“Ханжоу 2022” Азийн XIX наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 400 м-ийн гүйлтийн тэмцээнд ОУХМ Б.Солонго Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Батлах хамгаалах яам, Зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. ОУХМ Батболдын Солонготой ярилцлаа.
-Та сайн байна уу. Танд маш их баярлалаа.

–“Ханжоу 2022” Азийн наадамд ямар зорилго, зорилт тавин оролцов. Зорилгодоо хүрч чадав уу?
-Ханжоугийн Азийн наадамд тавьсан зорилго, зорилт бол мэдээж Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоох байлаа. Мөн финал буюу дараагийн шатанд шалгарахыг зорьж байсан. Гэхдээ хараахан энэ удаагийн тэмцээнд хүссэн хэмжээндээ хүртэл гүйж чадсангүй.
-Манай улсын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчдаас бусад нь тэр болгон гадаадын тэмцээн уралдаанд оролцоод байдаггүй. Тэмцээний туршлага, техник арга барилын хувьд гадны тамирчдаас манайхан хэр зөрүүтэй байна вэ?
-Тийм шүү. Ойрын зайн гүйлтээр гадаадын тэмцээн уралдаанд оролгүй нэлээн олон жил болсон. Өнгөрдөг долоон сараас эхлэн олон улсын тэмцээнд орж эхэлж байна. Гадаадын тэмцээнд оролцдоггүй байсан шалтгаан нь гэвэл Монголын хөнгөн атлетикийн холбоо ойрын зайн тамирчдаа дэмжихгүй байна. Тамирчдын гүйлтийн техник, амжилт, ур чадварыг дээшлүүлэх зорилго тавихгүй урсгалаараа явж байгаатай холбоотой. Зардал мөнгөний асуудлаас эхлээд, бэрхшээл саад тотгор бий. Одоо ч мөн адил олон улсын тэмцээнд явахад зардал мөнгөний асуудал тулгамдсан асуудал хэвээрэй байгаа. Ханжоугийн Азийн наадамд 100 хувь өөрийн зардлаар оролцож байна.

-Өөрөө дундын зайн гүйлтийн тамирчин уу. Хэд, хэдэн метрийн зайд гүйдэг вэ. Монголын дээд амжилтыг хэдэн зай, төрөлд эзэмшиж байна вэ?
-Би ойрын зайн гүйлтийн тамирчин. Гол төлөв 200 м, 400 м-ын зайд гүйдэг. Одоогоор энэ хоёр зайн гүйлтийнхээ дээд амжилтыг эзэмшиж байгаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүүхэд вэ?
-Намайг Батболд овогтой Солонго гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. Дорнодод намайг есдүгээр анги төгсөх жил манайх гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжиж ирсэн.
–Хэдэн настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхлэв. Аль клуб, нийгэмлэгийн тамирчин бэ. Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Хөнгөн атлетикаар хичээллээд арав гаруй жил болж байгаа. Анх сургуулийнхаа намрын спартакиадад орсон. Түүний дараагаас хөнгөнөөр хичээллэх болсон. Одоо Батлах хамгаалах яамны Зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. Олон улсын хэмжээний мастер цолтой.

-Азийн түвшинд манай хөнгөн атлетикийн хөгжил хүрсэн байна уу. Ер нь хөнгөн атлетикийн тамирчдын бэлтгэл, сургуулилалт хийх орчин нөхцөл ямар байдаг вэ?
-Мэдээж Монголдоо бэлтгэл, сургуулилалт хийх тун хэцүү, хүнд шүү. Өвөл гүйлтийн бэлтгэлээ хийх шаардлагатай байдаг. Гэтэл гүйлтийн зориултын битүү дээвэртэй, заал, танхим, гүйлтийн зам байхгүй. Бэлтгэлээ сайн хийхийн тулд гадаад улс руу явах шаардлага гарна. Сая би өөрийн зардлаар Хятадад бэлтгэлээ базааж байгаад Азийн наадамд оролцож байна.
Бүх зардлаа өөрөөсөө гаргах үнэхээр хэцүү, хүндрэлтэй байдаг. Бүх хангамж, боломж, бололцоог МХАХ, БТСУХ, Үндэсний шигшээ багаас цаанаасаа гаргадаг бол их л гоё байх болно. Гадаадын тэмцээнд олон оролцуулдаг. Монголдоо өвлийн улиралд бэлтгэл хийх зориулалтын заал, танхимтай бол манай тамирчид үнэхээр илт сайжирна. Азийн түвшинд удахгүй гараад ирэх маш том боломж байгааг харсан.

-Дэлхийн жишигт нийцсэн хөнгөн атлетикийн тартан гүйлтийн замтай талбай Налайх дүүрэгт байгаа. Тэр хол явж бэлтгэл хийх хэр хэцүү, бэрхшээлтэй байдаг вэ?
-Ганцхан стандарт талбай байгаа нь Налайх дүүрэгт байна. Тэр хол явж бэлтгэл хийхэд мэдээж хүнд байлгүй яах вэ. Гадаадын тамирчдыг харахад бэлтгэл хийх талбай болон амьдрах гэр нь маш ойрхон, ахуй хагамж нь сайн байх юм билээ. Тийм болохоор гадны тамирчид санаа зовох зүйлгүйгээр ядралт бага, сэргэлт сайн байж бэлтгэл, сургуулилалтаа хийж амжилт гаргадаг. Манай тамирчдын хувьд бэлтгэл хийх талбай хол, гэр нь хүртэл хол, ахуй хангамж, тэмцээний зардал байхгүй гээд асуудал ихтэй. Дотор бэлтгэл хийх манежтай болох юмсан. Хэрэв тийм заалтай бол бидний мөрөөдөл биелэх болно. Олон тамирчин манеж буюу дотор зааланд бэлтгэл хийхийг хүсэж, мөрөөдөж байгаа.

-Хөнгөн атлетикаар өөрийн гаргасан амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Хөнгөн атлетикаар гаргасан амжилт гэвэл өсвөр үеийн тамирчин байх даа “Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээнд таван жил дараалан түрүүлж байв. “Монгол туургатан хүүхдийн их наадам”-аас хоёр алт, насанд хүрэгчдийн улсын аваргад зургаан жил түрүүлээд байна. Монгол Улсынхаа 200 м, 400 м, 4х400 м-ийн буухиа гүйлтийн рекорд дээд амжилтыг эзэмшиж байгаа.
| Б.СОЛОНГО: ТАМИРЧИД МАНЕЖ БУЮУ ДОТОР ЗААЛАНД БЭЛТГЭЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ, МӨРӨӨДӨЖ БАЙГАА |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |