-Чөлөөт бөхийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. “Алдар” спорт хорооны багш, дасгалжуулагч нартаа, баг хамт олондоо баярлалаа. Үргэлж тусалж дэмждэг гэр бүл, ханьдаа хайртай шүү.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Пүрвээгийн Номин-Эрдэнэ гэдэг. 1995 онд Увс аймгийн Улаангомд мэндэлсэн. Айлын бага охин болон төрсөн. Дээрээ нэг ахтай.
–Чөлөөт бөхийн УАШТ-ий анх удаа түрүүлэв үү?
-Тийм ээ, анх удаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тзрүүлж, алт медаль хүртлээ. Маш их баяртай байна.

-УАШТ-ий аваргын төлөө “Женко” клубийн Э.Одзаяатай ямар тактикаар барилдаж ялалт авав?
-Залуу тамирчин Э.Одзаяагийн барилдааныг харсан. Хөлд их ордог. Хөл авч барилддаг онцлогтой хүүхэд байсан. Тийм болохоор хөлөө алдахгүй, хамгаалж, зай өгөхгүй, өөрөө түрүүлж барьцаа авч барилдах тактикаар барилдаад ялалтыг авлаа.
-Танай жингийн нэг номер ОУХМ Э.Дэлгэрмаа энэ жил барилдаагүй нь Э.Одзаяа, А.Даваажаргал гээд залуу бөхчүүдэд медаль хүртэх боломжийг нээж өгөв үү?
-Тамирчин бүхэн ялахын төлөө хичээдэг. Хэн ч ялагдана гэж барилдаггүй. Дүү нар бас, чамгүй сайн л бэлдсэн байна. Спорт гэдэг өөрөө тэмцэл, тулаан шүү дээ.

-Өнгөрсөн жилийн УАШТ-д ямар амжилт гаргасан бэ?
-Насанд хүрэгчдийн 2023 оны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ 68 кг-ын жиндээ гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаатай таарч 11:8-аар бидний барилдаан өндөрлөсөн. Түрүү жилийн УАШТ-д жин их хассан болохоор төдийлөн сэргэлт авч чадалгүй, барилдаад хожигдсон.

- УАШТ, олон улс, тив, ДАШТ-д оролцож байсан уу. Өөрийн гаргасан амжилтуудаа сонирхуулахгүй юу?
- Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гурван насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн цэргийн дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Залуучуудын улсын аваргад таван удаа түрүүлсэн. Харин насанд хүрэгчдийн улсын аваргын дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай. Олон улсын тэмцээнүүдийн амжилтууд гэвэл их бии.
-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллээд 14 жил рүүгээ орж байна. 2010 оноос хойш хичээллэж явна даа.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортын чухам юу нь сонирхлыг тань татах болов. Багадаа ямар спортоор хичээллэж байсан бэ?
-Чөлөөт бөхийн спорт уран, гоё сайхан мэхтэй, сонирхолтой үзүүштэй спорт. Багаасаа л чөлөөт бөхөөр л эхлэн хичээллэж, бэлтгэл хийж эхэлсэн,
-Бага нас нь хаана өнгөрөв. Хэдэн настай байх даа чөлөөт бөхийн спортоор хичээллэв ээ?
-Би Увс аймагт төрсөн. Харин миний бага нас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд л өнгөрсөн. Тэнд л өсөж, торнисон. 1995 он төрсөн, 2010 он гэхээр 15 насандаа чөлөөт бөхөөр эхлэн хичээллэж байжээ.

-Анх чөлөөт бөхөөр хичээллэх үед, гэр бүлийнхэн чинь эсэргүүцэж байв уу. Дэмжиж байсан уу?
-Манай гэрийнхэн намайг анх чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх үед огт эсэргүүцээгүй. Би багын л эршүүд талдаа охин байсан. Эмээ минь намайг дандаа бөх болно гэж бэлгэшээж ярьдаг байлаа. Эмээгийнхээ амны билгээр бөх болоод хичээж л явна даа.
-Э.Дэлгэрмаа олимпын эрхээ авчихсан байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр сард болох олимпын эрхийн тэмцээнд барилдах уу?
-Манай жинд ОУХМ Э.Дэлгэрмаа олимпын эрх авчихсан байгаа. Тийм болохоор Азийн олимпын эрх олгох тэмцээнд оролцохгүй байх аа. Гэхдээ би яг сайн мэдэхгүй байна. Монголын чөлөөт бөхийн холбоо л шийдэх болов уу.

-Э.Дэлгэрмаатай хэдэн удаа таарч барилдаж байв. Та хоёрын ялалт, ялагдлын харьцаа хэд байдаг вэ?
-ОУХМ Э.Дэлгэрмаатай нэг л удаа таарч барилдсан. Түрүү жил, 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн дээр л таарч барилдсан.

-Өөрийн цаашдын спортын зорилт, зорилго гэвэл?
-Тамирчин хүн бүхний зорилго тодорхой шүү дээ. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд гарч барилдаж, амжилт гаргах. Бэлтгэлээ сайн хийж, илүү их мэрийж, амжилт гаргахын төлөө хичээж зүтгэж, зорьж, тэмүүлж яваа.
| П.НОМИН-ЭРДЭНЭ: Эмээ намайг бөх болно гэж бэлгэшээж ярьдаг байлаа |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |