
–Итали Улсад болсон “IJF”- ын Европын өсвөр үеийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Италийн “Follonica, Italy Cadet European Cup 2024” тэмцээнээс надаас гадна Ж.Анударь 48 кг-д алтан медаль, Т.Ариунзаяа 57 кг-д мөнгөн медаль, Б.Шинэтулга 73 кг-д хүрэл медаль хүртсэн. Харин 63 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Х.Маралмаа, 57 кг-д М.Цэндбазар нар сайн барилдсан хэдий ч хожигдол хүлээж шагналт тавдугаар байрт орсон байгаа. Харин Испанийн тэмцээний 52 кг-д Ж.Анударь алтан медаль, 60 кг-д Ч.Бодьрагчаа хүрэл, 57 кг-д Т.Ариунзаяа алтан медаль, +90 кг-д Б.Тэмүүлэн шагналт V байрт шалгарсан амжилттай оролцсон.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Намайг Батбилэгийн Бат-Энэрэл гэдэг. Би “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”-ийн тамирчин, “Мон-Алтиус” ахлах сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч.

-Жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхөөр сонирхож хичээллээд дөрвөн жил болж байгаа.
–Европын цомын тэмцээний аваргын төлөөх барилдаан хэр ширүүн өрсөлдөөнтэй болов?
-Итали Улсад болсон тэмцээний аваргын алтан медалийн төлөө их сайн барилддаг хүүхэдтэй таарсан. Барилдааны эхэнд шүүгч намайг идэвхгүй барилдлаа гэж хоёр удаа торгосон. Торгуулиар ялагдахгүйн тулд урагшаа явж барилдахаас өөр аргагүй болсон. Хичээж зүтгэсний үр дүнд түүнийг ялсан. Итали Улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн болохоор Испани Улсад болсон тэмцээнд өөртөө итгэлтэй, илүү тайван барилдаж Португаль Улсын тамирчинг ялж, түрүүлэн алтан медаль хүртсэн.

–Европын өсвөр үеийн цомын тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд ямар тактикаар барилдав. Алтан медаль хүртэж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв аа?
-Ер нь Европын цуврал тэмцээнд түрүүлж алтан медаль авна гэсэн зорилго тавьж явсан. Тийм болохоор өөртөө итгэлтэй барилдсан. Италийн тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд босоогоос барилдаанаа сайн гаргаж чадахгүй байсан. Хоёр торгуулиад, торгуулиар хожигдож мэдэх байдалтай болсон юм. Тийм болохоор өрсөлдөгчийн алдаан дээр ажиллаж хэвтээ барилдаанд шилжүүлэн түүнийг даралтаар ялсан байгаа.

-Тус тэмцээнд хэдэн барилдаан хийв. Аваргын алтан медалийн төлөө ямар улсын жүдочин хүүхэдтэй барилдсан бэ?
-Итали Улсад болсон тэмцээнд нийт таван барилдаан хийж алтан медаль хүртсэн. Финалд Польш Улсын хүүхэдтэй барилдаж хожсон.
-Ер нь Европ тивийн хүүхдүүд барилдааны ур чадвар ямар санагдав. Хэр ширүүн өрсөлдөгчид байна. Тэдний барилдааны давуу болон сул тал нь юу байв аа?
-Европ тивийн улс орнуудын хүүхдүүд босоо, хэвтээ барилдааны залгаас сайтай байна. Шилжилт хөдөлгөөн, мэхний гүйцэтгэл нь давгүй юм шиг санагдсан. Тэд тактикийн барилдааныг маш сайн хийдэг онцлогтой юм билээ.

-Чиний барилдааны онцлог гэвэл. Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг голчлон хийдэг вэ. Дархан хийдэг, гаршсан мэх байгаа юу?
-Би босоо барилдаанаас үүрэх мэхийг гол төлөв хийдэг. Харин хэвтээ барилдаанд өчих, боох мэхийг хийнэ, даралт авна.
–Түрүү жилийн Европын өсвөр үеийн цомын тэмцээнд барилдсан уу?
-Өмнөх жилийн Европын цуврал тэмцээнд оролцоогүй.

- Энэ тэмцээнээс өмнө өсвөр үеийн олон улсын тэмцээн, Ази тивийн аваргад барилдаж байв уу?
-Жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдож, шагналт тавдугаар байрт шалгарч байсан.
-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
- Бэлтгэлгүй үед, чөлөөт цаг гарвал аль болохоор сайн амарч, сэргэлт авахыг хичээдэг. Чөлөөт цагаараа дуу сонсох, кино үзэх дуртай.
| Б.БАТ-ЭНЭРЭЛ: Өөртөө итгэлтэй барилдаж Португалийн тамирчинг ялсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |