-Зүүн Азийн аварга шалгаруулах муайтайгийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуулийн хэддүгээр дамжааны оюутан бэ?
- Намайг Эрдэнэбаярын Намуунаа гэдэг. Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Хувцас дизайны хоёрдугаар дамжааны оюутан

-Тулааны спортыг сонгож хичээллээд удаж байгаа юу. Тулааны спортод анх орсон түүхээ сонирхуулахгүй юу?
- Тулааны спортоор хичээллээд гурван жил болох гэж байна. Би дунд сургуулийн арваннэгдүгээр ангидаа “Томүжин Алтернатив” сургуульд орсон. Тухайн сургуулийн маань биеийн тамирийн хичээлийн хөтөлбөр нь муайтай, жиү жицү хоёр ээлжилж ордог байсан. Тэр үеэс хойш хичээлдээ идэвхтэй оролцдог байж байгаад найзтайгаа хамт багшийн хичээл заадаг клуб дээр очиж үзье гэж ярилцаад очиж байсан. Анх ингэж “Гаруда” клубт очиж байлаа. Тэнд анхны бэлтгэлээ хийж үзээд л найз, бид хоёр бие бие рүүгээ хараад л “Гоё юм аа, яг бидний байх ёстой газар байна аа.” гэж ярилцаж байсан. Түүнээс хойш бэлтгэлээ хийсээр байна даа.

-Муайтай бокс охин хүүхдэд эрсдэл ихтэй, хүнд тулааны төрөл биш үү?
-Эрсдэл байлгүй л яах вэ. Хүнд тулааны төрөл ч гэсэн энэ спортоор хичээллэдэг миний хүрээлэлд их гоё хүмүүс байдаг юм.

-Эмэгтэй найз нар чинь чиний тулааны спортыг дэмждэг үү, эсэргүүцдэг үү?
- Дээр хэлсэнчлэн найзтайгаа хамт энэ спортод хөл тависан шүү дээ. Бусад найзууд маань бол эсэргүүцдэггүй, харин ч эсрэгээрээ, миний хамгийн сайн дэмжигч нар минь.

-Муайтайд өвдөг, тохойгоор цохихыг зөвшөөрдөг. Тархи, толгой, нүүрэндээ гэмтэл авах эрсдэл ихтэй. Нүүрний гоо сайхандаа санаа зовдог уу?
-Мэдээж санаа зоволгүй яах вэ. Бэлтгэл дээр эрсдэл ихтэй учраас өвдөг, тохойны цохилтыг шаардлагатай үед л хийдэг. Тэмцээн дээр бол хамгаалалттай дээрээс манай жин чинь хамгийн хөнгөн нь шүү дээ, тийм болохоор бусад жингээ бодвол арай бага эрсдэлтэй байх гэж боддог.

-Аав, ээж нь тулааны спортоор хичээллэх болсон сонголтыг чинь хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Анх бол миний охин спортоор хичээллээд мундаг байна гэдэг байсан. Би чинь өөрийгөө спортод муу гээд бөмбөгтэй ер нь ойртдоггүй байсан юм. Харин одоо бол аав, ээж хоёр минь жаахан айдастай л байдаг. Сая тэмцээнд ороход “Миний охин эрүүл байх нь л чухал шүү” гэж зөндөө захисан.

-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн тулаан хийв. Хамгийн хүнд тулааныг аль улсын тамирчинтэй хийсэн бэ?
-Би сая хоёр тулаан хийсэн. Эхний тулаан Энэтхэг Улсын тамирчинтай тулалдсан. Түүнийг хоёрдугаар үеийн тулаан дээрээ техникийн илт давуу байдлаар ялсан. Хоёр дахь тулаан маань Хонконгийн тамирчин хийсэн. Би энэ тулаан дээр хожигдсондоо биш, тэр хүнтэй гурван үе бүтэн тулалдсанаараа өөрөөрөө их бахархаж байгаа. Учир нь Хонконгийн тамирчин маань 2019 оны аварга, дээрээс нь бүр мэргжлийн тулааны тавдугаар бүстэй хүн байсан. Ийм мундаг тулааны мастертай бүтэн тулаан хийсэндээ баярлаж байгаа.

-Зүүн Азийн наадамд 45 кг-ын жинд тулалдсан гэхээр охидын хамгийн хөнгөн жин үү?
-Тиймээ охидын хамгийн хөнгөн жин.
–Хөлийн болон гарын ямар цохилтуудыг ихэвчлэн хийдэг вэ. Өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж байсан уу?
-Би ихэвчлэн зүүн хөлөөр гэдсэнд өшиглөх болон хажуугийн цохилтуудыг гол төлөв хийдэг. Өрсөлдөгчөө бол хүнд цохилтоор унагаж байгаагүй ээ.

-Тулааны урлагийн ямар төрлүүдийн тэмцээнд оролцож байв. Тулааны спортоор гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Анх муайтайгаараа л хичээллэж эхэлсэн. Муайтайдаа л тууштай байна даа. Монголд тэмцээнүүдэд миний 45 кг-ын жинг оруулах нь ховор байдаг. Өнгөрсөн наймдугаар сард Дарханд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд 48 кг-ын жинд тулалдаад улсын аварга болсон. Мөн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авлаа.

-Тулааны спортоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
- Үгүй ээ. Сургуульд байхад сагс, волейбол, хөл бөибөг гээд дандаа бөмбөгтэй спортуудыг мэддэг байсан. Тэгээд бөмбөгнөөс л хол байх минь гээд спортоор хичээллэдэггүй байв. Тэр л миний спортоор хичээллэдэггүй шалтгаан байсан байх.
| Э.НАМУУНАА: Тулааны мастертай бүтэн тулаан хийсэндээ баярлаж байгаа |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |