.jpg)
-Чөлөөт бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлсэндээ маш их баяртай байгаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батхуягийн Мөнхэрдэнэ гэдэг Увс аймгийн Тэс суманд төрсөн. Одоо 23 настай.
.jpg)
-Танай “Төгс” дэвжээ шинээр байгууллагдсан уу?
-Манай “Төгс” дэвжээ шинээр байгуулагдаад хэдий ч багагүй хугацаа өнгөрсөн байна. Анх 2017 онд “Төгс” дэвжээ нээгдэж байсан.
-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор сонирхож хичээллээд найман жил болж байгаа.
.jpg)
-Чөлөөт бөхийн “А” үсгийг заасан анхны багш нь хэн бэ?
-Анхны багш Буянт гээд манай 10-н жилийн дунд сургуулийн чөлөөт бөхийн багш бий. Буянт багшийнхаа секцэнд орж, чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлж байлаа. Анхны багшийнхаа ач тусаар чөлөөт бөхийн спортод дур сонирхолтой болох эрлэлийг зөв тавьж өгсөнд талархаж явдаг. “Төгс” дэвжээнийхээ багш, дасгалжуулагчдын хичээл, зүтгэлийн үр дүнд өдий зэрэгтэй яваадаа баярладаг.
.jpg)
-Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. УАШТ-д хэд жилдээ барилдаж байна вэ?
-Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ дөрөв дэх удаагаа оролцож байгаа.
-Энэ жилийн УАШТ-ий эхний тойрогт “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Н.Насанбуянтай их ширүүхэн өрсөлдлөө. Та хоёр, хэн, хэнээсээ хамгийн их оноо авах шиг боллоо. 16:10-аар Н.Насанбуянг ялсан. Өмнө нь түүнтэй барилдаж байв уу?
-Тийм ээ. Өмнө нь ОУХМ Н.Насанбуяан ахтай хоёр удаа таарч барилдаад хожиж байсан. Тийм болохоор тайван барилдаж, барилдаанаа гаргаж барилдана гэсэн бодолтойгоор дэвжээнд гарсан. Харин Н.Насанбуян ах УАШТ-д маш сайн бэлдэж, бэлтгэл хийсэн байна. Амаргүй л өрсөлдөөнтэй барилдаан боллоо.
.jpg)
-Харин М.Мөнхтөгөлдөрийг 11:0-ээр оноогоор илүүрхэн, цэвэр ялж, финалд шалгарсан байх аа?
-Тийм ээ, М.Мөнхтөгөлдөрийг ялаад финалд барилдах эрхтэй болсон. Тэгээд л УАШТ-ий 57 кг-ын аваргын төлөө Занаа ахтай барилдахаар шалгарч үлдсэн.
- Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий 57 кг-ын жингийн аваргын төлөө “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Занабазартай барилдсан. З.Занабазарыг даралтад оруулж, улмаар 7:3-аар хожиж алтан медаль хүртлээ. УАШТ-ий бэлтгэлээ хаана базаав аа?
-Занаа ахтай, бодож, санах зүйлгүйгээр сайхан барилдаж түрүүлсэндээ маш их баяртай байгаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ “Төгс” дэвжээн дээрээ баг, хамт олонтойгоо базаасан.
.jpg)
-Өнгөрсөн аравдугаар сард чөлөөт бөхийн “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Армений бөхөд олон алдахгүйгээр аргалаад хожих боломж гарсангүй юу?
-Чөлөөт бөхийн “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани Улсын нийслэл Тирана хотод болсон. ДАШТ-ий шигшээ 16-д Украины Георгий Казанжиг 9:2-оор, Шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13:2-оор цэвэр ялж, Хагас шигшээ барилдаанд 2022 оны Европын аваргын хүрэл медальт Армений Манвел Хнзрцянд 13:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Никлас Стечелег 7:5-аар ялж, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болсон. Уг нь Армений бөхийг хожих боломж байсан. Хэт яараад, барилдаандаа төвлөрч чадаагүй. Сэтгэл догдлолоо удирдаж чадахгүй, жаахан яараад байсан болохоор хяналтаа алдаж, алдаа их гарсан байх.
.jpg)
-Дөрөвдүгээр сард Азийн олимпын оноо олгох тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Олимпын эрх авчих боломж байгаа биз?
-Тийм ээ, Азийн олимпын эрх олгох тэмцээнд дөрөвдүгээр сард явна. Олимпын эрх авах боломж бий. Олимпын эрх авч чадна гэсэн итгэл, үнэмшлийг өөртөө суулгаж байгаа. Тийм болохоор бэлтгэлээ сайн, хичээж, шамдан хийх болно.
.jpg)
.jpg)
| Б.МӨНХ-ЭРДЭНЭ: Олимпын эрх авч чадна гэсэн итгэл, үнэмшлийг өөртөө суулгаж байгаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |