
-Жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулаач, одоо хэдэн настай вэ. Аль клубийн тамирчин бэ?
-Намайг Амгалангангаагийн Лхагважав гэдэг. 2007 онд төрсөн. Одоо 16 настай. Чинсанаа дасгалжуулгчтай “One team” клубийн тамирчин.

-Жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу?
-2019 оноос хойш жүдо бөхөөр хичээллэж байгаа.
-Жүдо бөхийг сонгон хичээллэх болсон түүхээ сонирхуулахгүй юу?
-Анх үеэлээ дагаад жүдо бөхийг сонирхож, бэлтгэл хийж эхэлсэн. Тэр үеэс хойш тасралтгүй жүдо бөхөөр хичээллэж байгаа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь оролцож байсан уу?
-Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь орж үзээгүй. Анх удаа л Азийн аваргын дэвжээнд гарч, барилдаж үзлээ.

-Өмнө нь гаргасан амжилтуудаа сонирхуулаач?
-Том тэмцээнүүдээ дурдвал жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальтай. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл медаль авч байсан. Харин залуучуудын УАШТ-ий тавдугаар байр, самбо бөхийн хүүхдийн их наадмын алтан медаль, самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс хоёр алтан медаль хүртэж байсан.

-Азийн аваргад Киргизстан, Тайванийн бөхчүүдийг ялжээ. Алтан медалийн төлөөх барилдаанд ямар алдаа гаргаад Узбекистаны Барчиной Кодировад ялагдав аа?
-Узбекистаны Барчиной Кодировагаас өөрийн сонгосон барьцыг бүрэн авч чадаагүй. Барьцны барилдаанаас болж хожигдсон гэж бодож байна.
-Гэхдээ Азийн аваргын мөнгөн медаль гэдэг том амжилт шүү. Энэ жилийн залуучуудын ДАШТ-д барилдсан уу?
-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороогүй.
-Ер нь босоо болон хэвтээ барилдаан гол төлөв ямар мэх хийж барилддаг вэ?
-Босоо барилдаанаас давхар ачих, тонгорох мэхийг ихэвчлэн хийдэг.
-Монголын болон гадаадын ямар шилдэг бөхчүүдээс үлгэр дуурайл авдаг вэ?
-Гадаадын бөхчүүдээс гэвэл Францын олимп, дэлхийн аварга Clarisse Agbegnenou болон Өмнөд Солонгосын жүдочин ДАШТ-ий хүрэл медальт Lee Harim-ын барилдааныг сонгож хардаг. Харин монгол бөхчүүдийн барилдааны онцлог, давуу талуудаас нь суралцахыг хичээдэг. Байнга тусалж, дэмждэг Чинсанаа багш, хүчний бэлтгэлийг хангаж өгсөн Гантогтох багш болон бусад багш нартаа баярлалаа. Мөн гэр бүл, найз нөхөд, хамаатан садангийн бүх хүнд баярлалаа.
| А.ЛХАГВАЖАВ: Бөхчүүдийн давуу талуудаас суралцахыг хичээдэг |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |