-Монголын жюү жицүгийн холбооны “Golden garuda 2023”-ын “Оны шилдэг эрэгтэй тамирчин”-аар шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Монголын жюү жицүгийн холбооны “Golden garuda 2023”-ын ёслолын цэнгүүн маш сайхан болж өнгөрлөө. Тус холбооны “Оны шилдэг эрэгтэй тамирчин”-аар шалгарсандаа баяртай байна аа. Бүтэн жилийн минь бэлтгэл, хичээл, зүтгэлийн үр дүнг үнэлсэнд их баяртай байгаа.

-“Ханжоу 2022” Азийн зуны спортын 19-р наадмаас хүрэл медалийг авахдаа ямар улсын тамирчинг ялж хүртэв?
-“Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медалийг хүртэхдээ Сингапур Улсын тамирчинг ялж авсан.
-Хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртсэн бэ?
-Миний хувьд -77 кг-ын жинд нийт таван барилдаан хийж Азийн наадмын хүрэл медалийг хүртсэн байгаа.

-Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Медалийн өнгөө хувиргах, алтан медаль хүртэх ч боломж бол байсан. Алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын тамирчинтай тэнцүүхэн барилдаан хийж, их ойрхон онооны зөрүүгээр хожигдсон байгаа. Түүнийг хожсон бол финалд шалгарч Азийн наадмын аваргын төлөө барилдах боломжтой байсан.
-Миний дүү өөрийгөө танилцуулаач?
-Намайг Мөнхтөрийн Даваадорж гэдэг. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрж өссөн. Одоогоор Монголын жюү жицүгийн холбооны хар бүстэй хамгийн залуу тамирчин гэж явж байгаа.

-Ямар клубийн тамирчин бэ?
-Би “Их шавь” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Харин одоо Монголын жюү жицүгийн шигшээ багийн тамирчин гэж явж байгаа. Өмнө нь “Гаруда академи”-ийн тамирчин байсан юм.

-Жюү жицүгийн спортыг яагаад сонирхогч хичээллэх болов?
-Өмнө нь жүдо бөхөөр барилддаг байлаа. 2015 онд жюү жицүгийн УАШТ-д анх удаа барилдаж, энэ спорт руу орсон. Барилдаан нь их сонирхолтой санагдсан. Мөн жюү жицүгийн холбооны тамирчид болон дасгалжуулагчдын найрсаг, халуун дулаан, элэгсэг дотно харилцааны уур амьсгал таалагдсан. Бүгд их гоё харилцааны соёлтой. Шинэ хүн, хуучин хүн, гадны тамирчин гэсэн ялгаварлан гадуурхсан хүйтэн хөндий харьцахгүй, хамт олны нэг нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлж чадсан байлаа. Мэдэхгүй, чадахгүй зүйлийг эелдэг боловсон байдлаар зааж өгч байв. Хүн бүхэнд найрсаг заавар, зөвлөгөө өгч байгаа нь сайхан санагдсан. Тийм учраас жюү жицүд өөрийн эрхгүй татагдаж, энэ спортод дуртай, хайртай болсон.

-Жюү жицүгээр хичээллээд удаж байгаа юу?
-2015 оноос хойш жюү жицүгээр хичээллэж байна. Одоо найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж байгаа.
-Жюү жицүгээр олон улсын тэмцээний туршлага хэр хуримтлуулж байна вэ?
-Олон улс, тив, дэлхийн тэмцээнд, уралдаанд 2016 оноос өдий хүртэл оролцож туршлага бага багаар боловч хуримтлуулж явна. Миний хамгийн анхны оролцсон олон улсын тэмцээн гэвэл 2016 оны Вьетнамын Данан хотод болсон элсний их наадам байгаа. Тухайн үед цэнхэр бүстэй, бүсний ангилалгүй 69 кг-ын жинд барилдсан. Тэр наадмаас туршлага хуримтлуулах эхлэл тавигдаж, тавдугаар байрт орсон. ДАШТ-д таван удаа оролцсон. Хоёр удаа шагналт тавдугаар байрт шалгарсан. Удахгүй ДАШТ-ээс медаль хүртэж, спорт сонирхогч ард түмнээ баярлуулна гэж бодож байгаа.

-Жюү жицүгээр гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Би Монгол Улсын жюү жицүгийн УАШТ-ий долоон удаагийн аварга.”UB pro”-ийн дөрвөн удаагийн аварга, “Байгаль pro”, “Сөүл pro” тэмцээний аварга болж байсан.
2016 онд УАШТ-ээс хүрэл, 2017-2023 оны УАШТ-ий долоон алтан медальтай. 2018, 2019, 2022 онд “UB pro” тэмцээнээс алт, 2023 онд хүрэл, 2018 онд ОХУ Эрхүү хот болсон олон улсын тэмцээнээс хос алт, 2018 , 2019 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байр, 2019 онд Казахсктан Улс Нурсалтан хотод болсон “Нурсалтан 2019” гран пригээс алтан медаль хүртэж байлаа.

Мөн 2019 онд дэлхийн тулааны наадмын мөнгөн медаль, 2022 онд Өмнөд Солонгос Улсад болсон олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байв. “Jager cup”-аас алт, :Солонгосын Сөүл хотод болсон “Ерөнхийлөгчийн нэрэмжит” тэмцээний алт, мөнгө, Инчён олон тэмцээнээс хос мөнгөн медаль, 2022 онд Турк Улсын Истанбул хотод болсон дэлхийн чансааны ранк олгох тэмцээнээс хос мөнгөн медаль авсан.
2022 онд Япон Улсын Нагаяа хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2023 онд Тайланд Улсын Бангкок хотод болсон дэлхийн ранкын тэмцээнээс мөнгөн медаль, 2023 Хятад Улсад болсон дэлхийн ранкын тэмцээнээс алт, мөнгөн медаль, 2023 онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын 19-р наадмын хүрэл медаль тус тус хүртээд байгаа. Одоо дэлхий чансааны 24-д, Ази тивдээ чансааны оноогоор дөрөв дүгээрт, Монгол Улсын чансааны нэгдүгээрт бичигдсэн амжилттай яваа.
| М.ДАВААДОРЖ: ЖЮҮ ЖИЦҮД ТАТАГДАЖ, ЭНЭ СПОРТОД ДУРТАЙ, ХАЙРТАЙ БОЛСОН |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |