
ЭРЭГТЭЙ 60 КГ:
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд одоогоор 50 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд, ОУХМ Энхтайваны Сумъяабазар нар барилдана. Харин Казахстаны Yeldos SMETOV аварга , Испанийн Francisco GARRIGOS, Өмнөд Солонгосын LEE Harim, Тайванийн YANG Yung Wei, Гүржийн Giorgi SARDALASHVILI, Lukhumi CHKHVIMIANI , Францын Luka MKHEIDZE, Украины Dilshot KHALMATOV, Artem LESIUK нарын шилгүүд барилдах бололтой.

ЭРЭГТЭЙ 66 КГ:
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 66 бөх барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр Баянмөнхийн Нармандах нар хүч сорино. Энэ жинд Японы Joshiro MARUYAMA аварга, Өмнөд Солонгосын AN Baul аварга, Румыны Denis VIERU, Францын Walide KHYAR, Украины Bogdan IADOV, Испанийн TORNE GARCIA , MARTIN GAITERO, Бразилын Willian LIMA, Казахстаны Gusman KYRGYZBAYEV, Узбекистаны Sardor NURILLAEV нарын шилдгүүд одоогоор мэдүүлэг өгсөн байна.

ЭРЭГТЭЙ 73 КГ:
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 72 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр барилдана. Энэ жинд Италийн Manuel LOMBARDO, Канадын Arthur MARGELIDON, Японы Ken OYOSHI, Узбекистаны Murodjon YULDOSHEV, Shakhram AKHADOV, Молдавын Adil OSMANOV, Petru PELIVAN, Испанийн Salvador CASES ROCA, Казахстаны Daniyar SHAMSHAYEV, Германы Igor WANDTKE нарын амаргүй өрсөлдөгчид Б.Эрдэнэбаярыг хүлээж байна.

ЭРЭГТЭЙ 81 КГ:
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 62 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир барилдах юм. Түүнийг Бельгийн Matthias CASSE аварга, Азербайжаны Saeid MOLLAEI аварга, Zelim TCKAEV, Израилын Sagi MUKI аварга , Өмнөд Солонгосын LEE Joon Нwan, Узбекистаны Sharofiddin BOLTABOEV, Туркийн Vedat ALBAYRAK, Австрийн Wachid BORCHASHVILI, Японы Kenya KOHARA, Италийн Antonio ESPOSITO нарын шилдгүүд хүлээж байгаа.

ЭРЭГТЭЙ 90 КГ:
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 52 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Гантулгын Алтанбагана барилдана. Түүнийг Гүржийн Lasha BEKAURI, Японы Sanshiro MURAO, Узбекистаны Davlat BOBONOV, Унгарын Krisztian TOTH, Кубын SILVA MORALES, Италийн Christian PARLATI, Нидерландын Noel VAN T END, Туркийн Mihael ZGANK, Бельгийн Sami CHOUCHI нарын шилдгүүд хүлээж байгаа.

ЭРЭГТЭЙ -100 КГ:
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд одоогоор 46 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас ОУХМ Батхуягийн Гончигсүрэн барилдана. Түүнийг Гүржийн Varlam LIPARTELIANI, Японы Aaron WOLF аварга, Нидерландын Michael KORREL, Бельгийн Toma NIKIFOROV, Израилын Peter PALTCHIK, Узбекистаны Muzaffarbek TUROBOYEV, Канадын Shady ELNAHAS, Сербийн Aleksandar KUKOLJ, Бразилийн Rafael BUZACARINI нарын шилдгүүд хүлээж байгаа юм.

ЭМЭГТЭЙ 48 КГ:
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 42 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар барилдах юм.

ЭМЭГТЭЙ 52 КГ:
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 41 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар барилдах мэдүүлгийг өгчээ.

ЭМЭГТЭЙ 57 КГ:
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 44 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар барилдах мэдүүлэг өгөөд байгаа юм.

ЭМЭГТЭЙ 63 КГ:
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 42 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч, залуу тамирчин Цэгмидийн Энх-Оргил нар барилдах мэдүүлэг өгөөд байна. Португалийн гран прид Б.Ганхайчийн бэртэл сэдэрсэн байгаа. Тэрбээр Парисын их дуулгад барилдахгүй байж магадгүй.

ЭМЭГТЭЙ 70 КГ:
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 44 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ, ОУХМ Саранцэцэгийн Лхагвадулам нар барилдах мэдүүлэг өгөөд байгаа юм.
ЭМЭГТЭЙ: -78 КГ:
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 35 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдах мэдүүлэг өгөөд байгаа юм. Парисын их дуулгаас манай жүдочдод 3-4 медаль хүртэх бүрэн боломжтой байгаа. Тэр боломжийг жүдочид ашиглаж чадах, чадахгүйд ирэх сарын Парисын гранд слам тэмцээн дээр харах үлдлээ. Манай улсаас эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд бөх барилдахгүй бололтой.
| Парисын “Их дуулга”-аас манай жүдочид 3-4 медаль хүртэх боломж бий |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |