжилж оролцох уу?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Монголын чөлөөт бөхийн холбооны шийдвэр ямар байхыг одоогоор таашгүй. Олимпын эрхийн эхний тэмцээнд явах хүндээ амжилт хүсээд л явуулна даа. Цаашид юу болохыг мэдэхгүй байна.
-2021 онд дэлхийн чансааны 13-т эрэмбэтэй байсан. Одоо дэлхийн чансааны хэддүгээрт эрэмбэтэй яваа вэ?
-Дэлхий чансаанд урагшлаад найм руу орсон байсан. Харин одоо чансаагаа хараагүй л явна. Дараа жил сайн барилдахад чансаа дээшилчих байх аа.
| Н.ЗАГАРДУЛАМ: Олимп, дэлхийн медальтай мундагуудтай нэг тавцанд зэрэгцэж зогсоод медаль авах сайхан л байлаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |