.jpg)
-Хүндийн өргөлтийн залуучуудын болон насанд хүрэгчдийн хоёр ангиллын УАШТ-д түрүүлж, улсын рекорд, дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Санлигренчингийн Цэнгүм гэдэг. Одоо 18 настай.
.jpg)
-Аль аймаг, хотын ямар клубийн, хэн багшийн шавь бэ?
-Би 2016 онд Хөвсгөл аймгийн хүндийн өргөлтийн дасгалжуулагч Чинбат багшийн шавь болж тамирчны гараагаа эхэлсэн. 2023 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр багшийн удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа одоо хүртэл хийж байгаа.
-Хүндийн өргөлтийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Хүндийн өргөлтийн спортыг сонирхож хичээллээд долоон жил болж байна.
.jpg)
–Өөрийнхөө өмнө нь гаргаж байсан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Өсвөр үе, залуучуудын УАШТ-д зургаан удаа түрүүлж байсан. Мөн улсын аваргын мөнгө, хүрэл хүртэж байлаа. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ.
-Өмнөх жилүүдийн УАШТ-ээс энэ жилийн улсын аварга юугаараа онцлог байв?
-Түрүү жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн олимпын жингийн ангиллаар тэмцээнийг зохион байгуулдаг болсон нь өрсөлдөөнийг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон. Тийм болохоор энэ жилийн УАШТ-ий онцлог гэвэл олимпын жингийн ангиллаар явагдсанд байлаа.
.jpg)
-Залуучуудын УАШТ-ий 81 кг-ын жингийн рекорд амжилт хэд байсныг хэд болгон шинэчлэв. Түлхэлттэй болон огцом өргөлт, нийлбэр дүн гээд гурван дээд амжилтыг тогтоосон уу?
-Энэ жилийн залуучуудын УАШТ-д огцом өргөлтөөр улсын шинэ дээд амжилтыг тогтоосон. Мөн насанд хүрэгчдийн УАШТ-ий ангилалд нийлбэр дүнгээр дээд амжилтыг шинэчилсэн. Монгол Улсын хүндийн өргөлтийн залуучууд, насанд хүрэгчдийн нийлбэр дүнгийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байгаа.
.jpg)
-Насанд хүрэгчдийн УАШТ-д мөн л 81 кг-д өрсөлдөж түрүүлсэн юм уу?
-Тийм ээ, насанд хүрэгчдийн ангилалд мөн 81 кг-ын жинд өрсөлдөж түрүүлсэн. Энэ амжилтаараа Монгол Улсын хүндийн өргөлтийн спортын мастерийн болзолыг хангасан.
-Монгол Улсын насанд хүрэгчдийн 81 кг-ын огцом, түлхэлттэй өргөлтийн дээд амжилтыг хэд болгон шинэчлэн тогтоов?
-Насанд хүрэгчдийн ангилалд огцом өргөлтөөр 117 кг-ыг өргөж шинэ дээд амжилтыг тогтоосон. Харин залуучууд болон насанд хүрэгчдийн хоёр ангилалд нийлбэр дүнгээр 259 кг-ыг өргөж шинэ дээд амжилтыг тогтоосон байгаа.
-Хүндийн өргөлтийн спортод хүч, бяраас илүүтэйгээр зөв техник, гүйцэтгэл их чухал биз?
-Тэгэлгүй яах вэ. Хүндийн өргөлтийн спортод техник маш чухал. Зөв техник гүйцэтгэлийг дагаад л хүч, хурдны тэсрэлт суудаг.
-Хүндийн өргөлтийн спортын тамирчид өрсөлдөгч тамирчдаасаа гадна өөрөө өөртөөгөө өрсөлддөг. Тийм болохоор сэтгэл зүй их чухал нөлөөтэй байдаг уу?
-Тийм ээ, ер нь ганцхан хүндийн өргөлтөд гэлтгүй, бүх спортын төрөлд сэтгэл зүйн бэлтгэл их чухал нөлөөтэй. Тийм учраас ямар ч үед сэтгэл зүйн бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй, дайчин зорилготой байхыг хичээдэг.
.jpg)
-“Ханжоу 2022” Азийн наадамд өрсөлдсөн үү?
-“Ханжоу 2022”-д болсон Азийн наадамд манай хүндийн өргөлтийнхөн багаараа оролцож өрсөлдсөн.
.jpg)
-Цаашдын зорилт, зорилгоосоо танилцуулахгүй юу?
-Миний дараагийн зорилго бол тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход чиглэгдэж байгаа. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх мөрөөдөл бий.
| С.ЦЭНГҮМ: Дэлхийн дэвжээнд өрсөлдөх мөрөөдөл бий |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |