-Өнгөрсөн жил, 2022 онд Армен Улсын нийслэл Ереван хотод болсон самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртжээ. Харин жин өгсөн залуучуудын ангилалд 47 кг-д мөнгөн медаль авсан юм уу?
Тийм ээ. 2022 онд Армен Улсад болсон самбо бөхийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. Залуучуудын ДАШТ биш, өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан байгаа.
.jpg)
-Энэ жилийн 2023 оны самбо бөхийн залуучуудын ДАШТ-д барилдсан уу?
-Энэ жил самбо бөхөөр улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2023 оны самбо бөхийн дэлхийн аваргад оролцох эрх авсан юм. Гэтэл бэртлийн улмаас ДАШТ-д явж чадаагүй.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Спортын төв сургуулиа төгссөн үү?
-Намайг Наранбаярын Ундрахбаяр гэдэг. Би одоо Спортын төв сургуулийн 12-ын “А” ангид суралцаж байгаа.
-Самбо, жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу?
-Би самбо, жүдо бөхөөр хичээллээд найм дахь жилдээ явж байна.
.jpg)
-Чухам яагаад бөхийн спортыг сонгох болсон юм бол?
-Анх дүүгээ бэлтгэл хийж байхыг хараад суудаг байлаа. Тэгэж харж суусаар байгаад нэг л мэдсэн бөхийн спортод дур сонирхолтой болоод татагдаад орчихсон.
- Дарханы П.Ууганбаатар, Ц. Төгсөө, Г.Батбилэг, Д.Балжинням багш нарын хэн нь анхны чинь багш вэ?
-Би анх Дарханы жүдо бөхийн Д.Балжинням багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалт хийдэг байсан. Балжаа багш маань одоо хүртэл намайг үнэхээр сайн дэмждэг. Миний хамгийн сайн зөвлөгч хэвээр байдаг даа.
.jpg)
-Дарханы аль сургуульд сурч байв. Дарханы яг хаана өссөн хүүхэд вэ. Аав, ээж гэр бүлийнхэн нь Дархандаа амьдарч байна уу?
-Дархан-Уул амйгийн Нэгдүгээр дунд сурч байсан. Намайг есдүгээр ангид ордог жил манайх гэр бүлээрэй Улаанбаатар хотод шилжиж ирсэн.
-Жүдо бөхөөр барилддаг уу. Жүдогийн тэмцээнд орлоо гэж дуулдахгүй юм аа?
-Би самбо бөхийн тэмцээнд ордог болохоос биш, жүдо бөхөөр найм дахь жилдээ хичээллэж байгаа. Энэ жилийн наймдугаар сард болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Хараахан амжилт гаргаж чадаагүй.
.jpg)
-Самбо, жүдо бөхөөр өөрийн гаргасан амжилтыг сонирхуулахгүй юу?
-Жүдо бөхөөр 2023 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Харин залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авсан. Өмнөх жил Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн байгаа. Самбо бөхөөр энэ жилийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн. Самбын залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль авсан. Хүүхдийн их наадмаас алтан медаль хүртсэн. 2022 оны сурагчдын дэлхийн аваргаас алтан медаль, өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан.
-Одоо хэдэн кг-ын жинд барилдаж байна. Аль клуб, нийгэмлэгт харьяалагдаж байгаа вэ?
-Би одоо 48 кг-ын жинд барилдаж байгаа. Спортын төв сургуульдаа бэлтгэл, сургуулилалтаа хийж байна.

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д хэдэн удаа барилдаж байв. Ямар амжилтууд үзүүлж байсан бэ?
-2023 оны нэгдүгээр сард болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн барилдаанд өөрийнхөө буруугаас болоод хожигдол хүлээсэн.
-Цаашид самбо, жүдо бөхийн аль төрлөөр нь дагнан хичээллэх сонирхолтой байгаа вэ?
-Цаашид самбо, жүдо бөхийг хослуулан барилдана. Гэхдээ олимпын хөтөлбөрт орсон жүдо бөхийн төрлөөр арай илүү, түлхүү чиглэсэн бэлтгэл хийнэ.

| Н.УНДРАХБАЯР: ДҮҮГЭЭ БЭЛТГЭЛ ХИЙХИЙГ ХАРЖ СУУГААД Л БӨХИЙН СПОРТОД ДУР СОНИРХОЛТОЙ БОЛСОН |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |