Монголын баг, тамирчид “Ханжоу-2022” Азийн наадмыг гурван алтан медаль, гурван олимпын эрх авсан амжилтаар үдлээ. Хятадын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 8-ыг хүртэл өрнөж, 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын төрөлд өрсөлдлөө. Монголын тамирчид гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 22 дугаар байрт жагслаа. Онцолж хэлбэл гурван аварга төрж, гурван олимпын эрх авсан амжилтаар энэ удаагийн наадмыг үдэж байна.
Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ шатанд ялалт байгуулснаар алтан медаль хүртэж, энэ удаагийн наадамд төрийн дуулалаа эгшиглүүлсэн анхны монгол тамирчин болж, Азийн наадмын түүхэнд алтан медаль хүртсэн гурав дахь монгол боксчин болов.
.jpg)
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга, Ази тивийн хошой алтан медальт, Ираны бөх Рахман Амузад Халилитай барилдаж 11:1-ээр оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртлээ. Т.Тулга Азийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн 12 дахь аварга болсон юм.
.jpg)
Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв. Тэр Азийн наадмын аварга болохын сацуу олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, “И-спорт”-ын “ДОТА-2”-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медалиуд байв.
Дугуйн спортын бөөн гараатай уралдаанд Ази тивийн хүрэл медальт С.Жамбалжамц 4:31.11 цагийн амжилтаар хүрэл медаль хүртэж, Азийн наадмын тав дахь медальт монгол дугуйчин болов. Тэр Азийн наадмын дугуйн спортын 33 жил тасарсан медалийг эх орондоо авчирлаа.
Монголын баг тус наадамд 403 тамирчинаа илгээж, гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ. Багийн нийлбэр амжилт 45 орноос 22 дугаар байрт жагссан нь муугүй үзүүлэлт. Алтан медальтан гурваар төрж, олимпын наадмын гурван эрх авсан нь гарцаагүй онцлох амжилт юм. Олимпын эрх авсан тамирчин бол боксын төрөлд Б.Чинзориг, О.Есүгэн, байт харвааны төрөлд Б.Отгонболд нар байлаа.
“Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид:
Алтан медаль:
Б.Чинзориг – Эрэгтэй бокс 63.5 кг
Т.Тулга – Эрэгтэй чөлөөт бөх 65 кг
Б.Отгонболд – Эрэгтэй байт харваа
Мөнгөн медаль:
Монголын баг – “И-Спорт”, “Дота 2” төрөл
Б.Гончигсүрэн - Эрэгтэй жүдо -100 кг
Ё.Басхүү – Эрэгтэй жүдо 66 кг
Эмэгтэй баг - 3x3 сагсан бөмбөгийн “U23” насны эмэгтэй шигшээ баг
М.Лхагвагэрэл – Эрэгтэй чөлөөт бөх 125 кг
Хүрэл медаль:
Эрэгтэй баг - 3x3 сагсан бөмбөгийн “U23” насны эрэгтэй шигшээ баг
О.Есүгэн – Эмэгтэй бокс 50 кг
С.Жамбалжамц - дугуй
Ц.Цогтбаатар – Эрэгтэй жүдо 73 кг
А.Адьяасүрэн – Эмэгтэй жүдо +78 кг
Л.Сосорбарам – Эмэгтэй жүдо 52 кг
Жүдо бөхийн холимог баг :
Ц.Батцэцэг – Эмэгтэй кураш 70 кг
Хийн урт бууны эмэгтэй баг: (О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метр
М.Даваадорж – Эрэгтэй жюү жицү 77 кг
Н.Насанбуян – Эрэгтэй чөлөөт бөх 57 кг
Г.Ганхуяг – Эрэгтэй чөлөөт бөх 97 кг
Э.Дэлгэрмаа – Эмэгтэй чөлөөт бөх 68 кг
| Монголын тамирчид Азийн наадмыг амжилтаар үдлээ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |