-Чөлөөт бөхийн 2024 оны улсын аваргын 70 кг-ын жинд алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-За маш их баярлалаа.

-Улсын аваргын алтан медалийн төлөө, 70 кг-ын жингийн “Номер нэг” тамирчин “Хилчин” спорт хорооны бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “U23” хүртэлх насны Азийн аварга ЭнхтуяагийнТэмүүлэнг яллаа. Түүнтэй ямар тактикаар барилдаж ялав аа?
-МУГТ Г.Мандахнаран багшийнхаа зааж, зөвлөснөөр финалын барилдаанд тактикаа боловсруулж гарсан. Ерөнхий дөө, Тэмүүлэнтэй барилдах барилдаан дээр маш их ажилласан. Ажлын хичээл, зүтгэлийн үр дүн гарлаа.

-Улсын аваргаас өмнө Э.Тэмүүлэнтэй барилдаж байсан уу?
-Өмнө нь таарч барилдаж байсан. Түрүү жил эхний тойргийн барилдаанд таарч хожигдож байсан. Түүнээс сургамж авч, энэ жил ялахын төлөө илүү их хичээж бэлтгэл, сургуулилалтаа базаасан.
-2021 оны УАШТ-д түрүүлж, “Үнэ цэнтэй тамирчин” шагналыг хүртсэн бил үү?
-Тийм ээ, 2021 онд Монгол Улсын аваргад 61 кг-ын жинд түрүүлж, УАШТ-ий “Үнэ цэнтэй тамирчин” гэдэг шагналыг хүртсэн. УАШТ-д түрүүлсний дараагаар АНУ-ын коллежийн “NJCAA” холбоонд нэг жилийн гэрээтэй барилдсан. Тэгээд АНУ-ын коллежийн аварга болоод тэр холбооны “Хамгийн үнэ цэнтэй тамирчин”-ын шагналаар давхар шагнуулсан.
-Энэ жилийн УАШТ-ий тэмцээний зохион байгуулалт, шүүлт хэр зэрэг болов. Танай жингийн өрсөлдөгч тамирчдын ур чадварын түвшин ямар хэмжээнд байна вэ?
-Энэ жилийн УАШТ зохион байгуулалтын хувьд сайхан болсон. Мянгаа ахдаа баярлалаа. Манай жингийн тамирчид ур чадварын хувьд мундаг байна. Манайхан сайн байсан.
– Энэ жилийн улсын аваргын өмнө цэргийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Алтан медаль хүртэх боломж мэдээж байсан байх. Ямар алдаа гаргасан гэж бодож байна вэ?
-Цэргийн дэлхийн аварга маш чанга, өрсөлдөөн ихтэй болдог юм байна. Дэлхийн бүх мундаг сайн тамирчид хүчний байгууллагад харъяалагддаг. Тийм мундаг тамирчдын дундаас ямар ч байсан өөрийн хүч чадлаа дайчлан хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа. Мэдээж боломж бол байсан. Гэхдээ аугаа Haji Aliev-ийг дийлсэнгүй. Алдааны хувьд гэвэл тэр том бөхтэй маш буруу тактикаар барилдсан.

-“U23” хүртлэх насны Азийн аваргаас хүрэл медалийг 2019 онд хүртсэн. Тэр үед хэдэн кг-ын барилдсан юм бэ?
-2019 онд “U23” хүртлэх насны Азийн аваргын 57 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн.
-Ах Ц.Чингис чинь одоо барилдаж байгаа юу?
-Ах одоо барилдахгүй байгаа. Америкийн сургуулиудтай хийсэн гэрээ дууссан учир барилдахгүй байгаа. Өөрийн мэдлэг боловсролд илүү анхаарч яваа. “Ах нь яах вэ. Миний дүү л барилд” гэдэг юм. Миний ганц үнэнч, ард минь юу ч тохиолдсон хамаагүй бат хана мэт зогсож байдаг хүн. Ахдаа маш их баярладаг даа. Тэр хүн байхгүй бол, энэ бүх амжилт байхгүй байсан. Өөрийн амжилтыг ахгүйгээр хэзээ ч төсөөлж чадахгүй.

-Америкийн чөлөөт бөхийн сургалт дэлхийд “Нэг номер”, манай улсын сургалтаас ялгагдах онцлог нь юу байна вэ?
-Би АНУ-ын чөлөөт бөхийн сургалтыг тийм том хэмжээгээр бодохгүй байна. Сургалтын өвөрмөц онцлог бол бий. Тэд тамирчны хурд, хүчний тэсрэлт дээр их ажилладаг. Мөн тамирчны сэтгэл зүй дээр анхаарч, ажиллана. Том гүрэн болохоор ахуй хангамж сайн байдаг.
-Монголдоо ирээд хэдэн жил болж байна вэ?
-Америкаас ирээд хоёр жил болж байна даа.
| Ц.ЧИНЗОРИГ: Г.Мандахнаран багшийнхаа зааж, зөвлөснөөр финалын барилдааны тактикаа боловсруулсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |