-Таны хүү ОУХМ Болдбаатарын олон удаагийн авто уралдаанд түрүүлсний гол нууцыг хүмүүс тантай холбож ярих юм аа?
-Хүүгийн маань сайн уралдаж байгаа нь надтай холбоотой байж магадгүй. Хүмүүс янз бүрээр ярьж, тайлбарлаж, таамаглаж байгаа байх. Авто уралдаанд хамгийн гол нь техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдал чухал. Тэрнээс биш нууц гээд байх юм байхгүй. Машин, техник найдвартай байхаас гадна тамирчны ур чадвар, эр зориг, авхаалж самбаа, тэмцээний туршлага, уралдааны гараа, замыг мэдэрч уралдах нь маш чухал байдаг.
.jpg)
Уралдааны замын хаана нь хурдтай явж болох вэ. Аль хэсэгт нь хурдаа тохируулж хасахав. Бартаа саад замын хүндрэл, эргэлт, үсрэлт, налуу, эгц уруу, элс, шавар, устай замыг хэрхэн зөв тооцоолох вэ гээд тамирчин хүнээс их ухаан шаардана. Тэрнээс биш зүгээр жолооны ард суугаад хаазаа эцэст нь тултал гишгээд давхиад байдаг юм биш. Нэг эрэг, боолт, өчүүхэн жижиг гэмтэл гарахад л машин унтарна шүү дээ. Нэг уралдаанд хүү маань түрүүлж явсан. Гэтэл машин нь эвдрээд уралдаанаа орхиж замаас гарсныг хүмүүс санаж байгаа байх. Ганц жижиг пүрш мултарч үсэрснээс болоод гэмтэл гарсан байгаа юм.
-Таныг Болдбаатарын дасгалжуулагч, машиных нь инженер, засварчин гэж ойлгож болох уу?
-Намайг дасгалжуулагч гэх нь арай ахадсан зүйл болох байх. Инженер, засварчин гэж хэлж болно. Манай хүүхдүүд надаас дутахгүй техникийн мэдлэгтэй. Өөрсдөө хамтран нийлж машинаа засдаг. Уралдааны өмнө Болдбаатарын машиныг түүний ах Дамдиндорж бид хоёр хамтарч бэлддэг юм.
Ганц хүүгийнхээ машиныг гэхгүйгээр бусад тамирчдын машиныг үзэж, оношлон, заавар, зөвлөгөө өгдөг. Би Монголын авто мастеруудын холбооны техникийн зөвлөлийн шүүгчийн хувьд уралдааны өмнө бүх машиныг үзэж шалгадаг юм. Машины техникийн бүрэн бүтэн байдлыг шалган үзэж, дүгнэлт гаргах ажлыг бусад шүүгч нартай хамтарч хийдэг.
.jpg)
-Болдбаатар анх уралдааны замд гарахдаа дөнгөж 18 нас хүрч байсан гэдэг яриа бий. Энэ яриа үнэн юм болов уу?
-Тийм ээ. Хүү маань 1999 онд анх уралдааны замд гарсан. Тэмцээний өмнөх өдөр жолооны үнэмлэхээ гардан авчихаад л маргааш нь уралдааны замд гарч байсан. Эхний гараанд түрүүлсэн юм. Тэр ялалт хүүд маань өөртөө итгэх итгэл найдварыг бий болгож, урам хайрласан байх.
-Хүүд чинь шинэ жолооч болонгуут уралдаж эхэлнэ гэдэг эрсдэл ихтэй, аз сорьсон зүйл биш байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ Болдбаатар багаасаа намайг дагаж машин, техник засч, барьж сурсан. Тийм болохоор би нэг их санаа зовоогүй. Хүүгийнхээ авьяас, ур чадварт итгэж байсан учраас аз сорьсон зүйл гэж бодоогүй шүү. Болдбаатарын маань дасгалжуулагч, багш нь миний найз ОУХМ Эрхэмбаяр, Гантулга нар байгаа юм. Тэд хүүг маань дасгалжуулж их дэмжиж, урам дэм, хүч оруулсан. Болдбаатар багаасаа мото спортоор хичээллэж эхлэсэн юм.
.jpg)
Мото спортын анхны тэмцээн "Монгол рали"-д 16 насны төрсөн өдрөөрөө уралдаж байсан. Мөн Архангайд болсон авто уралдаанд 19 настай байх даа уралдсан юм. Хөдөөгийнхөн анх удаа авто уралдаан үзэж байгаа болохоор сэтгэл түгшиж ихэд сонирхон үзсэн юм билээ. Зарим хүмүүс амь дүйсэн уралдаанд "Ийм жаахан хүүхдээ уралдуулдаг ямар тэнэг эцэг, эх байдаг юм бэ" гэж ярьж байлаа.
Авто уралдаан үнэхээр амь дүйсэн эрсдэл ихтэй спорт. Гэхдээ тамирчин хүн хэзээ ч эрсдэлийг бодож айдаггүй юм. Машин техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал, хамгаалалт, хувийн бэлтгэл, ур чадвар авто уралдаанд чухал байдаг. Эрсдэлээс айх айдас байвал уралдах хэрэггүй.
.jpg)
-Сүүлийн үеийн жолооч нар хурд хэтрүүлж, дүрэм зөрчин осолд орох нь их болжээ. Залуучуудад авто уралдаан сөргөөр нөлөөлөөд байгаа юм биш үү?
-Авто уралдаан үзсэн хүмүүсийн сэтгэл нь их хөөрдөг юм билээ. Тэмцээний дараа үзэгчдийг тээж яваа автобусны жолооч хурд хэтрүүлэн давхиж, зорчигчид нь хүртэл уухай хашхирч байгаа харагддаг. Хамгийн гол нь жолооч нар сэтгэлийн хөдөлгөөн, хөөрлөө барих нь чухал. Замын хөдөлгөөний дүрмийг зүгээр нэг гаргадаггүй. Осол аюулаас сэргийлж гаргадаг биз дээ. Үнэхээр уралдахыг хүсээд байгаа бол зориулалтын, зөвшөөрөгдсөн замд явагдаж байгаа тэмцээнд, бүрэн бүтэн машинаар аюулгүй байдлаа хангасны дараа л уралдах хэрэгтэй.
-Та хэдэн оны жолооч вэ. Монголын анхны "БААГИЙ" машиныг таныг хийсэн гэдэг байх аа?
-Би 17 настай байхдаа Дондов гэдэг жолоочийн дагалдан туслах хийж байгаад жолооч болсон. 1960-аад оны үед ямар жолооны сургууль гэж байсан биш. Дагалдан хийж байгаад шалгалт өгөөд жолооч болдог байв. Монголын анхны "БААГИЙ" машиныг хүү Дамдиндоржтойгоо хамтарч хийсэн. Нэг ч биш 2-3 машин хийсэн юм. Одоо манай гэрт байгаа. Уралдааны зориулалттай машинууд шүү дээ. Патент эрх, зөвшөөрлийг нь хүртэл авч байсан.
.jpg)
-Авто уралдаанд зохион байгуулах, тэмцээнд оролцоход ихээхэн хэмжээний зардал гардаг биз дээ?
-Авто уралдааныг зохион байгуулж буй "Морьт хангай", "Шандас", "Чингис шар айраг", "Дорнын говь" компаниудын хүчинд Монголд автоспорт хөгжиж байна. Их зардал гардаг. 2007 оны үед нэг тамирчин гэхэд дор хаяж 150 мянган төгрөг төлж уралдаанд оролцдог байсан. Одоо бүр их өндөр өссөн байх. "Авто ралли"-д 4-5 мянган км-ийн уралдаанд бол бүр их зардал гарна. Анх 10 хүрэхгүй тамирчин уралддаг байлаа. Одоо харин тамирчдын тоо өсч 40 гаруй болсон байгаа.
| Д.Дамдинхорлоо: Намайг дасгалжуулагч гэх нь арай ахадсан зүйл болох байх |
|
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |