–“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн +78 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Холимог багийн барилдаанд мөн хүрэл медаль хүртсэн үү?
-Баярлалаа. Манай улсын жүдочид Азийн наадмын холимог багийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Харин би багийн барилдаанд барилдаагүй. Хувийн барилдаан дээр бэртэл авсан тийм болохоор барилдаж чадаагүй.

–Азийн наадамд анх удаа оролцов уу. Азийн наадмын барилдаанууд хэр болов?
-Азийн наадамд анх удаа оролцсон. Энэ удаагийн наадамд хэсэг толгойлж барилдсан. Эхний тойрогт Казахстан Улсын тамирчинтай барилдаж, үндсэн цагаа дуусгаад, нэмэлт цаг сунгаж вазари үнэлгээгээр ялсан. Зооны аваргын төлөөх барилдаан дээр Өмнөд Солонгосын бөхөд ялагдаад хүрэл медалийн төлөө Энэтхэг Улсын бөхийг ялж Азийн наадмын хүрэл медаль хүртсэн.

–Өмнөд Солонгосын Ким Хаюүнд ялагджээ. Түүнийг ялах боломж байсан уу. “Чингис хаан” гран при тэмцээн дээр Ким Хаюүнийг цэвэр ялж байсан байх аа?
-Өмнөд Солонгосын бөхтэй өмнө нь таарч барилдаж ялж байсан. Түүнийг хожиж магадлал 100 хувь байсан. Барилдааны дундуур хавиргаа хугалаад барилдаан маань өөрчлөгдсөн. Тэгээд л барилдаан болж өгсөнгүй дээ.
.jpg)
-Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдсан Энэтхэгийн бөх их бяртай байв уу. Түүнийг торгуулиар ялах тактиктай дэвжээнд гарсан юм уу?
-Энэтхэгийн бөх надаас том биетэй, биеэрхүү, бяртай бөх байлаа. Би бэртлээ хөндөхгүй ялахын тулд торгуулиар ялах тактиктай гарсан. Түүнтэй барилдахаасаа өмнө өвчин намдаагч хийлгээд бие халаалт хийх гэсэн чинь ерөөсөө хөдөлч чадахгүй байлаа. Аргагүй эрхэнд дэвжээнд гарсан. Багийнхан маань намайг дэмжиж байгааг сонсоод бараг л өвчнөө мартчихсан.
.jpg)
-“Улаанбаатар 2023” “Их дуулга” тэмцээнд Д.Номинзулд хожигдсон бил үү. Түүнээс хойш барилдаан чинь жаахан суларсан тал ажиллагдаад байх шиг. Сэргэлт авч амжихгүй явна уу?
-Тийм ээ. “Улаанбаатар-2023” гранд сламаар Номинзулд хожигдсон. Тамирчин хүнд ялж, ялагдах үе зөндөө л гарна. Ялагдлаа гээд гутрах биш, алдаагаа олж хараад, дахин алдаа гаргахгүйн тулд, алдаан дээрээ л ажиллах чухал байдаг.
.jpg)
+78 кг-ын дэлхийн шилдэг бөхчүүдтэй өөрийг чинь хариуцуулан харахад арай л жижигдээд, бярдуулаад байх шиг харагддаг. -78 кг-ын жинд барилдах боломж байхгүй юу?
-Миний жин өмнө нь 90 кг байв. Одоо жин нэлээн нэмэгдээд 100 кг болсон. Энэ жингээ барьж барилдана. Яг одоогоор 100 кг дээр жин тогтоод, энэ жиндээ дасаад байгаа. Харин хурд, хөдөлгөөнөө алдахгүй гэж хичээж байна. Тэгэхээр -78 кг-ын жинд барилдах боломж байхгүй.

– “Алдар” спорт хорооны гавьяат тамирчин, дасгалжуулагч Д.Цэрэнханд багшийн шавь уу. Хэдэн оноос жүдо бөхөөр хичээллэв. Яагаад чухам жүдо бөхийн сонгож хичээллэх болов?
-Би 2019 онд жүдо бөхийн үндэсний шигшээ багт хамрагдаад Д.Цэрэнханд багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Манай гэр бүлийнхэн ер нь бөхөд дуртай. Тэр тусмаа аав маань бөхийн төрлүүдийг тэмцээнийг бүгдийг нь шимтэн үздэг. 2014 оны есдүгээр сард Спортын төв сургуулийн Г.Эрдэнэбат багшийн удирдлага дор анх жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.
.jpg)
–Одоо шинэ он гарахаас өмнө ямар гран при, гранд сламын тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Шинэ он гарахаас өмнө хоёр “Их дуулга” гранд слам тэмцээн байгаа. Эхний ээлжинд бэртлээ хурдан эдгээгээд бэлтгэлдээ орно.

-Дэлхийн чансааны хэдэд жагсаж байна. Олимпын онооны бүсэд ойрхон байгаа юу?
-Дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдсэн байгаа. Олимпын онооны бүсэд бий. Надад үргэлж тусалж, дэмжлэг үзүүлдэг “Алдар” спорт хороо, “АПУ” ХХК, Б.Энххуяг ах, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нар болон гэр бүл, ах, эгч, найз нөхдөдөө бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
.jpg)
| А.АДЪЯАСҮРЭН: Тамирчин хүнд ялж, ялагдах үе зөндөө л гарна |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |