–Чөлөөт бөхийн “U23” насны ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд түрүүлсэнд баяр хүргэе.
-Танд их баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Намайг Мягмарсүрэнгийн Номин-Эрдэнэ гэдэг. Би одоо энэ жил 20 нас хүрч байна. 2022 онд ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийг төгссөн. Одоо “Citi” их сургуулийн Англи хэлний хоёрдугаар курсийн оюутан.
-Чөлөөт бөхөөр хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж
байна вэ?
-2017 оны аравдугаар сард чөлөөт бөхөөр анх хичээллэж эхэлсэн. Одоо долоон жил болох гэж байна.

-Бөхийн эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Анх чөлөөт бөхийн секцэнд ороод Доржваанчигийн Гомбодорж багшийн шавь болсон. Одоо ч гэсэн бэлтгэл, сургуулилалтаа Д.Гомбодорж багшийнхаа удирдлага доор хийж байгаа.
-Чөлөөт бөхөөр өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан. “U20” ангиллын УАШТ-ээс алтан медаль хүртэж байлаа. Чөлөөт бөхийн 2023, 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медалийн болзол хангасан. Өмнөх жил “U23” ангилалд хүрэл медаль хүртсэн. Харин энэ жил “U23” ангиллын УАШТ-ээс алтан медаль хүртсэндээ баяртай байна.

–Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдааныг “Алдар” спорт хорооны О.Ариунзаяатай хийв үү. Тойргоор барилдсан уу?
-Манай жингийнхэн тойргоор хоорондоо барилдсан. О.Ариунзаяатай эхний тойргийн барилдаанд учраа таарч 2:2-оор ялалт авсан байгаа.
-Энэ удаагийн УАШТ хэр ширүүн өрсөлдөөнтэй болов?
-Энэ жилийн “U23” ангиллын УАШТ их ширүүн өрсөлдөөнтэй болсон.
.jpg)
- “U23” насны улсын аваргын алтан медалийн төлөө ямар тактикаар барилдав. Алтан медаль хүртэж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв аа?
-Алтан медаль авч чадна гэж, өөрийгөө хурцлаад л дэвжээнд гарсан. Тийм болохоор тэр зорилгодоо хүрэхийн төлөө их хичээж барилдлаа. Өөрийн чадах, хийх зүйлээ хийгээд үзнэ гээд өөрийгөө зоригжуулсан. Хичээж, зүтгэн зорилгодоо хүрсэндээ баяртай байна.
-Чиний барилдааны онцлог гэвэл. Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг голчлон хийдэг вэ. Дархан хийдэг, гарсан мэх байгаа юу?
-Би босоо барилдаанаас ихэвчлэн хөл авдаг. Харин хэвтээ барилдаанд гол төлөв накат шахах, крест хийхийг хичээдэг. Дархан хийдэг, гаршиж байгаа мэх гэвэл хөлийг тойрч сууж авах мэхийг хэлж болох байх.
-Бөхөөс өмнө өөр спортын ямар нэгэн өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-Чөлөөт бөхөөс өөр спортоор хичээллэж байгаагүй. Шууд л чөлөөт бөхийн спортыг анх сонгож хичээллэж эхэлсэн.
-Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д барилдсан уу?
-Энэ 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 55 кг-ын жинд барилдаж хүрэл медаль авсан байгаа.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Өөрийн сонгосон чөлөөт бөхийн спортоороо амжилт гаргаж, олимп, дэлхийн аварга болох мөрөөдлийг тээж яваа.
| М.НОМИН-ЭРДЭНЭ: Алтан медаль авна гэж өөрийгөө хурцлаад л дэвжээнд гарсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |