-Монголын бодибилдинг фитнесийн түүхэнд шинэ хуудас нээж “Ifbb pro Taiwan” тэмцээнд түрүүлж, “Mr.Olympia”-д оролцох эрх хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Танд болон танай хамт олонд баярлалаа.
.jpg)
-“Mr.Olympia”-д оролцох эрхийг олон улсын тэмцээнд түрүүлэх үед өгсөн юм уу. ДАШТ-ээс алтан медаль хүртээд авдаггүй юм уу?
-“OLYMPIA” эрхийг авахын тулд эхлээд “Mr Mongolia” улсын аваргад орж, түрүүлсэн байх шаардлагатай. Түүний дараа заавал гадаад улсад болж байгаа (Olympia amateur) гэсэн сонирхогчдын тэмцээнд ангилалдаа оролцож түрүүлнэ. Тэгээд бусад ангилал тус бүрд түрүүлсэн аваргуудтай өрсөлддөг. Тус өрсөлдөөнд эхний гурван байрт шалгарсан тамирчид мэргэжлийн карт (Pro Meregjliin cart)-ын эзэн болдог байгаа. Үүний дараа “Olympia” эрх олгох тэмцээнд зөвхөн мэргэжлийн “Pro card”-тай тамирчид өндөр нам, жин харгалзахгүй өрсөлдөнө. Зөвхөн тэр шалгаруулалтад түрүүлсэн нэг тамирчин “Mister Olympia” орох эрхээ авдаг юм.
-“Ifbb pro Taiwan” тэмцээн ямар ангилал, зэрэглэлийн тэмцээн бэ?
“Taiwan Pro” тэмцээн Ази тивдээ өндөр чансаатай, дэлхийд нэр хүндтэй тэмцээн. Тус тэмцээнд хамгийн багадаа 12-14 улсын шилдэг тамирчид оролцон өрсөлддөг.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батаагийн Уянга гэдэг. 1996 оны гуравдугаар сард төрсөн. Одоо 27 настай. Зургаан настай байх үеэсээ эхлэн уран нугаралтаар 20 жил хичээллэсэн. 2021 оноос эхлэн “bodybuilding”-аар одоо хүртэл хичээллэж байгаа.
-Аль клубийн тамирчин бэ?
-Би “Uran Gan” , “Gan sport center”-ийн тамирчин.
-Спортын ямар зэрэгтэй тамирчин бэ, фитнесээр хэд дэх жилдээ хичээллэж байж энэ амжилтад хүрэв?
-Спортоор гэвэл ОУХМ цолтой. Харин урлагийн гэвэл “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан”, Төрийн шагнал “Алтан гадас” одонтой. Фитнэсийн спортоор хичээллээд гурав дахь жилдээ явж байгаа.

-Олон улс, тив, дэлхийн тэмцээнд өөрийн гаргасан амжилтуудаа сонирхуулахгүй юу?
-2021 онд ‘’Монголын мистер’’, УАШТ-ий “Бикини” ангиллын алт, 2021 онд ‘’Монголын мистер’, ’УАШТ-ий Фитнес” ангиллын алт, 2021 онд ‘’Чамп кап’’ тэмцээний “Бикини” ангиллын алт, 2021 оны ‘’Чамп кап’’ тэмцээний фитнес ангиллын мөнгөн медальтай.
Харин 2022 онд ‘’Монголын мистер’’ болсон. УАШТ-ий “Бикини” ангилалд алт, 2022 оны ‘’Монголын митер’’, УАШТ-ий “Үнэмлэхүй аварга”, “Үнэмлэхийн мисс” болсон байгаа. Мөн 2022 онд ‘’Чамп кап’’ тэмцээний “Бикини” ангилалд алт, 2022 оны ‘’Чамп кап’’ тэмцээний “Бикини” ангилалд “Үнэмлэхүй аварга”, “Үнэмлэхүй мисс”, 2022 оны ‘’Chulsoon classic’’ олон улсын тэмцээний алт, 2022 оны ‘’Mister Olympia AGP’’ тэмцээний хүрэл, Төрийн дээд ‘’Алтан гадас’’ одон, ‘’Соёлын тэргүүний ажилтан” болсон.

2023 онд “Mister Olympia AGP” Open” тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2023 онд “Mister Olympia AGP’’Overall/Pro card “-аас алт, 2023 оны “Тайвань Про” мэргэжлийн “MR.Olympia” эрх олгох тэмцээний гуравдугаар байр, 2023 оны “Korea Про” мэргэжлийн” MR.Olympia” эрх олгох тэмцээний дөрөвдүгээр байр, 2023 оны “Тайвань Про” мэргэжлийн “MR.Olympia” эрх олгох тэмцээн тэргүүн байр, алтан медаль хүртэж 2024 оны “Мистер Олимпиа”-д оролцох эрх хүртсэн байгаа.
–Уран нугаралтаар хичээллэдэг байсан гэсэн. Тэр сайхан урлагаа яагаад хүчний спортоор солих болов. Таны сонирхлыг фитнесийн спортын чухам юу нь татсан бэ?
-Ер нь бол яг уран нугаралтаа хаясан зүйл байхгүй. Одоо ч нугараад л явж байна. “Covid”-оос болоод гадаадад гэрээгээр ажиллах гэрээ маань цуцлагдсан. Тэгээд л Монголдоо ирсэн. Бэлтгэлээ “gym”-д хийдэг байсан. Тэр үед найз залуутайгаа танилцсан. Найз залуу маань “bodybuilding Men’s physique”-ийн Монголын хамгийн анхны про мэргэжлийн тамирчин байдаг. Анх танилцах үед манай найз залуу бэлтгэлээ хийгээд явдаг. Би хажууд нь сунгалт хийдэг, зам дээр алхдаг л байлаа. Сүүлдээ найз залуугийн дасгал хийж байгаа нь таалагдаад, хийж үзмээр санагдаад л хичээллэж эхэлсэн дээ.
Энэ спортын надад хамгийн их таалагддаг зүйл нь өөртөө зориулж, өөрийнхөө бие галбирыг хөгжүүлж байгаа нь таалагдсан. Цаг хугацаа, аливаа зүйлд тууштай хандах хандлага, эрүүл хооллолт гээд олон эерэг зүйлүүд байсан. Фитнесийн бэлтгэл хийх үед бие эрч хүч сэргэж, бие хөнгөрөөд, сэтгэл санаа уужирч, тайвшраад гоё болдог.
Ер нь амьдралд өөртөө үнэнчээр зориулж байгаа бүх зүйлс надад таалагддаг. Миний нуруу төрөлхийн уран нугаралтад тохирсон уян хатан биш л дээ. Тийм учраас нугарах үед байнга өвддөг байсан. Тайзан дээр гарахын өмнө 30 минут нуруугаа халааж, шахаж өвтгөж байж гарна. Тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байхад ч өвдөнө. Жил ирэх тусам өвдөлт нь ихэсээд байдаг. Их өвдөлтийг байнга мэдэрдэг. Тийм болохоор тууштай хөдөлгөөнтэй, спортоор тасралтгүй хичээллэх нь зөв юм байна гээд л фитнесийн спортыг сонгосон.
-Уран нугаралт уян хатан, сунгалтыг илүү шаарддаг. Гэтэл фитнес хүч, тэнхээ, булчингийн масс суулгадаг. Энэ хоёр хоорондоо харшлах спорт, урлагийн төрөл биш үү?
-Уран нугаралт, фитнес хоёр хоорондоо харшлах зүйл байхгүй. Харин ч бүр сунгалт сайтай байх нь булчин, шөрмөс, үе холбоосонд чухал нөлөө үзүүлж, давуу талыг бий болгодог. Уян хатан байх нь бэртэл, гэмтэл авахгүй байх сайн талтай. Фитнес ер нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын биеийн хөгжилд тэс өөр нөлөө үзүүлдэг. Бүгд ижил хүнд төмөр өргөөд хүчтэй болоод, заавал том булчинтай байх алба байхгүй. Эрэгтэй хүмүүс мэдээж хүнд жингээр хийдэг. Харин эмэгтэйчүүд хөнгөн жин өргөж хийх шаардлагатай. Эмэгтэйчүүд эхлээд өөрийн хичээлэх, ангиллаа сонгох хэрэгтэй. Харин би хамгийн эмэгтэйлэг ангилал буюу “Bikini”-ийг сонгосон байгаа. Тийм болохоор зөвхөн энэ ангилал, төрөлдөө л гол анхаарлаа хандуулдаг.

Булчин, массыг хөгжүүлдэг эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүд шиг булчинтай, эрэгтэйлэг болдог гэсэн дийлэнх хүмүүсийн ойлголт байдаг. Яг үнэндээ тийм биш шүү. Яг ямар ангиллын тамирчин бэ гэдгээс хамаарч тамирчид жаахан ялгаатай. Тухайн ангилалдаа таарч тохирсон булчинтай байдаг.
-Монголд бодибилдинг, фитнессийн хэдэн холбоо байдаг юм бэ. Тус, тусдаа УАШТ хийгээд, өөр, өөр ангиллын ДАШТ-д оролцоод байна уу?
-Тийм ээ, Монголд хоёр холбоо байгаа. Харин Монголд дэлхийн мэргэжлийн холбоо “IFBB NPC” байхгүй. Монголын хоёр холбоо жижиг үйл ажиллагаа явуулдаг холбоо. Дэлхийн олон жижиг холбоодтой манай улсын хоёр холбоо холбоотой ажилладаг юм билээ.
| Б.УЯНГА: Фитнесийн бэлтгэл хийх үед эрч хүч сэргэж, бие хөнгөрөөд, сэтгэл санаа уужирч, тайвшраад гоё болдог |
|
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |