-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд баярлалаа.

-Тамирчин хүн ялагдал, ялалтыг мэдэрч байж сайн бөх болно. Финалын барилдаанд хэт яарч, догдолсон, туршлага дутсан барилдаан болчихсон уу?
- Тэгсэн, тэнцүүхэн барилдаанд хожигдож явсан болохоор шатаж, хяналтаа алдсан тал бий. Оноогоо нөхөж авах гэж хэт хамаагүй дайрч барилдаад хожигдлоо.
-Гэхдээ энэ барилдаан чамд том сургамж, туршлага хуримтлуулах барилдаан болсон биз?
-Тийм ээ, одоохондоо нас залуу болохоор тэмцээний туршлага хэрэгтэй байгаа. Өөрийнхөө барилдаандаа дүгнэлт хийж алдаагаа засахыг хичээнээ.

-Ээж нь УАШТ-ий финалын барилдаан дээр ирчихсэн харагдсан. Ээжээсээ зэмлэл хүртэв үү?
-Ээж, эсрэгээрээ их тайван байсан. Ээж маань өөрөө тамирчин хүн, тийм учраас ялагдлын хүнд, хэцүү үеийн сэтгэл зүй, ялалтын аз жаргалын амтыг мэдэрдэг болохоор зэмлээгүй байх. Харин ээж миний барилдааны жижиг, жижиг алдаануудыг хэлж өгсөн.

-“Женко” клубийнхээ МУГД Т.Сүхбаатар багш дээрээ бэлтгэл, сургуулилалтаа хийж байна уу?
-Тийм ээ, Т.Сүхбаатар багшийн удирдлага дор хичээллэж байгаа. Сүхээ багш маань УАШТ-ий өдрүүдэд байгаагүй. Дэлхийн чансааны тэмцээнд Хорват Улсын Загреб хот руу явсан байлаа.

-О.Насанбурмаа эгчээсээ хэр их зүйлийг сурч авч байна вэ?
- 2015 оноос хойш эгчийгээ дагаж явсаар байгаад чөлөөт бөхийн спортод дуртай болж барилдахаар болсон.
-Ээж нь Монголын анхдагч эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын нэг байх аа?
-Тийм шүү. Ээж маань чөлөөт бөхийн ОУХМ цолтой. Харин аав маань улсын начин цолтой бөх. Тамирчин хүн ямар байх ёстой, ямар сэтгэл зүйтэй байх. Мөн цаашлаад амжилт гаргахад ямар алдаа, дутагдлыг хэрхэн засах талаар зааж, бүх талаар дэмждэг.

-Чөлөөт бөхийн спорт руу ээж, эгч хоёр нь оруулсан уу?
-О.Насанбурмаа эгчийгээ хүүхэд шиг нь дагаж яваад л бөхийн спортод дур сонирхолтой болсон. Эгчтэй цуг бэлтгэл хийдэг байсан. Эгчээс Үндэсний шигшээ багийн хувцас борцовк тирког бэлгэнд аваад л их баярлаж билээ. Жаахан юм байж түүгээр нь гангарч, их л ганган байдаг байлаа.
-Хэдэн настайгаасаа эхлэн, хэд дэх жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байна?
-Би арван настайгаасаа чөлөөт бөхөөр эхэлж хичээллэсэн. Түүнээс хойш одоог хүртэл чөлөөт бөхөөр тасралтгүй хичээллэж байна.
-Өнгөрсөн онд Азийн аварга болсон. Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд Киргизстаны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус илт, илүүрхэн ялсан. Японы тамирчинтай ямар тактикаар барилдаж ялав?
- Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ёстой, бодох юмгүй чөлөөтэй барилдсан. Биднийг хариуцаж явсан С.Баянмөнх ,Ё.Батдархан багш нар маань маш сайн зөвлөгөө өгсөн. Тэдний заавар, зөвлөгөөний дагуу л барилдсан.

-Өсвөр үе болон залуучуудын ДАШТ-д барилдаж байсан уу?
-2022 онд Азийн аварга болсон. Тэгээд л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж эхэлсэн юм. Гэтэл Итали Улсын виз гараагүй болохоор ДАШТ-д явж чадаагүй.
-Миний дүү одоо 18 настай өсвөр үеийн тамирчин бил үү?
-Энэ жилээс эхлэн өсвөр үеэс мултарч байгаа. Би 18 нас, нэг сар хүрч байна. Тийм болохоор одоо залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох л боломжтой.
-Нас байна, цаг хугацаа байна. Дараа, дараагийн залуучууд, насанд хүрэгчдийн олон тэмцээнүүд хүлээж байна. Энэ онд тив, дэлхийн ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ жил залуучуудын улсын аваргадаа түрүүлж Ази тив, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.
| Э.ОДЗАЯА: О.Насанбурмаа эгчийгээ хүүхэд шиг нь дагаж яваад л бөхийн спортод дуртай болсон |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |