–Казахстаны олимпын аварга Ермаханы нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн сурагч вэ?
-Намайг Энх-Амгалангийн Номундарь гэдэг. Би одоо 18 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 7-р дунд сургуулийн 12-ын “В” ангид сурдаг.
–Яагаад тулааны спорт, боксыг сонгон хичээллэх болов?
-Боксын тамирчид бэлтгэл хийж байхыг анх удаа хараад л сэтгэл өөрийн эрхгүй татагдсан. Тэдний бэлтгэл сонирхолтой санагдсан. Тэгээд л маргаашнаас нь секцэд бүртгүүлж, бэлтгэл хийж эхэлсэн дээ.

–Боксын спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Боксын спортоор хичээллээд нэг их удаагүй. Одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
–Боксын тулааны эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Анх боксын “Radiance” клубийн Санаа багшийн шавь болж орж байлаа. Харин одоо Гаваа, Санаа хоёр багшийнхаа удирдлага доор боксын спортоор үргэлжлүүлэн хичээллэж байгаа.

-Казахстаны олон улсын тэмцээний 50 кг-ын жинд хэдэн тулаан хийж хүрэл медаль хүртсэн бэ?
-Казахстаны олон улсын тэмцээнээс 2023 оны залуучуудын Ази тивийн аварга охиныг ялж, хүрэл медаль хүртсэн.
–Түрүү жил энэ тэмцээнээс медаль хүртэж байсан юм уу?
-Түрүү жил 2023 онд тус олон улсын тэмцээнд хоёр ялж, гуравдугаар тойргийн тулаанд Казахстаны Азийн аварга охинд хожигдож хүрэл медаль хүртсэн юм. Тэр Азийн аварга охиныг энэ жил ялж, хариугаа авч хүрэл медаль хүртсэн.

–Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг аль улсын боксчинтой хийв?
-Хамггийн хүчтэй ширүүн өрсөлдөгч Узбекистан Улсын тамирчин байлаа.
-Голчлон ямар тактикаар, гарын ямар цохилтуудыг хийж тулалддаг вэ?
-Би ерөнхийдөө угтуулсан шулуун цохилтуудаар олон угсраа цохилт хийхийг хичээж тулалддаг.
–Зүүн Азийн залуучуудын наадмаас өмнө өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д тулалдаж байсан уу?
-Зүүн Азийн залуучуудын наадмын хүрэл медалтай. 2022-2023 онуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

-Боксоор өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Миний үзүүлсэн амжилт гэвэл 2022 оны өсвөрийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, “Шилдэг тамирчин”-ы шагналыг авч байлаа. 2023 оны залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртэж, мөн “Шилдэг тамирчин” шагналыг хүртсэн. 2023 оны Зүүн Азийн наадмын хүрэл медальтай. 2023, 2024 онд Казахстан Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс дараалан хүрэл медаль хүртээд байгаа.
| Э.НОМУНДАРЬ: Боксын тамирчдын бэлтгэл хийж байхыг хараад энэ спортод сэтгэл эрхгүй татагдсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |