Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 39 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Энхтайваны Ариунболд их боломжийн сугалаа татжээ. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Мексикийн Arath JUAREZ-тай таарсан түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Колумба, Косто-Рикагийн жүдочдын хэн ялсантай барилдах юм.
ОУХМ Бямбажавын.Цогт-Очир “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны Haqdod GULOV-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт гоц мөргөн ялалт авна. Казахстаны Nurkanat SERIKBAYEV хасагдсан байгаа.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 54 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Баянмөнхийн Нармандах “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын Murad CHOPANOV-той таарах магадлал өндөр байгаа. “А” хэсгийг олимп, дэлхийн аварга Японы ABE Hifumi аварга толгойлон барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 62 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Лавжаргалын Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Alexander Bernd GABLER-тай таарсан байгаа. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт шинэхэн дэлхийн аварга Швейцарийн Nils STUMP-тай барилдана.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 63 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир мөн чанга сугалаа татжээ. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хонконгийн LEE Kwok Wing-тэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга, Японы Takanori NAGASE-тай таарна.
Залуу тамирчин Эрдэнэбатын Буянцагаан “С” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд ОХУ-ын Alan KHUBETSOV-той таараад байна.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 58 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Гантулгын Алтанбагана мөн амаргүй, чанга сугалаа татжээ. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Eduard TRIPPEL-тай барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Кубын Ivan Felipe SILVA MORALES-тай таарна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 47 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Батхуягийн Гончигсүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Nurlykhan SHARKHAN, Данийн Mathias MADSEN нарын хэн ялсантай барилдана. “В” хэсгийг ОХУ-ын Arman ADAMIAN толгойлон барилдах юм.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 40 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Германы Losseni KONE, Словенийн Enej MARINIC нарын хэн ялсантай барилдана. “А” хэсгийг Кубын Andy GRANDA толгойлон барилдах юм.
Өсөхбаярын Пэрэнлэйжамц “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Словенийн Vito DRAGIC-тай барилдана. Түүнийг ялж чадвал гуравдугаар тойрогт Финландын Martti PUUMALAINEN-тай таарна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 44 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “В” хэсгийг толгойлон барилдана. Нэгдүгээр тойрогт тэрбээр гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Францын Melanie LEGOUX CLEMENT, Гуйтималын Jacqueline SOLIS нарын хэн ялсантай барилдана.
ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөн “В” хэсэгт сугалаа татсан байна. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Amanda LIMA, Туркийн Merve AZAK нарын хэн ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 38 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хорватын Ana Viktorija PULJIZ, түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт ОХУ, АНУ, Узбекистаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 45 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Мөнхцэдэвийн.Ичинхорлоо “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн Ozlem YILDIZ-тай барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Тайванийн амаргүй өрсөлдөгч LIEN Chen-Ling хүлээж байгаа.
Оюунгэрэлийн Оюунчимэг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Olga MUKHINA-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Италийн шилдэг залуу тамирчин Veronica TONIOLO-той таарна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 44 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Болдын Ганхайч “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хорватын Iva OBERAN-тай барилдана. Энэ хэсгийг Английн Lucy RENSHALL толгойлон барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 44 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Батсуурийн Ням-Эрдэнэ “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Kaillany CARDOSO-той барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Польшийн 19 настай залуу тамирчин Aleksandra KOWALEWSKA-тай таарна.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 31 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Отгонбаярын Хүслэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Лативын Una DOLGILEVICA-тай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Киперийн Zanet MICHAELIDOU, Английн Emma REID нарын хэн ялсантай барилдах юм. Энэ хэсгийг Германы Anna-Maria WAGNER толгойлон барилдана.
Батбаярын Эрдэнэт-Од “D” хэсгийн нэгдүгээр тойрогт, энэ хэсгийг толгойлон барилдах Хятадын MA Zhenzhao-тай таарсан.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 35 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. ОУХМ Амарсайханы Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Канадын Ana Laura PORTUONDO ISASI-тай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт энэ хэсгийг толгойлон барилдах Хятадын SU Xin-тай таарах магадлал өндөр байна.
Дамбадаржаагийн Номинзул “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн Kubranur ESIR-тай барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Сербийн Milica ZABIC-тай таарна.
| ЖҮДО БӨХИЙН “АНТАЛИЯ 2024” ГРАНД СЛАМЫН ОНООЛТ ГАРЛАА |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |