-Муайтайгийн “World super muaythai championships”-ийн 62 кг-ын жинд тулалдаж дэлхийн аваргын бүсийг эх орондоо авчирсанд баяр хүргэе.
- Баярлалаа

-Дэлхийн аваргад өөртөө чинь тулалдсан Өмнөд Африкийн Нкедо Гомба муайтай боксоор дэлхийд хэр өндөр чансаатай боксчин байв аа?
- Өмнөд Африкийн Нкедо Гомба маш өндөр чансаатай тамирчин. Тайланд Улсын бүстэй шилдэг тамирчидтай тулалдаж байсан тамирчин.
-Муайтай бокс, олимпын бус спортын төрөл, муайтай боксын сонрхогчдын болон мэргэжлийн тэмцээнүүд тус тусдаа зохиогддог уу?
-Тийм ээ, муайтайгийн сонирхогчийн болон мэргэжлийн тэмцээнүүд тус тусдаа болдог.

-Өмнө нь хэзээ муайтай боксын дэлхийн аварга болсон юм бэ?
- 2023 оны гуравдугаар сард “WMO” муайтай холбооны хагас мэргэжлийн тулааны дэлхийн аварга болсон.
-Сая дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаан байсан юм уу?
-Тийм ээ, дэлхийн аварга хамгаалаад бас дэлхийн “Supreme аварга”-ын төлөө тулалдсан.
.jpg)
-Муайтай Тайландын үндэсний спорт, тайландууд муайтайгаар дэлхийд ноёрхдог. Танай жинд Тайландын дэлхийн аварга тамирчид бий юу?
-Манай жинд Тайландын шилдэг хоёр тамирчин байгаа .
-Тайландын “Төмөр шиг биетэй” шилдэг тамирчидтай тулалдаж байсан уу?
-Тийм ээ, Тайландын олон тамирчинтай, мундаг аварга тамирчидтай тулалдаж байсан. Бас мэргэжлийн муайтайгийн аваргын бүсний тулаан хийж, нэг өдөр гурван ялалт байгуулж байлаа. Гэтэл тэр тамирчин аваргын бүсээ өгөхгүй гэж байсан ч үе бий.

-Яагаад ийм хүнд, эрсдэл ихтэй тулааны спортын төрлийг сонгон хичээллэх болов?
-Хичээллэж эхэлсэн цагаасаа л бага багаар татагдаад байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам муайтайд улам их дурлаж, илүү дуртай болсон.
-Тулааны спортоор хичээллээд удаж байгаа юу?
-Одоо 13 дахь жилдээ хичээллэж байна
-Анх ямар тулааны төрлөөр хичээллэж байв аа?
- Муайтай болон кикбоксын спортоор анхлан хичээллэсэн.
.jpg)
-Өөрийн чинь тулааныг харахад суурь сайтай, цохилт даах тэсвэрийн чадвартай, хөл, гарын хүнд, хүчтэй цохилттой юм шиг санагдсан. Саяын тулалдсан тамирчныг хүч, техникээр илүүрхэн ялсан уу?
-Маш туршлагатай, мундаг тамирчинтай тулалдсан болохоор ойролцоо тулалдсан .
-Энэ онд ямар тулааны тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Камбож Улсаас урилга ирсэн байгаа. Камбожийн үндэсний тулааны спорт “kun khmer”-ийн дэлхийн аваргын төлөөх тулаанд урьсан.

–Сонирхогчдын болон мэргэжлийн бокс, кик боксын тэмцээнүүдэд орж байсан уу?
-Тиймээ мэргэжлийн муайтай болон кикбоксоор олон тулаан хийсэн.
-Одоо дараагийн зорилго, хүсэл мөрөөдөл юу байгаа вэ?
-Дахин 2-3 дэлхийн аваргаар тулаан зогсохгүй байх аа. Үргэлжлээд явна байх.
| Н.БАТ-ЭРДЭНЭ: Дэлхийн аваргаар миний тулаан зогсохгүй |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |