–Тажикистан Улсад болсон бүстэй барилдааны ДАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Баярлалаа. Танд болон сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүстэй барилдааны ДАШТ-д нийт гурван барилдаан хийсэн.
.jpg)
–Аль улсын бөхийг ялж хүрэл медальд хүрэв. Ямар тактикаар барилдаж ялав?
-Бүстэй барилдааны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдааныг ОХУ-ын бөхтэй барилдаж оноогоор цэвэр ялсан. Оросын бөх надаас өндөр чацтай тамирчин байлаа. Түүнд ялагдах юм бол медальгүй үлдэх барилдаан байсан учраас хичээж барилдсан. Санасан бодсоноо зоригтой хийгээд, барилдааныг аль болох хурдан дуусгахыг хүссэн. Оросын бөхтэй зүүн тонгорох мэхийг голчлон хийж барилдсан.
.jpg)
-Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Зооны аваргын төлөө Казахстан Улсын тамирчинтай барилдаж, шүүгчийн маргаантай шийдвэрээр ялагдсан. Уг нь Казахстаны бөхийг 7:4-өөр хожиж явсан юм. Гэтэл шүүгч намайг бүсээ эхэлж тавьсан гээд торгосон. Хэрэв торгууль өгөөгүй бол алтан медаль хүртэх бүрэн боломжтой байлаа. Манай жинд Казахстаны тэр тамирчин түрүүлсэн байгаа.
.jpg)
–Бүстэй барилдаан ямар улсаас гаралтай бөхийн төрөл вэ. Кураш, самбо, жүдо, жюү жицү бөхөөс юугаараа ялгарах онцлогтой барилдаан бэ?
-Бүстэй барилдааны Дундад Азийн таван улсын үндэсний бөхөөс гаралтай гэдэг юм билээ. Оросууд Дундад Азийн олон үндэстний барилдаан дээр суурьлан самбо бөхийг бий болгон хөгжүүлсэн гэж багш хэлсэн.Бүстэй бөхөд хоёр тамирчин баруун, зүүн зөрж золгоод бүснээс атгаж, босоогоос мэх хийж барилддаг төрөл. Хэвтээ барилдаан гэж байхгүй. Золгож барилддаг, бүсний барьцыг тавьж, болдоггүй гэдгээрээ бусад бөхийн төрлөөс ялагарах байх.

-Чиний барилдааны бусдаас ялгарах онцлог гэвэл. Голчлон ямар тактикаар, босоо болон хэвтээ барилдаанд ямар мэх хийж барилддаг вэ?
-Би өөрийнхөө жижиг биеийг давуу тал барилдахыг хичээдэг. Намхан тамирчид илүү хурдтай хөдөлгөөнтэй. Өрсөлдөгч бөхөөс өрсөж, мэхээ хийж барилдах боломжтой байдаг. Миний барилдааны гол тактик гэвэл баруун золгож, эхлээд, мэх хийхдээ голчлон зүүн талдаа хийдэг юм. Бүстэй барилдааны ДАШТ дээр зүүн тонгорох мэхийг хийж барилдсан байгаа.
.jpg)
–Жүдо, самбо бөхөөр барилддаг биз дээ. Өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Миний барилдааны үндсэн суурь бол жүдо бөх байгаа юм. Жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс хоёр хүрэл медальтай. Мөн өсвөрийн олон улсын тэмцээний хос алтан медаль хүртэж байсан. Харин самбо бөхөөр төдийлөн нэг их барилдаад байдаггүй. Гэхдээ одооноос самбо бөхөөр сонирхон барилдаж үзнэ гэсэн бодол бий.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Ихэрцэцэг гэхээр ихэр юм биш биз. Хэдэн настай, аль нутгийн, ямар сургуулийн сурагч вэ?
-За намайг Ганбаатарын Ихэрцэцэг гэдэг. Тийм ээ би ихэр. Ам бүл дөрвүүлээ, айлын хоёр ихэр охины нэг нь би байгаа юм. Би 19 настай. Сүхбаатар аймгийн уугуул, Баяндэлгэр сумын харъяат хүүхэд байгаа. Одоо Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсэд суралцдаг. Хан-Уул дүүргийн “Женко” клубийн харъяалалтай барилдаж байгаа.

–Бөхийн спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Бөхийн спортоор анх долдугаар ангид байх үеэсээ хичээллэж эхэлсэн. Одоо найм дахь жилдээ жүдо бөхөөр хичээллэж байна.
–Бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байв уу. Өөрийн чинь 48 кг-ын жинд тив, дэлхийд өрсөлддөг шилдэг тамирчид олон бий. Монголын олимпын медальтан, дэлхийн аварга төрсөн жин. Цаашид энэ жиндээ тогтож барилдах уу?
-Өмнө нь ямар нэг спортын төрлөөр огт хичээллэж үзээгүй. Дунд сургуульд байх үедээ дуулах сонирхолтой байв. Би 48 кг-д орохын тулд жин нэмж ордог. Тийм болохоор нэг хэсэгтээ энэ жиндээ тогтож барилдах байх. Жин дээшилсэн ч 48 кг-даа хасаад барилдах болов уу.
–Бөхийн эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Би анх Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхаа жүдо бөхийн дугуйланд, Баяндэлгэр сумын харъяат, аймгийн начин Даваажаргал гэдэг багшийн удирдлага дор хичээллэж байлаа. Тэгээд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд бүс болон УАШТ-д оролцох болсон.
Сүхбаатар аймгийн БТСХ-ны жүдо бөхийн дасгалжуулагч Сувд-Эрдэнэ, самбо бөхийн багш Мөнхжаргал нар дээр бэлтгэл, сургуулилалтаа базааж эхэлсэн. Оюутан болдог жилдээ намар наймдугаар сард Сувд-Эрдэнэ багшийгаа дагаад
Хан-Уул дүүргийн “Женко” клубийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа, ОУХМ Саранзаяа,МҮБТДС-ийн Мөнгөнтуяа багш нарын удирдлага дор бэлтгэл хийх болсон. Сая бүст барилдааны ДАШТ-д кураш болон бүстэй барилдааны дасгалжуулагч Ганбаатар болон Жаргалсайхан багш нарийн удирдлага дор явж оролцсон байгаа.

–Яагаад бөхийн спортыг сонгох болов. Цаашдын зорилго, мөрөөдөл гэвэл?
-Анх аавтайгаа хөдөө зурагтаар бөх үзэж байгаад хичээллэх сонирхол төрсөн. Тэгээд нэг найзыгаа дагаад бөхийн дугуйланд явж эхэлсэн. Аав “Охин хүүхэд гар, хөлөө хугалчихгүй бол бөхөөр хичээллэх л хэрэгтэй” гэсэн. Харин ээж болон ээжийн талынхан их дургүйцсэн.
Цаашдын мөрөөдөл гэвэл улам амжилтаа ахиулж, тив, дэлхийд дээшээгээ л өрсөлдөх хүсэлтэй. “Хүнд хэцүү хөдөлмөр, бэлтгэлийн цаана амжилт байгаа гэж боддог. Бөхийн спорт хүнд сэтгэлийн хат, хүмүүжил, төлөвшилийг суулгадаг юм билээ. Бөх гэхээр яагаад ч юм цаанаасаа нэг огшоод, омогшоод байдаг юм. Манай Монголын үндэсний бөх үнэхээр гайхамшигтай, сайхан бөхийн төрөл шүү.
| Г.ИХЭРЦЭЦЭГ: ТОРГУУЛААГҮЙ БАЙСАН БОЛ АЛТАН МЕДАЛЬ АВАХ БОЛОМЖТОЙ БАЙЛАА |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |