.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 36 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд ОУХМ Бямбажавын Цогт-Очир хүч үзнэ. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Тажикстаны Haqdod GULOV-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Азербайжаны Balabay AGHAYEV-тай таарах магадлал өндөр байгаа.
.jpg)
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 53 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир хүч үзнэ. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Гүржийн Zaur DVALASHVILI-тай барилдана.
.jpg)
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 31 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл, Өсөхбаярын Пэрэнлэйжамц нар хүч үзнэ. О.Цэцэнцэнгэл “В” хэсгийг толгойлон нэгдүгээр тойргийн барилдаанд Гүржийн Saba INANEISHVILI-тай барилдана. Харин Ө.Пэрэнлэйжамц “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Индонезын Gede Agastya Darma WARDANA I-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн дэлхийн аварга Guram TUSHISHVILI-тай таарах магадлал өндөр байгаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 41 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд залуу тамирчин Оюунгэрэлийн Оюунчимэг хүч сорино. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Словенийн амаргүй өрсөлдөгч Kaja KAJZER-тай барилдана. Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Bakyt KUSSAKBAYEVA-тай таарсан байгаа.
.jpg)
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 39 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд МУГТ Л.Энхрийлэн жин өгсөн барилдана. Мөн ОУХМ Болдын Ганхайч хүч сорих юм. Б.Ганхайч “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Чехийн Renata ZACHOVA-тай хүч үзнэ. Харин МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Косовогийн Laura FAZLIU-тай барилдах юм.
.jpg)
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 37 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүч үзнэ. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Ekaterina TOKAREVA-тай таарсан.
.jpg)
.png)
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 25 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд Батбаярын Эрдэнэт-Од, Отгонбаярын Хүслэн нар барилдана. Б.Эрдэнэт-Од “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Литавын Migle Julija DUDENAITE-тай хүч сорино. Харин О.Хүслэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХ-ын Darya KANTSAVAYA-тай таарсан байгаа.
.jpg)
.jpeg)
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 32 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул нар хүч сорих юм. Д.Номинзул “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын хүчтэй өрсөлдөгч Shiyan XU-тай таарсан. Харин ОУХМ А.Адъяасүрэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилийн Beatriz SOUZA-тай барилдана.
| Жүдочид Тбилисийн гранд сламаас медаль хүртэх амаргүй шалгууртай тулгарлаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |