Энэ удаагийн "Бөртэ чоно-2023" цомын эзэд, шилдгүүдэд хэн, хэн тодрох боломжтой вэ. “Эрэгтэй шилдэг тамирчин”-аар жүдо бөхөөс ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, “Токио 2023” их дуулгын мөнгөн медальт ОУХМ Ё.Басхүү, чөлөөт бөхөөс ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, ОУХМ Төмөр-Очирын Тулга, Боксоос ДАШТ-ий мөнгөн медальт, “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Ханоу-2022” Азийн наадмын алт, Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, МУГТ Баатарсүхийн Чинзориг, “Ташкент 2023” боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Мишээлт нарын дундаас тодрох магадлал бий.
.jpg)
Гэхдээ байт харвааны тамирчин, “Ханжоу 2022” Азийн наадмын аварга, "Парис 2024" олимпын наадмын эрх хүртсэн ОУХМ Баатархуягийн Отгонболд, дугуйн спортын ОУХМ, “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Испани Улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан Сайнбаярын Жамбалжамц нарыг огт үгүйсгэж болохгүй.

Харин эмэгтэй “Шилдгийн шилдэг тамирчин”-аар хэн тодрох боломжтой вэ. Чөлөөт бөхийн тамирчин, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал, ДАШТ-ий мөнгөн медальт, “Ханжоу -2022” Азийн наадмын хүрэл медальт, Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан нар байна.

Боксоос “Ташкент-2023” ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт, Боксын Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг, “Ташкент-2023” ДАШТ-ий 54 кг-ын жингийн хүрэл медальт, Боксын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Мөнгөнцэцэгийн Энхжаргал, “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медальт, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрх хүртсэн, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэнд боломж бий. Жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас ДАШТ-ий хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэнд шалгуурт тэнцэх боломж байгаа.

“Шилдэг баг” номинацид өрсөлдөх баг олон байна. Монгол Улсаас анх удаа цахим спортын “Pubg mobile”-ийн дэлхийн аварга болсон “IHC” баг байгаа. Мөн “Ханжоу 2022” Азийн наадмаас 3x3 сагсан бөмбөгөөр мөнгөн медаль хүртсэн “U23” насны эмэгтэй шигшээ баг, “Ханжоу 2022” Азийн наадмын “И-Спорт”-ын “Дота 2” төрөлд мөнгөн медаль авсан эрэгтэй баг, “Ханжоу 2022” Азийн наадмын 3x3 сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртсэн, “U23” насны эрэгтэй шигшээ баг, “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн холимог баг, “Ханжоу 2022” Азийн наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн эмэгтэй багийн дунд гол өрсөлдөөн явагдана.


"БЭРТЭ ЧОНО 2023" -ын НОМИНАЦИ:
“Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”
“Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”
“Шилдэг баг”
“Шилдэг эрэгтэй тамирчин”
“Шилдэг эмэгтэй тамирчин”

“Шилдэг залуу тамирчин”
“Паралимпын шилдэг тамирчин”
“Шилдэг холбоо”
“Шилдэг дасгалжуулагч”
“Шилдэг шүүгч”
“Спортын шилдэг бүтээн байгуулалт”
“Шилдэг спортын сэтгүүлч”
“Шилдэг олимпын зүтгэлтэн”
“Шилдэг олимпын зөвлөл”
“Шилдэг олимпын танхим” гэсэн номинациар шилдгүүдээ тодруулах юм.
| “БӨРТЭ ЧОНО 2023”-ЫН ЭЗЭН ХЭН БАЙХ БЭ |
|
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |