-Домогт тамирчин, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Алтансүхийн Даваажаргал гэдэг.
-Хэдэн настай, аль сургуулийн хэд дүгээр курсийн оюутан бэ?
-Би одоо 20 настай. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би айлын ууган хүүхэд. Том дүүг маань Өлзийжаргал гэдэг. Харин бага дүүг Бат-Ирээдүй гэдэг юм. Ээж Ганцэцэг, аавыг Алтансүх гэдэг. Тэд хоёр дүүгийн хамт бас мууртайгаа амьдардаг.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд удаж байна уу?
-Чөлөөт бөхөөр сонирхож хичээллээд арван жил болж байна.
-Аль клубийн, хэн багшийн шавь бэ?
-Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн чөлөөт бөхийн клубийн Батмөнх багшийн удирдлага доор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн надаас өөр байхгүй. Харин аав фитнесийн спорт сонирхдог.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортыг яагаад сонирхон хичээллэх болов?
-Бөхийн спортын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тэгсэн нэг өдөр Батмөнх багшийн чөлөөт бөхийн секцэнд элсэлт авч байгааг харсан. Түүнийг нь сонирхож харж, хэсэг зогсож байгаад бүртгүүлчихсэн юм. Анхны бэлтгэлд нь очиж орлоо. Чөлөөт бөхийн бэлтгэл нь надад үнэхээр таалагдсан. Түүнээс хойш тасралтгүй тууштай чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн.
.jpg)
-Азийн тивийн аварга болон ДАШТ-д оролцож байсан уу?
-Өсвөр үеийн “U15” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин “U20” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яваад хараахан амжилт үзүүлж чадаагүй.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
- 2018 оны Аори Ёшидагийн олон улсын тэмцээний мөнгөн медальтай. Өсвөр үеийн “U17” насны 2019, 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. Залуучуудын “U20” ангиллын УАШТ-ий гурван алтан медальтай. Харин “U23” ангиллын УАШТ-ий нэг алт, нэг мөнгөн медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван хүрэл медаль, оюутны УАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн хүүхдийн их наадмын нэг алт, ОХУ-ын Якутын олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-Сэтгэлд хоногшин үлдсэн барилдаан гэвэл хүүхдийн их наадмын аваргын төлөөх барилдаан байна даа. Архангай аймгийн Номин гэдэг охинтой барилдаж байсан. Түүнийг ялсан барилдаан хамгийн их дурсамжтай санагддаг.
-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал гэрийнхэнтэйгээ цуг цагийг өнгөрүүлэх дуртай.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Бусад тамирчдын нэгэн адил дэлхийн аваргаас медаль хүртэх, олимпын наадамд амжилттай оролцох хүсэлтэй.
.jpg)
-Сургуулиа төгсөөд чөлөөт бөхөөрөө үргэлжлүүлээд хичээллээд явах уу?
-Тийм ээ, сургуулиа төгсөөд чөлөөт бөхөөрөө үргэлжлүүлэн хичээллээд явна даа.
| А.ДАВААЖАРГАЛ: ЧӨЛӨӨТ БӨХИЙН БЭЛТГЭЛД САНАМСАРГҮЙ ОЧСОН МИНЬ НАМАЙГ ЭНЭ СПОРТОД ДУРЛУУЛСАН |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |