-Таэквондогийн УАШТ-д түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа

-Улсын аваргын “Мастерс” ангиллын тэмцээнд анх удаа оролцоод түрүүлэв үү?
-Тийм ээ, таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний “Мастeрс” ангилалд анх удаа оролцож, алтан медаль хүртлээ.
-Та УАШТ-ий бага нас, өсвөр үе, залуучууд, оюутан, армийн болон насанд хүрэгчид, мастерс гээд бүх ангилалд түрүүлж үзсэн цорын ганц тамирчин болов уу?
-УАШТ-ий бүх насны ангилалд түрүүлж, алтан медаль хүртсэн цор ганц тамирчин гэдгээ сайн мэдэхгүй байна. Надаас илүү сайн тамирчид олон байгаа даа.

-Дасгалжуулагч хүн, шавь нартайгаа цуг тэмцээнд орох мэдрэмж ямар байсан бэ?
-Өөрөө зааж үлгэрлэдэг хүн болсон болохоор, шавь нарынхаа өмнө ялагдаж болохгүй гэж хичээсэн хариуцлагатай тулаан байлаа. Нөгөө талаасаа дэвжээн дээр гараад ялалт авах мэдрэмж өөрийгөө чадаж байгааг мэдрэх нь үгээр хэлшгүй сайхан байлаа.
-УАШТ-ий хэд дэх алтан медалиа хүртэв ээ?
-Таэквондогийн Монгол Улсын ес дэх удаагийн аваргын алтан медалийг хүртлээ. Цэргийн таэквондогийн УАШТ-ий алт, оюутны УАШТ-ий алтан медалийг оруулах юм бол бүгд нийлүүлээд 11 алтан медальтай боллоо.

-Таныг “Эхлэл” клуб”-ийн дасгалжуулагч гэдгээс өөрөөр мэдэхгүй юм. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Уртбаярын Ханд гэдэг. Манайх аав, ээж, хоёр ихэр ах, гээд ам бүл тавуулаа. Би Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. Харин одоо нөхөр хүүгийн хамт амьдардаг. Чөлөөт цагаараа зураг зурах дуртай. Зав гарвал хүүдээ цаг зарцуулахыг хичээдэг. Аав, ээжийгээ хүндэлж, гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулахыг хүсдэг.
-Хэдэн настайгаасаа таэквондогийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Би таэквондогийн спортоор 11 настайгаасаа хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Чухам яагаад тулааны эрсдэл ихтэй спортыг сонгон хичээллэх болов оо?
-Аав боксын тамирчин байсан. Намайг бага байхад манай гэрт аавын цуглуулсан каратэгийн ном их байдаг байв. Тэр номуудыг байнга үздэг байсан.Тэр үеэс хойш тулааны спортыг сонирхож эхэлсэндээ. Таэквондогийн спорт нь гадны гэнэтийн довтолгооноос биеэ хамгаалж сурахаас гадна, бие бялдрыг зөв хөгжүүлдэг. Мөн уян хатан чанар, сунгалтыг сайжруулдаг спорт учраас эмэгтэй хүүхдүүд хичээллэхэд их тохиромжтой.
-Та ихэвчлэн хөлийн ямар цохилтуудыг хийдэг вэ?
-Би ихэвчлэн цээжинд өшиглөж оноо авдаг. Гараар довтолж тулалддаг. Гар, хөлийн цохилтыг холбож тулалдахыг хичээдэг.
.jpg)
-Хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж байв уу?
- 2013 онд байхаа цэргийн таэквондогийн тэмцээний мөнгөн медалийн төлөөх тулаанд хүнд цохилтоор ялалт авч байсан.
-Хэдий үеэс дасгалжуулагчийн ажилд шилжив. “Эхлэл” клубээ хэзээ байгуулсан бэ?
-2013 онд нөхөр С.Түмэндэмбэрэлтэйгээ хамтран “Эхлэл” таэквондогийн клубээ байгуулсан. Энэ жил манай клубийн 10 жилийн ой тохиож байна. Бидний хувьд их баяртай үйл явдал болж байгаа. “Эхлэл” клуб маань 2018 оноос хойш тасралтгүй багаараа УАШТ-д түрүүлсэн. Мөн 2018 болон 2022 онд “Шилдэг клуб” болж байлаа. Миний хувьд багш, дасгалжуулагчаар ажиллаад арван жил болж байна. МТХ-ны дасгалжуулагч С.Ган-Эрдэнэ, М.Энхбаатар, Т.Уянга багшдаа баярлалаа гэдгээ дамжуулан уламжилъя. Мөн одоо хүртэл, үргэлж намайг дэмжиж, дасгалжуулж яваа С.Түмэндэмбэрэл багшдаа баярлалаа.

-Тулааны спортоор гаргасан өөрийн амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Дотоодын тэмцээний амжилтуудаа дээрх хэлсэн дээ. Харин гадаадын уралдаан тэмцээн гэвэл 2006, 2008, 2009 онд ОХУ-ын олон улсын тэмцээн болон Өмнөд Солонгосын “Korea open” тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан. Мөн 2007, 2011, 2022 онд Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. 2013 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
| У.ХАНД: Ялалт авах мэдрэмж, өөрийгөө чадаж байгааг мэдрэх нь үгээр хэлшгүй сайхан байлаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |