Ц.НАМУУНЦЭЦЭГ: 50 кг

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “U23” хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “U23” хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг өрсөлдсөн.
Түүний жинд 13 бөх байлаа. Манай тамирчин эхний тойрогт хийлж, ялалт авсан. Дөрөвний нэг шигшээ барилдаанд “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Энэтхэг Улсын тамирчин Гелот Пүжатай барилдаж 5:3- аар ялагдсан.
Б.БОЛОРТУЯА: 53 кг-д ТАВДУГААР БАЙР

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нурсултан-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Бат-Очирын Болортуяа барилдсан. Манай тамирчин эхний барилдаанаа Индонезийн Сандра Маримартай хийж 14:1-ийн харьцаагаар ялсан. Харин дөрөвний нэг шигшээ барилдаанаа Тайванийн Хсие Мен Хуантай хийж 10:0-ээр илүүрхсэн.
Тэрбээр зооны аваргын төлөөх барилдаанд зургаан жилийн турш нэг ч хожигдолгүй яваа, дэлхийн хошой аварга, Японы “алдар бөх” Акари Фүжинамид 10:0-ээр ялагдсан. Азийн наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “U23” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Энэтхэгийн Антим Пангхалтай барилдаж ялагдсан. Б.Болортуяа Азийн наадмын өмнө ДАШТ-д жин өгсөн 57 кг-д барилдсан. Түүний дараа сэргэлт бүрэн авч чадалгүй Азийн наадамд 53 кг-д барилдсан юм.
Э.ДАВААЧИМЭГ: 57 кг-д ТАВДУГААР БАЙР

Эмэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг өрсөлдсөн юм. Түүний жинд 13 бөх байлаа. Манай тамирчин эхний барилдаанд хийлж, ялалт авсан.
Тэрбээр дөрөвний нэг шигшээ барилдаанд БНАСАУ-ын тамирчин Жон Инсунтай барилдаж 10:0- ээр ялагдав. Э.Даваачимэг дагах тойргийн барилдаанд Вьетнамын тамирчинтай барилдаж 6:1-ээр ялсан юм. Хүрэл медалийн төлөө Хятадын Хун Рэ Шинтэй барилдаж ялагдсан. Хөлийн бэртэл нь Э.Даваачимэгийн барилдаанд муугаар нөлөөлсөн.
С.ЦЭРЭНЧИМЭД: 62 кг

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өрсөлдсөн. Түүний жинд 14 бөх байв. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Ирина Кузнецовад 6:4-өөр ялагдсан.
Э.ДЭЛГЭРМАА: 68 кг-д ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН

Эмэгтэйчүүдийн 68 кгд “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдсөн. Шинэхэн дэлхийн аваргын мөнгөн медальтаны жинд 10 бөх байв. Манай тамирчин эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдаж ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч 2022 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Энэтхэгийн Радхика байлаа. Э.Дэлгэрмаа Энэтхэгийн Радхикаг 10: 5-аар ялсан билээ.

Тэрбээр зооны аваргын төлөө Киргизстаны Нурзат Нуртаеватай барилдаж 10:8-ын харьцаатай тун харамсалтай ялагдсан. Манай бөх уг нь сайн барилдаж байсан. Давхар хамуулан бүхэл дөрвөн оноо алдаагүй бол түүнийг хожих боломжтой байлаа. Цаг дуусах үед 9:8-аар нэг оноогоор хожигдол хүлээсэн. Манай тал челенж шидэж, заргаа авч чадаагүй учир нэмж нэг оноо алдсан юм.
Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008 оны Бээжингийн олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр хүрэл, нэг мөнгөн медальт Казахстаны Елена Шалыгинатай барилдан ялж, Азийн наадмын хүрэл медаль хүртсэн.
Г.АРИУНЖАРГАЛ: 76 кг-д ТАВДУГААР БАЙР

Эмэгтэйчүүдийн 76 кг-д манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Ариунжаргал өрсөлдсөн юм. Түүний жинд 11 бөх байлаа. Манай тамирчин “В” зоонд эхний тойрогт хийлж, ялалт авсан. Наймны нэг шигшээ барилдаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Казахстаны Жамила Бекбергеноватай барилдаж ялагдсан юм. Тэрбээр жингийнхээ дагах барилдаанд Узбекистаны Светлана Окназароватай барилдаж 14:2-оор ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Киран Бишнойтой өрсөлдөж 6:3-аар ялагдсан.
| Тойм: Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид чамлалттай барилдлаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |