Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг өргөтгөж, төмрийн хүдэр хайлуулан ган гаргаж авна гэсэн. Гэтэл Төмөрлөгийн үйлдвэрийн Баянголын орд газрыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд найр тавиад өгчихсөн байх юм. Дэлгэрсайхан гишүүн төмөр зам тавьж аваад Хятад руу төмрийн хүдрийг зөөсөөр байна. Хар Төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан Л.Нацагдорж, төрсөн дүү Л.Туяагийн “BLT” компанид Баянгол, Хуст-Уул, Төмөртэй, Төмөр толгойн орд газрын лицензийг шилжүүлэн өгсөн байсан. Тэр лицензийг нь эргүүлэн авах гэж иргэний нийгмийн төлөөлөл хэрхэн тэмцэж байж авсныг, өнөөдөр мартуулж чаджээ.
Хонгор сумыг хордуулсан гэдэгт нэр холбогдогч, бусдаас 1.2 тэрбум төгрөгийн авлига авсан хэрэгт орж, 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа Дарханы Засаг дарга байхдаа “Үйлдвэр технологийн паркийн шавыг тавьсан гээд “Шоудаж” сүржигнэсэн. Бас л өнөөдрийг хүртэл байдаггүй. Энэ мэт Дарханы бүтээн байгуулалтууд арав гаруй жилийн нүүр үзсэн ч баригдаж дуусдаггүй ээ.
Ганц баригдаж байгаа, хэдий ч ашиглалтад орохгүй сунжирсан нь Спорт цогцолборын барилга юм. Тус цогцолборыг “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан Эрүүл мэндийн яамны зарласан 11.6 тэрбум төгрөгийн тендерт ялж аваад 2011 оны долдугаар сарын 6-ны өдөр барилгын улаан шугамыг татан, сүр дуулиантайгаар шав тавьж байлаа. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд баригдаж буй уг спорт цогцолбор одоо болтол ашиглалтад ороогүй хэвээр. “Нэмбар” компани 2012 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад өгөх байлаа. Гэтэл 2012 онд тус цогцолборын гүйцэд цутгаж амжаагүй байсан юм. Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар даварсан “Нэмбар” компанид нэмэлт санхүүжилт хийхгүй. Анхны төсөвт өртөг, санхүүжилтын 11.6 тэрбум төгрөгтэй тааруулаад, амласан хугацаандаа ашиглалтад өг. Аудитын шалгалт оруулна шүү гэсэн хатуу шаардлага тавьсан байдаг.

Тэд гэрээний хугацаандаа Спорт цогцолборыг барьж, босгож чадаагүй дээ, “Бантаж” төсөвт өртөг хүрэлцэхгүй байна гэсэн тайлбар хийсээр байв. Улмаар 2013 онд “Төсөвт өртөгийг 21.4 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол бид барихгүй” гээд гүрийсээр байгаад төсвөө 21.4 тэрбум төгрөг болгон нэмүүлэн, санасандаа хүрч чадав. Гэвч бас л байдаггүй. Ахиад нэмж өгөхгүй бол бид барьж дуусгахгүй гээд “Айлын эрх хүүхэд” шиг гэдийчихсэн. Тэд 2017 онд зардлыг дахин нэмж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгвөл 2019 онд спорт цогцолборыг бүрэн ашиглалтад оруулна гээд ахин худал амлалт өгөв.

“Нэмбар” компани 21.4 тэрбум төгрөгийн санхүүжилт дээрээ 1.8 тэрбумыг нэмүүлэн авсан хэдий ч, дахиад л ашиглалтад өгч чадахгүй “Луу унжсан” юм. Спорт цогцолборт 27.1 тэрбум төгрөгийг зарцуулсан хэдий ч, “Нэмбар” компанийн амласан, ашиглалтад өгөх 2019 он аль хэдийнэ өнгөрч одов. Хорь ч хүрэхгүй ажилтантай, хүний нөөцгүй, туслан гүйцэтгэгч компаниудаар ажлаа хийлгэдэг гэсэн яриа байх юм. Үнэн худлыг нь мэдэхгүй. Яагаад ийм хариуцлагагүй компанид энэ том төслийг хариуцуулан өгсөнийг мэдэхгүй.
Барилгын ажлыг гүйцэтгэгч “Нэмбар” компани 2020 онд дахин 9.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулахаар саналаа оруулж нийтдээ 36,4 тэрбумаар эцсийн мөчид Дархан-Уул аймгийн спорт цогцолборыг бүрэн ашиглалтад оруулнаа гэж дахин амлалт өгсөн аж. Гэсэн хэдий ч тодорхой заасан хугацаагүй уг спорт цогцолбор хэзээ үүдээ нээх эсэх нь бүрхэг өдийг хүрэв. 2024 оны сонгуулийн өмнө том бүтээн байгуулалт хийсэн гэж сүр дуулиантайгаар нээлтээ хийж, сүржигнэх гээд байна уу.
| “НЭМБАР” КОМПАНИЙН ДАРХАНЫ СПОРТ ЦОГЦОЛБОР ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ ВЭ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |