.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бат-Эрдэний Эрдэнэсувд гэдэг. Ховд аймгийн Булган суманд 2001 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр төрсөн.
- Өсвөр үе, залуучуудын УАШТ, олон улс, тив, ДАШТ-д гаргасан амжилтуудаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр үеийн улсын аваргын алт, хүрэл медальтай. Мөн "Загреб 2018" өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. 2016 оны "Азийн хүүхдүүд" олон улсын наадмын аварга, залуучуудын улсын аваргын хүрэл медальтай.
-Өсвөр үеийн ДАШТ-д хэдэн кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн юм бэ?
-"Загреб-2018" өсвөр үеийн ДАШТ-д 53 кг-ын жинд барилдсан. ДАШТ-ий тэгшитгэлд Хорватын Лаура Цицковичийг оноогоор цэвэр ялсан. Шигшээ барилдаанд Египет Хала Имбаби Ахмедийг 6:1-ээр хожоод, Унгарын Николетт Нагиг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан. Улмаар АНУ-ын Лейла Кастрог 6:0-ээр ялж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Ер нь бол чөлөөт бөхөөр арван дахь жилдээ хичээллэж байгаа. Гэхдээ дунд нь 2020-2021 онд завсарлага авсан тал бий.
-Чөлөөт бөхийн спортын чухам юу нь сонирхлыг тань татах болов. Багадаа ямар спортоор хичээллэж байсан бэ?
-Жаахан байхдаа спортын талаар ямар ч мэдэгдэхүйнгүй байсан. Багадаа чөлөөт бөхийн аймгийн аваргын тэмцээнд орж, барилдаад түрүүлсэн юм. Тэр үед аав, ээж маань маш их баярласан. Тэгээд намайг дэмжиж бөх болгохоор Улаанбаатар хот руу явуулсан.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрөв. Хэдэн настай байх даа чөлөөт бөхийн спортоор хичээллэв ээ?
-Ховд аймгийн Булган суманд төрж, өссөн. 2014 оны намар хотод ирсэн. Тэгээд олимп, дэлхийн хүрэл медальт, МУГТ Б.Болортуяа эгчийг дагаж “Женко” клубт очиж, Монгол Улсын гавьяат тамирчин, Б.Оюунсүрэн багшийн шавь болж, чөлөөт бөх гэдэг их спортын зам хөл тавьж байлаа.
–Өөрийн чинь цаашдын спортын зорилт, зорилго гэвэл юу байна вэ?
-Эхлээд Монгол Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх зорилго байна. Тэгэж байж л гадаадын тэмцээн, уралдаанд барилдах эрхээ авах хэрэгтэй байгаа. Дараа нь тэгээд барилддаг хүн болгоны зорилго олимп, дэлхийн аваргад амжилттай барилдахыг хүсэж байна.
-–С.Мөнхсүх багш чинь чамайг ДАШТ-ээс медаль хүртэх бүрэн боломжтой тамирчин гэж байсан. Дэлхийн аваргын медалийн төлөө барилдах үед туршлага, сэтгэл зүй жаахан дутагдав уу?
-Дэлхийд аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Европын аваргын мөнгөн медальт Польшийн бөх Жовита Вржесиенг 2:1-ээр хожиж яваад эцсийн мөчид хоёр оноо алдаж хожигдсон. Сэтгэл зүй гэхээсээ илүүтэйгээр туршлага дутаад л хожигдсон. ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанаа дуусгаад, дэвжээнээс бууж ирээд их харамссан.
.jpg)
-2023 оны УАШТ-д Э.Сумъяаг ялж, улсын аварга болсон байх аа?
-Тийм ээ, 2023 оны УАШТ-ий ОУХМ Э.Сумъяа эгчтэй барилдсан. Дэлхийн аваргын сорилт тэмцээнд Т. Алтжинтай барилдаж ялаад ДАШТ-д явсан.
-2023 оны ДАШТ-д очоод бэртлийн улмаас барилдаагүй. Дэлхийн аваргын бэлтгэл дээр бэртэл авчихсан уу?
-Харин тийм ээ,“ Белград-2023” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдахаар Сербийн Белград хотод очиж бэлтгэл хийж байгаад бэртэл авсан.
.jpg)
-Одоо бэртэл нь бүрэн эдгэсэн үү?
-Үгүй ээ, бэртэл бүрэн эдгээгүй байгаа. Одоо хүртэл эмчилгээ хийлгээд л явж байгаа.
-Энэ жил 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдав уу?
-Тийм ээ, энэ жилийн УАШТ-д барилдсан.
–Чөлөөт бөхийн УАШТ-д хэдэн удаа түрүүлээд байгаа вэ?
-Анх 2022 оны УАШТ-д түрүүлж байсан. Түүний дараа жил 2023 онд мөн түрүүлсэн. Энэ жил санасандаа хүртэл барилдаж чадаагүй.
-Энэ онд олон улс, тив, дэлхийн ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ жил УАШТ-ээс өөр ямар ч тэмцээнд оролцохгүй гэсэн бодолтой байгаа. Тийм болохоор одоогоор оролцохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй.
| Б.ЭРДЭНЭСУВД: Б.Оюунсүрэн багшийн шавь болж, чөлөөт бөх гэдэг их спортын замд хөл тавьж байлаа |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |