-Самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд болон танай сайтын хамт олонд маш их баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цог-Очирын Сүнжидмаа гэдэг. “Женко” клубийн самбо, жүдо бөхийн тамирчин.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 22 настай.
–Самбо, жүдо бөхөөр хэдий үеэс сонирхон хичээллэж эхлэв. Эгчийгээ дагаад бөхийн спорт руу орсон уу?
-Спортоор хичээллээд есөн жил болж байна. Анх намайг, эгч маань жүдо бөхийн заал руу хөтлөөд орж байлаа. Тэгээд “Женко” клубийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа багшид шавиар оруулан өгч байсан.

-Ямар сургуульд сурч байна. “Женко” клубийн тамирчин болоод удаж байгаа юу?
-Анх спорт руу орохдоо “Женко” клубд орсон. Одоо хүртэл энэ клуб дээрээ байгаа. Их сургуулиа төгсөөд нэг жил болж байна. Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгссөн.
-Самбо бөхийн ДАШТ-ий алтан медалийн төлөө ямар улсын тамирчинтай барилдав. Нийт хэдэн барилдаан хийсэн бэ?
-Самбо бөхийн ДАШТ-д нийт дөрвөн барилдаан хийсэн. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө Беларусь Улсын тамирчинтай барилдаж ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртсэн.

-Алтан медалийн төлөөх барилдаанд ямар алдаа гаргаад, мөнгөн медаль хүртсэн бэ?
-Надад ялах боломж бүрэн байсан. Би өөрөө л жижиг тактикийн алдаа гарган, гартаа татуулж ялагдал хүлээсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал гэдэг хүн бүрт, тэр болгон олдоод байдаггүй маш том боломж. Тэр том боломжийг ашиглаж аварга болж чадаагүйдээ жаахан харамсалтай л байсан. Тухайн мөчид мөнгөн медаль хүртсэн ч сэтгэл санаа гонсгор л байлаа.

-Дэлхийн аваргын зохион байгуулалт, тэмцээний шүүлт хэр байв?
-Дэлхийн аваргыг үнэхээр өндөр түвшинд маш гоё зохион байгуулсан. Олон орон оролцсон. Өрсөлдөөн ширүүн, барилдаанууд сонирхолтой болсон. Тэмцээний шүүлтийн хувьд давгүй л шударга шүүх шиг санагдсан. Надад шударга бус шүүлт ажиглагдаагүй. Бусад хүмүүст бол ганц нэг шүүлт эсрэг байсан байж магадгүй.

–Жүдо, самбо болон бусад бөхийн төрлөөр гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний таван хүрэл медальтай. Жүдо бөхийн залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж байсан. Мөн жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга. Жүдо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан, мөнгө хүрэл медальтай. Сая самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан.

-Спорт бол залуу насных гэдэг. Зарим хүн спорт золиос их шаарддаг гэх нь бий. Гэтэл эгч тань оройтож бөхийн спортоор хичээллэсэн ч амжилт гаргаад явж байна. Эгчээсээ хэр их суралцдаг вэ?
-Эгч, миний бүх зүйлсийг зааж, зөвлөж хэлж өгдөг. Миний эгч маш хүчирхэг, үнэхээр төгс, маш үзэсгэлэнтэй эмэгтэй. Батцэцэг эгч өөрөө оройтож, сүүлд барилдаж эхэлсэн болохоор ч тэр юм уу, надад байнга захидаг зүйл гэвэл “Залуу байгаа дээрээ илүү их хичээх хэрэгтэй” гэж хэлдэг.
-Нас залуу байна. Амжилт гаргах боломж, нөөц их байна. Хүсэл, мөрөөдөл, зорилгоо танилцуулахгүй юу?
-Би маш том зорилготой. Ер нь тамирчин бүрийн мөрөөддөг, мөрөөдөл адилхан байх. Тэр нь мэдээж спортын ноён оргилд хүрэх, олимп, дэлхийн аварга болох.-Бэлтгэлгүй үедээ, амралт чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг гарвал ууланд алхаж, цэвэр агаарт гарч, өөрийгөө илүү жаргалтай, амгалан тайван, сэтгэл ханамжтай байх зүйлсийг хийдэг.
| Ц.СҮНЖИДМАА: ЭГЧДЭЭ ХӨТЛҮҮЛЭЭД ЖҮДОГИЙН ЗААЛ РУУ ОРЖ БАЙЛАА |
|
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |