.jpg)
-“Ханжоу 2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн 57 кг-ын жинд амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Дөрөвний нэг шигшээ барилдаанд Хойд Солонгосын бөх Хан Чон Сонд ялагджээ?
- Баярлалаа. Азийн наадамд Хойд Солонгос буюу БНАСАУ-ын бөх Хан Чон Сонтай барилдаж үзлээ.
.jpg)
-Ер нь БНАСАУ-ын хөнгөн жингийн бөхчүүд хэзээнээсээ дэлхийд алдартай. Хан Чон Сонтой анх удаа барилдаж үзэв үү?
-Хойд Солонгосын бөхчүүд бага жинд их сайн барилддаг. Урд өмнө Хойд Солонгосын бөхтэй барилдаж байгаагүй анх удаа таарч барилдаад хожигдлоо. Хойд Солонгост олимп, дэлхийн аварга хөнгөн жингийн олон бөх байдаг. Тэд сүүлийн жилүүдэд олон улсын хоригоос болоод тив, дэлхийн тэмцээнд оролцож чадахгүй байсан. Харин сая Азийн наадамд тамирчдадаа илгээсэн байна. Тамирчдынх нь бэлтгэл, сургуулилалт үнэхээр сайн байна лээ.
.jpg)
-Азийн наадмын нэгдүгээр тойргийн барилдаанд Камбожийн бөх Союн Софорсыг 14:2-оор ялжээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны бөх Бекзат Алмаз Уулуг 8:2-оор илүүрхэн ялсан байна. ОХУ-ын тэмцээнээс хойш тэмцээнд ороогүй нэлээд удсан. Тийм болохоор Солонгосын бөхтэй таарахад барилдааны мэдрэмж жаахан сул байв уу. Эсвэл бэртэл, гэмтэлтэй байв уу?
-Тийм ээ. ОХУ-ын тэмцээнд орж барилдаж байгаад мөрөндөө бага зэргийн бэртэл аваад ирсэн. Түүнээс болоод 100 хувь барилдаанаа гаргаж чадсангүй ээ. Барилдааны тактикаа маш буруу сонгосон. Үүнээс болоод Хойд Солонгосын бөхтэй барилдаад хожигдлоо.
.jpg)
-Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Наранхүү дүү тань энэ жилийн ДАШТ-д хожиж яваад, хожигдсон. Тактикийн барилдааны алдаа гаргасан шиг санагдсан. Дүүгийнхээ барилдааны алдаа, дутагдлыг засахад хэр анхаарал хандуулдаг вэ?
-Өөрөөсөө илүү дүүгийхээ барилдаанд санаа зовдог шүү. Дүү маань хэвтээ барилдаанд их ажиллах, хамгаалалтын барилдаанд суралцах хэрэгтэй байгаа. Бас хэтэрхий илт давуу хожих шаардлагагүй юм шиг санагдсан. Оноо авчихаад түүнийгээ хамгаалах тактикийн барилдаанд суралцах нь зөв болов уу. Дүүгийнхээ гаргаж байгаа алдаанаас өөрийнхөө алдааг олж харсан.
.jpg)
-Азийн наадамд яагаад дүү тань барилдаагүй юм бол?
-Азийн наадам олимпын жингийн ангиллаар болдог. Манай дүү олимпын бус жинд барилддаг болохоор Азийн наадамд орсонгүй ээ.
-Монголын чөлөөт бөхийн нэг номер нь ДАШТ, Азийн аварга, дэлхийн цом гээд бүх том тэмцээнд яваад, 2-3 номерын тамирчид нь хаягдаад, тэмцээний туршлага, барилдааны ур чадвар нь ахихгүй байх шиг. Ер нь манай Чөлөөт бөхийн холбоо хоёр, гурван номерын бөхчүүдээ дэмжиж хөгжүүлэх тал дээр жаахан анхаарал хандуулахгүй байна уу?
-Тийм шүү. Манай Чөлөөт бөхийн холбоо хоёр, гурван номерын тамирчдад анхаарал хандуулах нь тааруухан байгаа. Гэхдээ бүх зүйл холбооны дүрмийн дагуу явж байгаа болохоор бэлтгэлээ улам чамбайруулах шаардлагатай байгаа.
.jpg)
-Сүүлийн жилүүдийн УАШТ-д З.Занабазарт л ялагдчихаад амжилт, барилдаан тань тогтонг байдалтай болчихоод байх шиг. Өөрийн барилдаандаа хэр дүгнэлт хийдэг вэ?
-Харин тийм ээ. Өөрийнхөө барилдаан болгон оо, сайн үзэж гаргасан алдаан дээрээ маш сайн ажиллаж байна. Тийм болохоор цаашдаа алдаа бага гаргаж, өшөө илүү амжилт үзүүлэх зорилго тавьсан байгаа.
.jpg)
-Өөрт тань тив, дэлхийд өрсөлдөх боломж, нөөц байгааг Азийн наадмын барилдаан харууллаа. “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнүүдэд барилдана биз дээ?
-Олимпын эрхийн тэмцээнд энэ жил улсын аварга болсон тамирчид явна. Тийм болохоор ирэх оны УАШТ-дээ бэлдэж байна даа.
.jpg)
-Бэлтгэл, сургуулилалтаа Дарханд хийж байгаа юу. Улсын шигшээ баг дээр хийдэг үү?
-Би Улсын шигшээ багийн тамирчин шүү дээ. Тийм болохоор Улсын шигшээ баг дээр бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
| Н.НАСАНБУЯН: ДҮҮГИЙНХЭЭ АЛДААНААС ӨӨРИЙНХӨӨ АЛДААГ ОЛЖ ХАРСАН |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |