-Дэлхийн тулааны наадмын жюү жицүгийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа.

-Энэ удаагийн тулааны спортын наадамд хэдэн барилдаан хийж, хүрэл медаль хүртэв?
-Жин тус бүрийн дэлхийн шилдэг найман тамирчин энэ наадамд урилгаар орсон. Тулааны наадамд би дөрвөн барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль аймаг, хотын, ямар байгууллага, клубийн тамирчин бэ?
-Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт төрсөн. Манай нутгийг “Танк хүлдэг” л гэдэг юм. Харин Улаанбаатар хотод өссөн. Таван жилийн өмнөөс жюү жицү бөхийн спортоор хичээллэсэн. Одоо “Гаруда” клубийн тамирчин болсон.

-Одоо хэдэн настай вэ. Ямар сургуульд сурдаг вэ?
-Би 25 нас хүрэх гэж байна. МУИС-н сэтгэл судлалын тэнхимд суралцаж төгссөн. Одоогоор Монголын жюү жицүгийн холбоонд ажиллаж байгаа.

-Филиппин Улсын бөхөд ямар үнэлгээ алдаж хожигдов. Испани Улсын бөхийг ялж хүрэл медаль хүртсэн юм уу?
-Тийм ээ. Филлипины тамирчин манай жингийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөх. Үүнээс өмнө би ДАШТ-д Филиппиний бөхийг нэг хожиж, нэг хожигдсон байсан тул дахин барилдахдаа нэлээн бэлдэж, догдолж очсон. Гэхдээ тэрний боловсруулсан тактикийн барилдаан, минийхээс илүү сайн байлаа. Тэрбээр нягт, хамгаалалттай барилдсан. Надад зай өгөлгүй өөрийн мэхээ гүйцэтгэж цэвэр ялсан. Харин Испанийн тамирчинтай эхний тойрогтоо таарч идэвхээр ялсан байгаа. Бид хоёр ижил хоёр хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медалийн барилдаанд дахин таарсан. Цог дасгалжуулагчийн хэлснээр ерөнхийдөө барилдааны агуулга маань алдаа багатай, зөв байлаа гэж байсан. Миний урьд өмнөх барилдаануудаас ялгаатай байсан зүйл гэвэл энэ удаад илүүтэй хамгаалж довтолж барилдсан. Испанийн бөхийг 2:0-ээр болон гурван идэвхийн оноогоор ялсан.

-Жюү жицүгийн чухам юунд нь татагдаад орчихсон бэ?
-Анх 2018 онд сонирхогчдын дэлхийн аваргад явсан юм. Тэгээд л тэр чигтээ энэ спортод дурлаад, татагдад орчихсон доо. Яагаад хичээллэх болсон гэвэл жюү жицү намайг “Мяа” муу барилддаг гэдгийг мэдрүүлсэн. Тийм болохоор илүү сайжирч, суралцах, хөдөлмөрлөх ёстой юм байна гээд л шамдан хичээллэх болсон. Мөн жюү жицүгийн хамт олны халуун, дулаан уур амьсгалд нь татагдахгүй байж чадаагүй. Өдөртөө өөртөө зориулах цагтай, хувийн эрх чөлөөтэй болсоноо алдахыг хүсээгүй. Бусдад хайрлагдан, халамжлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, нийгмийн хэрэгцээгээ жюү жицүгээс илүү мэдэрч эхэлсэн. Би хэн нэгэнд буулт хийдэг хүлцэнгүй охин байхыг хүсээгүй. Тийм учраас жюү жицү бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх болсон. Биеийн галбираа алдахгүйгээр спортоор хичээлэхийг хүссэн. Тийм учраас энэ сонголтыг хийсэн юм. Ер нь жюү жицүгийн энэ спортод дурлах олон, олон шалтгаан надад байсан даа.

Жюү жицү их сонин “Далдын увдис”-тай сонирхолтой спорт. Бас хүрээлэл нь гэр бүлсэг. Тэгсэн хэрнээ сураад дуусахгүй, их далайд сэлүүргүй хаягдчихсан юм шиг хэрнээ, огт тийм биш. Энэ бүхэн цаг хугацаа өнгөрөх тусам илүү, танигдан, мэдрэгддэж эхэлдэг. Их л шударга шүүлттэй байдаг нь бас таалагддаг юм. Хэн хичээсэн, хөдөлмөрлөсөн нь тодорхой цаг хугацааны дараа үр шимээ хүртдэг. Би ер нь таван жилийн өмнөөс л нэг залууд дурлачихсан юм шиг жюү жицүд шунан дурлаж яваа. Жюү жицүд таалагдаж, татагдах зүйл олон, ярих бүрт сэтгэл догдлуулсаар л байдаг нь сайхан спорт.

-Жюү жицүгээс өмнө өөр спортын төрөл, өөр бөхийн төрлөөр хичээллэж байсан уу?
-“Хилчин” спорт хороонд жүдогийн их спортоор жил гаран хичээллэж эхэлсэн. Гэхдээ жюү жицүд “тоогдох”, сурах гэж, сурсан бүхнээ хаяж тэгээс эхэлж байсан. Одоо харин босоо барилдаандаа муу болохоор жүдо суурьтай гэж хэлэхээсээ ичиж, санаа зовдог.

-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай гэр бүлд, ер нь ойрын хамаатнууд дунд спортоор тууштай хичээллэсэн хүн бараг байхгүй.
-Аав, ээжийнх нь талд бөхийн удам байхгүй гэж үү?
-Өндөр өвөг маань сумын цолтой хүн байсан гэж сонссон.

-Азийн аварга, ДАШТ-д барилдаж байсан уу?
-Тийм ээ, мэргэжлийн ангилалд орсоноосоо хойш гурван дэлхийн аварга, нэг Азийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Аль, алинд нь медаль хүртэж чадалгүй, тавдугаар байрт орсон. Гэхдээ ДАШТ-ээс туршлага хуримтлуулж чадсан гэж боддог.
-Жюү жицү бөхийн ямар бүс, зэрэгтэй вэ?
-.Жюү жицүд бүсний өнгөөрөө эрэмбэлэгддэг. Цагаан, цэнхэр, ягаан, бор, хар гэсэн ангилалтай. Би одоо бор бүстэй.

-Жюү жицү бөхөөр гаргасан амжилтуудаа сонирхуулахгүй?
-Тив, дэлхийн амжилтуудаас дурдвал сонирхогчийн дэлхийн аваргын хүрэл, гран при тэмцээний хүрэл медальтай. “World Beach Cup” тэмцээнийн мөнгөн медальтай. Олон улсын нээлттэй тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль авч байлаа. Мөн саяны дэлхийн тулааны спортын наадмын хүрэл медаль хүртсэн.
| Г.МОНГОЛЖИН: НАДАД ЖЮҮ ЖИЦҮД ДУРЛАХ ОЛОН ШАЛТГААН БАЙСАН |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |