Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулсан, Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно 2023" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг өндөрлөв. Гэхдээ “Бөртэ чоно-2023”-ын “Шилдгийн шилдэг тамирчин” шилжин явах цом “Эзнээ олсонгүй төөрчихсөн” юм шиг санагдлаа. Азийн наадмын аварга ОУХМ Б.Отгонболдын амжилтыг огт үгүйсгэх гэсэнгүй. Спортын уралдаан, тэмцээн эрэмбэ, чансаагаараа үнэлэгддэг. Спортын ноён оргил нь мэдээж олимпын наадам, түүний араас ДАШТ, дэлхийн цом, Ази, Европ, Америк, Африк тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээн, гранд слам, гран при тэмцээн гэх мэтчилэн чанар чансаагаар эрэмбэлэгддэг. Дэлхийн аваргын медалийг Азийн наадмын медалиас доогуур эрэмбэлэж боломгүй санагдана.
“Бөртэ чоно-2023”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-ыг Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг гэж ярьдаг. Яг үнэндээ тэр спортын сэтгүүлч, спортоор дагнаж бичдэг сэтгүүлчид нь ямар зарчимаар санал асуулгад оролцож, санал өгдөг вэ гэдгийг мэдэхгүй. Бодвол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, тус холбоонд бүртгэлтэй сэтгүүлчид байдаг байх. Арав гаруй жил спортоор дагнаж бичихдээ МҮОХ-ны оны шилдэг тамирчдыг шалгаруулах “Бөртэ чоно”-д нэр дэвшигч тамирчдад нэг ч удаа санал өгч үзээгүй. Энэ оны шилдэг тамирчдыг шалгаруулсан спортын сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэг, мэдээлэл дутагдсан юм биш байгаа гэж бодогдох юм. Эсвэл МҮОХ-ныхон өөрсдөө санал асуулгын эцсийн дүнг будилаантуулсан байж магадгүй.
Энэ удаагийн "Бөртэ чоно-2023" цомын эзэд, шилдгүүдэд хэн, хэн тодрох боломжтой байсан бэ. “Шилдэг тамирчин”-аар жүдо бөхөөс ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга, “Токио 2023” их дуулгын мөнгөн медальт, ОУХМ Ё.Басхүү, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн, чөлөөт бөхөөс ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал, ДАШТ-ий мөнгөн медальт, “Ханжоу -2022” Азийн наадмын хүрэл медальт, Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан нар байх боломжтой байв.
Харин боксоос ДАШТ-ий мөнгөн медальт, “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Ханоу-2022” Азийн наадмын алт, Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, МУГТ Баатарсүхийн Чинзориг, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мишээлт, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал, “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медальт, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрх хүртсэн, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн нар байлаа.
Байт харвааны тамирчдаас мэдээж “Ханжоу 2022” Азийн наадмын аварга, "Парис 2024" олимпын наадмын эрх хүртсэн ОУХМ Баатархуягийн Отгонболд, дугуйн спортын ОУХМ, “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Испани Улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан Сайнбаярын Жамбалжамц нар нэр дэвшиж өрсөлдөх нь зүйн хэрэг байлаа.
Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын аварга, МУГТ Б.Чинзоригийг сэргээшийн асуудалтай нэр холбогдсон гээд нэрийг нь татсан байх. Харин ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт,ОУХМ Т.Тулга, ДАШТ-ий мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Энхжаргал, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Мишээлт нар яагаад байгаагүйг ойлгосонгүй. Мөн самбо бөхийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдын нэр огт байхгүй байна. Магадгүй самбо бөхийн ДАШТ-ий медальтнуудыг олимпын бус төрөл гээд хассан байх.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль, Азийн наадмын медалиас доогуур эрэмбэтэй байж боломгүй санагдах юм. "Бөртэ Чоно 2023" наадмын “Шилддэг залуу тамирчин”-аар Оюун-Эрдэнэнийн Энхсайханыг тодруулсан байна. Түүнтэй цуг Зүүн Азийн наадамд түрүүлж, өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Т.Отгонжаргалын амжилтыг үгүйсгэсэн юм шиг орхигдуулжээ.
МҮОХ-ны “Бөртэ чоно” шагналаар ямарч тамирчин дутахгүй. Шагнал өгөх гэж шалгаруулалт явуулж байгаа юм бол үнэн зөв, шударгаар тодруулаач. Энэ шагнал залуу тамирчдад урам өгөх болно. Өөр гэрэлтэж гийгүүлээд байх зүйлгүй. Спортын сэтгүүлчдийг битгий үүндээ хутгалдуулан тэднийг ур чадваргүй, мэдрэмж, мэдээлэлгүй мэтээр харагдуулаач. Спортын салбарын байгууллага нь хүртэл санал, асуулга, шалгаруулалтаа, улс төрийн сонгууль шиг будилаантуулаад байж боломгүй санагдана. Шударгаар шалгаруулж чадахгүй юм бол ийм ёслол хийх хэрэг байна уу.
| МҮОХ-ны “Бөртэ чоно” шалгаруулалтад шударга шүүлт үгүйлэгдэж байна |
|
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |