.jpg)
-2024 оны УАШТ-д бэлтгэл жаахан дутуу хийж оролцсон уу?
-Харин тийм ээ, энэ жилийн УАШТ-д бэлтгэл дутуу байсан. Би 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр төрийн болон цэргийн байгууллагуудын хооронд зохин байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд Хил хамгаалах ерөнхий газрын багийн бүрэлдэхүүнд оролцсон юм. Алтан медалийн төлөөх тоглолтын үеэр ахиллын шөрмөсөө тасалчихсан. Тэгээд бэлтгэл хийх боломжгүй болоод 5-6 сар болсон. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас бага, багаар биеэ дасгаж бэлтэлдээ орж эхэлсэн юм.

Ер нь бэртэл дээр ч хөл хүндүүрлээд, бэлтгэл хийхэд маш хэцүү байсан. Гэмтлийн эмч нэг жил гам барих хэрэгтэй гэж зөвлөсөн боловч барилдах сэтгэл яараад тэсэлгүй бэлтгэлдээ орчихсон юм. Бэлтгэл хийхгүй гэртээ байна гэдэг маш хэцүү, хүнд зүйл юм байна лээ. Бэлтгэлдээ бушуухан, хурдан орох юмсан гэж догдлоод, сэтгэл яараад байв. Гэрт удаан байхаас зааландаа байх нь хамаагүй сайхан байдаг л даа. Хөл маань одоо ч гэсэн ачаалал ихэдвэл өвчин орчихоод байгаа. Тамирчин хүн 5-6 сар бэлтгэлгүй байх амаргүй. Бэртлээ гүйцэд эдгээхгүйгээр тэмцээнд орно гэдэг их тэсвэр, тэвчээр, сэтгэлийн хүч шаарддаг юм байна.

-УАШТ-ий дараа Иван Ярыгиний гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Хэдэн барилдаан хийж мөнгөн медаль хүртсэн бэ?
-Уг нь би Ярыгиний тэмцээнд багийхаа багшийн үргийг гүйцэтгэж явсан юм. Гэтэл тэмцээний эхний өдөр сэтгэл догдлоод, барилдаж үзмээр санагдаад болдоггүй. Тэгээд гэнэтийн шийдвэр гаргаж, барилдаад мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээнд дөрвөн барилдаан хийж мөнгө медалийн эзэн болсон.
-Хамгийн хүнд ширүүн барилдааныг ямар улсын бөхтэй хийв ээ?
-Оросын бөхчүүдтэй хийсэн. Зооны аваргын төлөө, мөн аваргын алтан медалийн төлөөх барилдаан маш хүнд байлаа.
.jpg)
-“Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг Иван Ярыгиний тэмцээнээс олон медаль хүртсэн. Хэдэн дэх медалиа энэ жил авав?
-Энэ тэмцээнээс анх 2013 онд хүрэл медаль хүртэж байсан. Түүнээс хойш нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль, нийт есөн медаль хүртжээ. Энэ жил ес дэх медалиа авлаа.
-Чөлөөт бөхийн анхны багш тань хэн бэ. Хэдий үеэс чөлөөт бөхөөр хичээллэв?
-Миний чөлөөт бөхийн анхны багш Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн биеийн тамирын Ц.Билэг-Өрнөх гэдэг багш байгаа. 2004 онд анх сумынхаа чөлөөт бөхийн секцэнд хөл тавьж байлаа.
.jpg)
-Чөлөөт бөхийн чухам юу нь өөрийн тань сонирхлыг татсан юм бол?
- Би дунд сургуулийн сурагч байх даа их хөдөлгөөнтэй, дүрсгүй талдаа охин байлаа. Тийм болохоор сагс, волейбол, чөлөөт бөх, жүдо бөх, самбо бөх гээд хичээллэж үзээгүй спорт гэж байхгүй байсан даа. Тэгэж яваад л чөлөөт бөхийг сонгож орсон доо. Тэр үед ахыгаа дагаад л, мөн ангийн охиноо дагаад л чөлөөт бөхөд орсон. Яг үнэндээ чөлөөт бөхийн талаар ямар ч ойлголтгүйгээр орчихсон. Одоо бодоход тэр үед азаар сонголтоо зөв хийж ээ.
-Чөлөөт бөхийн Азийн аварга, Азийн наадмаас медаль хүртэж байв уу?
-Азийн аваргад хоёр удаа л оролцож байсан. 2013 онд тавдугаар байр, 2018 онд Азийн аваргаас мөнгөн медаль авсан. Харин 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.

-2013 онд Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш ДАШТ-ээс ахин медаль хүртсэн үү?
-Будапештын ДАШТ-ээс хойш хараахан медаль хүртэж чадаагүй байгаа.
-2019 оны УАШТ-д түрүүлэх боломжтой байсан. Гэтэл 50 грамм хэтэрсэн гээд хассан. Харин 2019 оны ДАШТ-д өөрийн чинь явуулах шийдвэрийг МЧБХ гаргасан. Гэтэл УАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Пүрэвтунгалаг, ДАШТ-д явах ёстой гээд нэлээн хэл ам гарсан байх аа?
-Тэр нэг тийм харамсалтай зүйл болсон шүү. Чөлөөт бөхийн дүрэм шинэчлэгдээд хоёр өдөр, хоёр удаа жин үздэг болсон юм. Тэр УАШТ-д би зооноосоо нэгээр гараад аваргын төлөө барилдах болзол хангасан. Гэтэл маргааш нь 50 граммаар жин нэмэгдчихсэн байлаа. Тэгээд л жингээр хасагдаад аваргын төлөө барилдаагүй. 2019 оны хэрүүл маргаан, 100 хувь миний алдаанаас болсон. Би жингээр хасагдаагүй байсан бол тийм зүйл болохгүй байлаа.
.jpg)
Мэдээжийн хэрэг алтан медаль хүртсэн М.Пүрэвтунгалагийн зөв л дөө. Улсын аваргад түрүүлсэн юм чинь тэгэлгүй яах вэ. Би ч гэсэн түүний оронд байсан бол адилхан л маргаан гаргах байсан. Хэл, ам, хэрүүл, тэмцэлтэй тийм том тэмцээнд орно гэдэг их хүнд, маш их ачаалалтай байдаг юм байна лээ. Би М.Пүрэвтунгалагаас уучлалт гуйх естой гэж боддог шүү. Урдуур нь ороод ДАШТ-д явсан даа. Энэ ярилцлага өгч байгаа мөчийг далимдуулаад М.Пүрэвтунгалагаас уучлалт гуйж байна. Уучлалыг минь хүлээж аваарай. Би ч бас чамд гомдож явдаг. Миний хэлээгүй, хийгээгүй зүйлийг хэлсэн хийсэн болгоод ярьсан шүү.
–Тэр маргаан яах аргагүй Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй алдаа байсан биз?
- Үгүй ээ, тэр хэрүүл, маргаан үүсэх шалтгаан, яах аргагүй миний л алдаанаас болсон гэж боддог. Харин МЧБХ намайг ДАШТ-д явуулах шийдвэр гаргасан нь дэлхийн аваргад багаараа эхний VIII байрт орох зорилготой нь холбоотой байсан юм билээ. Чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д багаараа VIII байрт шалгарч, дэлхийн цомын тэмцээнд орох гэж тийм шийдвэр гаргасан гэж хардаг. МЧБХ надад итгэл, найдвар хүлээлгэн сайн барилдана гээд тийм шийдвэр гаргасан байх. ДАШТ-ий өмнө М.Пүрэвтунгалаг бид хоёр бэлтгэлийн барилдаан хэд, хэд хийсэн л дээ. Тэрнээс бас харсан л байх л даа.

Надаас оноо авч чадахгүй л байгаад л байсан. Тэр үед бас М.Пүрэвтунгалагийн биеэн дээр нь хатигч юм уу нэг зүйл байнга гардаг байв. Тийм тохиолдолд ДАШТ-д эмчийн үзлэгээр хасагдах магадлалтай. Мэдээжийн хэрэг МЧБХ-ны удирдлагууд, багш, дасгалжуулагч нар ярилцан, хуралдаж байгаад гаргасан шийдвэр нь болохоор би ДАШТ-д явсан. Мөн ийм хэл, ам хэрүүл, маргаанд МЧБХ-г хутгасандаа тэр үед ажиллаж байсан удирдалгууд, багш нараасаа хүлцэл өчье.
.jpg)
-Тэр үед спорт сонирхогчдын зүгээс нэлээдгүй хэл амны дайралт гарсан. Тэр бүх дайралтууд өөрийн чинь ДАШТ-ий барилдаанд муугаар нөлөөлөсөн үү?
-Тэр үед маш их хүнд байсан шүү. Би бодохдоо барилдаанд нөлөөлөхгүй байх гэж бодож байсан юм. Гэтэл аргагүй нөлөөлдөг юм байна лээ. Нэг ялаад, хоёр дахь барилдаандаа яагаад ч юм барилдаж чадахгүй болчихсон. Бас хэтэрхий их хичээсэн, биеэ барьсан, их зүйл бодсон, сэтгэлийн айдас, түгшүүртэй байснаас болсон байх. Цээжин биений хөдөлгөөн байгаад байдаг. Гэтэл хөл урагшаа явахгүй тушигдсан юм шиг болчихсон. Тэгээд л барилдаанаа гаргаж чадахгүй хожигдсон доо. Тэр үед маш их харамсаж байсан. Хэл, ам дагуулан ДАШТ-д яах гэж ирэв дээ гэж бодсон.

-Өөрийгөө хэр сэтгэл зүй сайтай тамирчин гэж боддог бэ?
-Би ер нь өөрийгөө сэтгэл зүй өндөртэй гэж боддог байлаа. Ямар үед яаж сэтгэл зүйгээ тогтвортой байлгах уу. Хожсон үед ээ ямар байх вэ, хожигдсон үед ээ, тэр үеийн шок гутралаасаа яаж гарах уу гээд сэтгэл зүйчтэй ажиллаж туршлага хуримтлуулсан гэж боддог байв. 2016 онд сэтгэл зүйчтэй тодорхой хугацаанд ажиллаж маш их зүйл сурч мэдэж авсан л даа.
–Энэ онд ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ онд хоёр тэмцээнд оролцсон байна. 2024 он олимпын жил болохоор оролцох тэмцээн бага байгаа. Мөн гол том тэмцээнд оролцох тамирчид тодорхой болохоор бараг тэмцээнд орохгүй болов уу гэж бодож байна. Олимпын бус дэлхийн аварга болох сураг байсан. Харин түүний сорил тэмцээн хийвэл орох бодол бий. Мөн дэлхийн цомын тэмцээн болж магадгүй. Хэрэв надад санал тавих юм бол хүч сорино гэсэн бодолтой л байна даа. Танай ERGELT.MN сайтын хамт олонд баярлалаа.
| Э.СУМЪЯА: Гам барилгүй, барилдах сэтгэл яараад тэсэлгүй бэлтгэлдээ орчихсон |
|
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |