-Цэргийн дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Доржсүрэнгийн Цогзолмаа гэдэг.
.jpg)
- Аль нутгийн хүүхэд вэ?
-Би Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. Намайг таван настай байх үед манайх Дорноговь аймгийн Замын-Үүд рүү нүүсэн юм билээ. Харин би одоо Улаанбаатар хотод эгчтэй цуг амьдарч байгаа. Манай гэрийн бүлийнхэн Замын-Үүддээ бий.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэдэн настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэв?
-Би чөлөөт бөхөөр анх хичээллэхдээ их хожуу, 16 настайгаасаа хичээллэж эхэлсэн.

-Яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болов?
-Манайх ер нь их спортлог гэр бүл байдаг юм. Ах нарыгаа хараад л “Би ямар нэгэн спортоор хичээллээд, тэдэн шиг мундаг тамирчин болно” хэмээн бодогдоод болдоггүй. Тэгээд л тэр хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөөд чөлөөт бөхийн дугуйланд орсон. Тэгэж маш их дурлаж, хүсэн мөрөөдөж чөлөөт бөхөөр хичээллэсэн болохоор өдий хүртэл явж байна. Спорт хүнд төвлөрч сурах, тэсвэр хатуужил, эр зориг, зорилготой амьдрах, эрүүл саруул байх, тууштай хичээнгүй байх гээд олон зүйлийг өгдөг юм байна. Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэсэндээ үргэлж баярлаж явдаг
.jpg)
-Цэргийн ДАШТ-ээс өмнө ямар тэмцээнүүдэд оролцож байв. Өөрийн гаргасан амжилтуудаа сонирхуулахгүй юу?
-Цэргийн ДАШТ-д оролцохоос өмнө гаргасан том амжилт гэвэл өнгөрсөн наймдугаар сард Киргизстан Улсын Бишкек хотод болсон “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байгаа.
.jpg)
-Цэргийн ДАШТ-д анх удаа оролцсон уу?
Тийм ээ, миний анхны оролцсон армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан.
-Цэргийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө ямар улсын тамирчинтай таарч барилдав. Хэр хүчтэй, ширүүн өрсөлдөгч байсан бэ?
-Би армийн ДАШТ-ий эхний тойрогт Казахстан Улсын тамирчинг, хоёрдугаар тойрогт Турк Улсын бөхийг ялсан. Улмаар хагас шигшээ барилдаанд Азербайжан Улсын тамирчинг буулган авч, шигшээ барилдаанд барилдах эрхтэй болсон. Финалд Нигери Улсын тамирчинтай цэргийн ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдсан. Нигерийн бөх надаас өндөр, бие, бялдрын хувьд илүү, маш бяртай өрсөлдөгч байлаа. Түүнийг хожсондоо маш их баяртай байгаа.
.jpg)
-Энэ удаагийн цэргийн ДАШТ-д манай улсаас хэдэн тамирчин оролцов. Ямар, ямар амжилтууд гаргав?
-Манай улсаас армийн ДАШТ-д бүтэн багаараа оролцсон. Эмэгтэй баг маань сайн барилдсан. Энэ удаагийн ДАШТ-ээс “Алдар” спорт хорооны баг, тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт 10 медаль хүртсэн. Эмэгтэйчүүд багийн нийлбэр дүнгээр тэргүүлж, аваргын цомыг гардаж авсан байгаа. Эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Б.Мөнхнар алт, 62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд алт, 65 кг-д Н.Нархажид алт, харин би 72 кг-д алтан медаль хүртсэн. Мөн 53 кг-д Г.Оюундарь мөнгө, 55 кг-д Б.Отгонтуяа мөнгөн медаль авсан. Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Ц.Цогбадрах мөнгө, 61 кг-д Э.Энхболд хүрэл, 70 кг-д Ц.Чинзориг хүрэл, 79 кг-д ОУХМ О.Сүлдхүү хүрэл медаль хүртсэн байгаа. Бид амжилттай сайхан яваад ирсэн. Энэ дашрамд “Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ажлын хамт олондоо маш их баярлалаа” гэдгээ дамжуулан уламжилъя.
.jpg)
-Бэлтгэл, сургуулилалтаа “Алдар” спорт хороон дээр хийдэг үү. Хэн багшийн шавь бэ?
-Би бэлтгэлээ “Алдар” спорт хороон дээр хийдэггүй. Спортын төв ордон дээр хийдэг. Манай багшийг ОУХМ Өлзийбаярын Ууганбаяр гэдэг. Багш маань надад, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ хичээнгүйлэн заадагт нь талархаж байна. Үнэхээр их баярлалаа гэж хэлье.
| Д.ЦОГЗОЛМАА: Хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөөд чөлөөт бөхийн дугуйланд орсон |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |