-Та аав, ээжийн хоёр талдаа бөхийн удамтай. Таныг улсын заан “Тавхай” хэмээх Дашийн Лувсан гуайн ач хүү гэх юм. Тэгэхээр чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Лу.Энхбаяр авга ах чинь гэсэн үг үү. Танай аав, ээжийн талд удам дамжсан улсын болон аймгийн цолтой хэн гэдэг бөхчүүд байна вэ?
-Тийм ээ, манай өвөө Дашийн Лувсан гэдэг улсын заан байгаа юм. Ирэх жил өвөөгийн 100 насны ой тохиож байгаа. Манай аав улсын начин Өлзийбаяр. Мөн аавын талд Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Лу. Энхбаяр ах байна. Ээжийн талаас гэвэл улсын заан Давааням, улсын гарьд Ганбаатар, улсын начин Лхагвадорж, Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Харумафүжи, аймгийн начин Баасандорж гээд бий. Ээжийн ах нь аймгийн заан Дашдорж гэдэг хүн байгаа. Ээжийн хоёр дахь ах нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Нямдорж. Ээжийн том ах нь бөхийн засуул хүн байсан. Ээжийн бага ах Даваацэрэн Монголын үндэсний бөхийн гарын даа. Би бөхчүүдтэй ойр, бөхийн ертөнцөд ойр өссөн дөө баярладаг.

-Лу.Энхбаяр ахыгаа дагаж чөлөөт бөхөөр хичээллэлгүй, жүдо бөхийг сонгосон шалтгаан юу байв?
-Лу.Энхбаяр ах болон манай аав, мөн Д.Лхагвадорж ах чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Миний хувьд Орост байхдаа жүдогийн анхны багштайгаа таарсан. Тэгээд л хувь тавилангаар жүдо бөхтэй холбогдсон. Бага байхад аав, ээж хоёр “Миний хүү өргөн ястай юм чинь чамд жүдо бөх яг таарна” гэдэг байв. Тэр үгэнд нь би их дургүйцнэ. Тэгсэн сүүлдээ нэг мэдсэн чинь жүдо бөхөд дуртай, сонирхолтой болоод өөрийн эрхгүй татагдах болсон.
.jpg)
-Та жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, жүдо бөхөөр Монголоос төрсөн анхны залуучуудын дэлхийн аварга байх аа. Өөрийн чинь дараа Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аварга болсон санагдах юм?
-Би жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд мөнгөн медаль хүртсэн. Дараа жил нь буюу 2014 онд түрүүлж алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болсон. Харин 2019 онд ОУХМ Л.Сосорбарам маань залуучуудын дэлхийн аварга болсон. Тэр Монголын эмэгтэйчүүдээс төрсөн анхны залуучуудын дэлхийн аварга байгаа юм.
.jpg)
-Залуучуудын дэлхийн аварга болохдоо Гүржийн бөхийг ялж, түрүүлсэн бил үү. Тэр ДАШТ-д хэдэн барилдаан хийж, алтан медаль хүртэж байсан бэ?
-2014 онд АНУ-ын Лодердейл хотноо болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Дэлхийн аваргын эхний тойргийн барилдааныг Эстонийн тамирчин Сильдвир Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалж, өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялсан. Дараагийн тойрогт Египетийн жүдоч Селим Халидтай барилдаж, түүнийг юүко үнэлгээгээр ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын жүдоч Чой Мин Яныг иппон үнэлгээгээр цэвэр ялсан юм. Тэгээд хагас шигшээ барилдаанд Украины тамирчин Яакив Хаммотой таарсан. Түүнийг юүко үнэлгээгээр ялж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Шигшээ барилдаанд дэлхийн аваргын алтан медалийн төлөө Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар залуучуудын ДАШТ-ий аваргын алтан медалийг эх орондоо авчирч байлаа. Залуучуудын дэлхийн аварга дээр надад ялагдсан Украины бөх Яакив Хаммо 2015 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Хэдэн онд өсвөр үеийн Азийн аварга болов. Мөн цэргийн дэлхийн аварга хэзээ болсон бэ?
-Би өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзээгүй. Харин залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурав түрүүлж, нэг удаа хүрэл медаль авч байсан. 2015 онд би нэлээн хүнд бэртэл аваад жүдо бөхөөс шантарч, болих шийдвэр гаргасан юм. Тэгсэн “Алдар” спорт хорооноос “Армийн ДАШТ энэ 2016 оны шинэ жилийн өмнө болох гэж байна. Цэргийн дэлхийн аваргад заавал явах хэрэгтэй” гэсэн тушаал буулгасан. Яах ч арга байхгүй, тушаал дагаад ДАШТ-д явсан. Тэгж хүчээр, тушаал дагаж яваад, цэргийн ДАШТ-д түрүүлчихсэн. Тэр түрүү надад жүдо бөхөөр буцаж хичээллэх урам дэм, эрч хүч өгсөн.
.jpg)
-Азийн аварга, Азийн наадамд барилдаж байв уу?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр ороод, нэг хүрэл медаль авч байлаа. Харин Азийн наадамд хоёр удаа орж, хоёр мөнгөн медаль хүртсэн. Эхний мөнгөн медалийг нь 2014 онд Өмнөд Солонгосын Инчоны Азийн XVII наадмаас 20 настай байхдаа авч байсан. Хоёр дахь мөнгөн медалийг 2018 онд Индонезийн Жакартагийн XVIII их наадмаас 24 настайдаа хүртсэн.
.jpg)
-Азербайжан Улсын Баку хотод 2018 онд болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Олимп, дэлхийн аварга Чехийн алдарт бөх Л.Крпалекыг ялсан шүү дээ. Тэр гайхамшигтай ялалтаа эргээд нэг дурсахгүй юу?
-Азербайжан Улсын Баку хотод 2018 онд болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт хийлж, гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Венусэлийн бөх Педро Пинедаг ялсан. Гуравдугаар тойрогт Кубын бөх Андя Грандаг хожсон. Тэр Кубын жүдочин түрүү жил дэлхийн аварга болж байна лээ. Дараагийн тойрогт “В” хэсгийн аваргын төлөө олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Японы бөх Хисаёоши Харасаваг ялсан. Дөрөвний нэг шигшээ барилдаан буюу зооны аваргын төлөөх барилдаанд Гүржийн дэлхийн аварга Гурам Тушишвилид хожигдсон. Тэгээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн алдарт бөх олимп, дэлхийн аварга Лукас Крпалек аваргыг ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан даа. Зооны аваргын төлөөх барилдаанд өмнө нь ялж байсан бөхдөө ялагдсандаа жаахан сэтгэл санаагаар гутарсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Крпалек аваргад дэвжээн дээр гараад хоёр мэх хийж үзлээ. Ер нь болчих юм шиг санагдсан. Түүнд нь жаахан урам ороод биеэ дайчлан, нэмэлт цагийн барилдаанд Крпалек аваргаас базари үнэлгээ авч ялсан. Түүнийг ялж ДАШТ-ээс медаль хүртсэндээ их баяртай байсан даа.

–Токиогийн олимпод барилдаан чинь нэг л гарч өгөхгүй байгаа харагдсан. Бэртэл, гэмтэлтэй байв уу?
-Олимпод 2019 оноос хойш орно гэж бодсон. Гэтэл шилбэний булчингийн 70 хувь нь тасарсан. Араас нь гуяны ар талын булчин, хоёр өвдөг гэмтээд бараг л алхаж чадахгүй шахам болсон доо. Би олимпын эрх авчихсан байдаг. Надаас өөр тамирчин +100 кг-ын жинд Монголоос эрх аваагүй байсан. Токиогийн олимпоос эхлэн багийн тэмцээн олимпын хөтөлбөрт орсон. Намайг олимпод явахгүй гэхээр манай баг олимпод өрсөлдөж чадахгүй, хасагдах гээд байлаа. Тэгээд яах ч арга байхгүй олимпод явсан. Өөрт байгаа боломж хэмжээгээр л үзсэн. Чадахаараа хичээсэн, бэртэл, гэмтэл барилдаанд муугаар нөлөөлөөд болоогүй. Бэртлээ мартаж, хичээж, шүд зуун барилдахыг хичээсэн ч болохгүй юм, болдоггүй л юм байна лээ. Ер нь бэртэл, гэмтэлтэй хүн олимпод барилдах хэрэггүй юм билээ. Тэгээд л дууссан даа. Тамирчин хүнд яаж ч хичээгээд болдоггүй үе гэж байдаг юм билээ. Гэмтэл, бэртэл амжилтын дайсан. Эрүүл байх нь, эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал шүү.
| Ө.ДҮҮРЭНБАЯР: Бөхийн ертөнцөд ойр өссөн дөө баярладаг |
|
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |