-Боксын 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа танд. За ээлжит УАШТ-ий түрүүгээ авсандаа баяртай байна. Ялангуяа олимпын жилийн өмнө аварга болсон баяртай байна. Энэ эрчээрээ олимпын эрх авна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.

-Улсын аваргад эмэгтэй боксчдоос МУГТ М.Нандинцэцэг хамгийн олон түрүүлсэн байдаг. Таны хувьд УАШТ-ий хэд дэх алтан медалиа хүртэв?
-Би сая УАШТ-ээс арав дахь түрүүгээ авлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон жил түрүү авч байгаадаа баяртай байна. Нас бол тоо шүү дээ, гэдгийг харуулж чадлаа. Одоо гол зорилго маань олимпын эрх авах. Олимпын эрхээ авч чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа.

-Зодог тайлах насан дээрээ УАШТ түрүүлнэ гэдэг бахархалтай зүйл юм. Тэр тусмаа хамгийн их хурд, техник шаарддаг хөнгөн жинд, шилдэг залуу тамирчдыг ялж, алтан медаль хүртсэн нь гайхалтай байна. ОУХМ Т.Номин-Эрдэнэтэй ямар тактикаар тулалдаж, түүнийг буулган авсан бэ?
-За нас бол тоо юм аа гэдгийг дүү нартаа харуулсан. Манай боксын төрөлд бол 40 нас хүртлээ тулалдах боломжтой байдаг. Ер нь бол хувь тамирчны өөрийн биеийн онцлог, тууштай хөдөлмөр, зүтгэлийн үр дүн, хичээнгүй байдлын үр шим юм уу даа.
Би амаржаад нэг жил болж байна. Бэлтгэлдээ 2023 оны наймдугаар сард орсон. Ерөнхий дөө, дөрвөн сар бэлтгэл хийгээд УАШТ-д орж, аварга цолоо хамгаалж чадлаа. Дүү нартайгаа тулалдахдаа мэдээж, багшийнхаа хэлж, ярьсан тактикын дагуу л тулалдсан. Багшийнхаа үгийг сайн сонсож хэрэгтэй. Миний тулааны давуу чадвар бол ядралт, цуцалт бага, ажиллах чадвар өндөр байдагт болов уу гэж гэж боддог. Би аль болох урагшаа давшиж тулалдахыг хичээдэг. Т.Номин-Эрдэнэ дүүтэйгээ багшийн хэлсэн тактикаар л тулалдсан. Багшдаа болон өөртөө үргэлж итгэлтэй байдаг.

-Танай 57 кг-ын жингийн залуу боксчдын тулааны ур чадвар, техник, бэлтгэл сургуулилалт ямар түвшин байх шиг санагдав. Хамгийн хүнд, ширүүн тулааныг хэнтэй хийв?
-Манай 57 кг-ын жингийн маань дүү нарын бэлтгэл сайн байна лээ. Би ямар ч тамирчинг басдаггүй. Шинэ, хуучин гэдэгт нэг их ялгаа байхгүй, туршлага, бэлтгжилт, сэтгэл зүйгээрээ л хоорондоо ялгаглах байх. Өөрийгөө л сайн бэлдэх хэрэгтэй. Мэдээж өөрийн хичээл, зүтгэл, хөдөлмөрөөс шалтгаална. Миний дүү нар, бидний ирээдүй. Тийм болохоор сайн хичээгээрэй, битгий залхуурч хойш суу. Өөрийгөө хуурч болохгүй шүү гэдгийг захиж хэлмээр байна. Та нар бидний залгамж халаа шүү дээ. Хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөөрхөн, мундаг дүү нартай хайртай шүү гэж хэлмээр байна.

-Хэдэн жил өнжиж байгаад УАШТ-д оров?
-Хоёр жил УАШТ-ийг өнжсөн. Энэ хугацаанд манайх гэдэг айл, охиноо төрүүлж, бүл нэмсэн.
- Бэлтгэл сургуулилалтаа хаана базаав?
-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороондоо Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Отгонбаяр багш нар дээрээ бэлтгэл, сургуулилалтаа базааж УАШТ-д орсон. Хоёр багш маань мундаг шүү. Та хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна. Энэ хоёр багш нар байхгүй бол бид болон би хэн ч биш шүү дээ. Багшийн хөдөлмөр, зүтгэлгүйгээр амжилтын оргилд хүрсэн тамирчин нэг ч үгүй.

-2024 оны олимпын жилийн УАШТ-д түрүүллээ. Одоо “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнүүдэд тулалдах уу?
-Тэгнээ, одоо олон тэмцээн, уралдаан хүлээж байна. Ялангуяа олимпын эрх олгох тэмцээнийг хүлээж байна. Унгар болон Болгарт олимпын эрх олгох тэмцээн бий. Түүний наана нь хоёр тэмцээн байгаа. Хичээх болно. Бид бүгд олон олимпын эрх авах болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Танай нөхөр ОУХМ Х.Энх-Амар энэ жилийн УАШТ-д оролгүй өнжсөн үү?
-Манай хүн УАШТ-д орсон. Одоо хамт олимпын эрхийн тэмцээнд явна. Миний хайр мундаг залуу. Би цаг ямагт түүндээ итгэдэг. Хоёулаа олимпын эрхээ авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Оюутны универсиад наадамд ОХУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Миша Алояныг ялж, түрүүлсэн чинь танай нөхөр Х.Энх-Амар уу, дүү Х.Энхдэлгэр нь билүү?
-Манай хүн 2013 онд олимп, дэлхийн медальтан Миша Алояныг ялж оюутны универсиад наадмын аварга болсон. Тэр тэмцээнд тухайн цаг үеийнхээ олимп, дэлхийн медальтнуудыг ялж, оюутны универсиад наадмын аварга болж байсан түүхтэй. Миний хайрыг ОУХМ Хархүүгийн Энх-Амар гэдэг. Үр хүүхэд, ханьдаа халамжтай мундаг тамирчин залуу бий.

-Та нэг хэсэг боксын шүүгчээр ажиллаж байсан. Одоо хаана харъяалагдаж байна. Дасгалжуулагчаар ажиллаж байгаа юу?
-Тухайн үед Монголдоо шүүгч хийх хувь, тохиол таарсан л даа. Тухайн үед би нялх биетэй байсан. Долоо хоног хадмаараа охиноо харуулж байгаад л УАШТ-ийг шүүж байлаа. Тэр үед Дэлхийн боксын холбоо AIBA-ийн “Номер-1” стар болж чадсан. Одоо эргээд тамирчны карьераараа хөөж тамирчин хэвээрээ яваа. Дасгалжуулагч хийх сонирхол байгаа. Аль, алийг нь хослуулвал гоё шүү дээ. Би ер нь шинэлэг, сонирхолтой амьдралд дуртай хүн л дээ.

-Монголын эмэгтэй боксын эхлэлийг танай үеийнхэн тавьсан уу?
-Ерөнхий дөө тэгж, хэлж болно. Манай үеийнхэн ихэнх нь одоо тулалдахаа больсон байгаа. Бидний өмнө Аринаа, Бямбацэцэг, Мөнхжаргал, Эрдэнэгэрэл гээд эгч нар маань байсан. Бид дараагийн үе нь л дээ. Л.Энхбаатар багш биднийг атгасан гар шиг болгож, олон амжилтын эзэд болгосон түүхтэй. М.Нандинцэцэг, Уянга, Ундрам, Сувд-Эрдэнэ, Цэрэнчимэг гээд найзууд маань, одоо бүгд хувь, хувийн амьдралаа хөөсөн дөө. Азийн аварга, дэлхийн аваргын анхны медаль, Азийн наадмын мөнгө, Азийн аварга гээд олон амжилтын эзэд болжээ.
.jpg)
- ОХУ-д болсон армийн ДАШТ-ээс нөхөрийнхөө хамт хоёулаа мөнгөн медаль хүртсэн. Та хоёр, хоёулаа Оросын боксчидтой тулалдсан байх аа. Шүүгчид Оросын талд, тал зассан шүүлт хийсэн юм биш биз?
-Орост болсон цэргийн дэлхийн аваргын тэмцээнд хайртайгаа хамт финалдсан байгаа. Маш гоё, мартагдашгүй дурсамжтай тэмцээн болсон. Манай хүн дээр шүүлтийн асуудал гарсан. Гэхдээ тамирчин хүний ялсан, ялагдсан нь шүүгчээс болсон гээд хожим ярих нь тийм зохимжтой асуудал биш байх. Шүүлт л шударга байгаасай гэж бодож явдаг. Тамирчны маш их хөдөлмөр, хөлс, хүчийг шүүгч нар үгүй хий ёсгүй. Шударга шүүх ёстой. Шүүгч шударга байж л гэмээн тамирчин хүн хөдөлмөр, хөлс, хүчнийхээ шимийг хүртэнэ.

-Азийн аваргаас хэдэн онд ямар медаль хүртэж байв, Азийн наадам, дэлхийн цом, ДАШТ-д хэр өндөр амжилт үзүүлсэн бэ?
-Би Ази тивийн аварга анхны эмэгтэй боксчин болсондоо баяртай явдаг. 2012 онд 48 кг-ын жинд ДАШТ-д амжилттай оролцсон. Дэлхийн медалийг атгаад л алдсан. Манайх ам бүл дөрвүүлээ болсон. Бүгдийг хойшлуулан, амжуулж л явна. Нөхөр бид хоёр боксын спортдоо үнэхээр хайртай, дуртай. Эзэн хичээвэл, заяа түвшин сайхан гэдэг. Ер нь дандаа сайн сайхан зүйлийг бодож явдаг. Болно, бүтнэ гэсэн үгийг хэлэх дуртай. За тэгээд миний гол зорилго олимпын эрх авах. Зорилгодоо хүрч чадна гэж хэлмээр байна.
| Т.БОЛОРТУУЛ: АЗИЙН АНХНЫ АВАРГА ЭМЭГТЭЙ БОКСЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙДАГ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |