-Хүндийн өргөлтийн спортыг хэдий үеэс сонирхож, сонгон хичээллэх болов?
-Би уг нь самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан юм. Манай клубийн жүдочид хүчний бэлтгэлээ штангийн танхимд орж хийх болсон тэр цагаас эхлэн сонирхох болсон. Тэгээд нэг их удалгүй жүдо бөхөөр хичээллэхээ больж хүндийн өргөлтийн спортыг сонгосон.
-Жүдо бөхөөр хэдэн жил хичээллэв?
-Би Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа спортыг нэг их ойшоож сонирхдоггүй хүүхэд байлаа. Сургууль төгсөх үед аав маань “Миний охин БТДС-ийн хуваарь ав” гэхэд нь зөрөөд ХААИС-ийн нягтлангийн анги авчих ваа. Тэгээд оюутан болоод л жүдогийн секцэнд орсон.
.jpg)
-Спортод сонирхол багатай хүүхэд, аавынхаа үгнээс зөрж спортын сургууль сонгоогүй байж яагаад жүдо бөхөд дур сонирхолтой болчихов?
-Нэгдүгээр курсийн өвлийн амралтын үеэр найз маань “Цагаан сарын барилдаан хамт үзье” гээд шалаад болдоггүй. Тэгээд бөх цуг үзлээ. Гэтэл манай нутгийн бөх улсын начин Б.Магалжав түрүүлчихдэг юм байна. Үзэгчид ямар гоё халуун дотноор хүлээн авдаг юм бэ. Бүр гайхах, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Бүх хүний сэтгэл нэгэн зүгт чиглээд. Миний сэтгэл хөөрөн, огшиж догдлоод спортын агуу гайхамшгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Тэр барилдаанаас хойш бөх болмоор санагдаад ааваасаа гуйж, аавдаа хөтлүүлэн “Мяндас” клубийг зорьж Б.Буядаа багшийн шавь болсон түүхтэй.

-Самбо, жүдо бөхөөр ямар амжилт гаргаж байв. Яагаад тэгээд өөрийн дуртай жүдо бөхөө орхиж хүндийн өргөлт руу урвачихав?
-Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ээс алт, насанд хүрэгчдийн самбо бөхийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан л даа. Штангаар хүчний дасгал хийхэд зарим жинг өргөж дийлэхгүй. Хор шар хөдлөөд маргааш нь нөгөөхөө өргөж байж сэтгэл амардаг байсан Өргөж чадахгүй жинг өргөх тусам, улам урам хүч орж илүү хүндийг өргөх хүсэл төрөөд шөнө ч нойр хүрэхгүй. Өнөөдөр өргөж чадсангүй, маргааш заавал өргөнө дөө гэж хор шар хөдөлж явсаар нэг мэдэхэд хүндийн өргөлтийн спортод татагдан орчихсон.
-Б.Буядаа багш хүндийн өргөлтийг сонгох болсныг чинь хэрхэн хүлээж авав?
-Б.Буядаа багш “Чи жүдогоор илүү амжилт гаргах боломжтой байсан. Өөрөө сонирхож тэмүүлээд байгаа бол яахав. Хүндийн өргөлт эмэгтэй хүнд хүнд хэцүү спорт шүү дээ” гэж хэлсэн. Би зөрүүд. Нэг зүтгэвэл тэр чигээрээ явдаг сул талтай хойно зөрөөд л хүндийн өргөлт руу орсон.
-Хүндийн өргөлтийн олон улсын тэмцээнд анх хэзээ оров?
-2003 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Азийн аварга БНХАУ-ын Хэбэй мужийн Чин Хуандао хотод зохиогдсон. Тус тэмцээнд ОУХМ Н.Баярмаа, Гэрлээ, Сарантуяа бид дөрөв дасгалжуулагч Дөрвөнжин, Монголын хүндийн өргөлтийн холбооны нарийн бичгийн дарга Гансүх ахын хамт оролцсон юм. Манай эмэгтэйчүүд багийн дүнгээр зургадугаар байрт шалгарсан.
-Өөрийнхөө үзүүлсэн амжилтаа ярихгүй юу?
-Түүнийг ярих шаардлага байна уу даа. Өөрийгөө магтаж рекламдсан болчих гээд эвгүй юм аа. Би -75 кг-ын жинд орсон. Түлхэлттэй өргөлт, огцом өргөлт болон нийлбэр дүнгээр хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.
-Одоо дасгалжуулагчийн ажиллаж байгаа юу?
-Би Бээжингийн БТИС-ийн хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ангийг төгсөж ирсэн. Төгсөж ирээд гэртээ хүүхдээ хараад хэдэн жил алдсан. Тэр үед дасгалжуулагчийн мэргэжлийн ажлаа хийх санаа их л төрдөг байв. Одоо олон улсын шүүгчээр л ажиллаж байна даа.
| П.Одгэрэл: Илүү хүндийг өргөх хор шар хөдөлж нэг л мэдэхэд хүндийн өргөлтийн спортод татагдан орчихсон |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |