Үе, үеийн домогт аваргуудын орыг залган, товойн тодорч гарч ирсэн аварга, арслан, заан, начингуудыг монгол уламжлал, ёс суртахууны манлайлал хэмээн итгэж найдаж байв. Гэтэл та бидний бахархал, үлгэр дуурайлал авах, шүтээн болсон бөхчүүд маань Ардын намын бөөрөнд наалдаж, ард түмнээ уландаа гишгэлэн улс төр, бизнэстэй холилдон, хутгалдаж, монгол бөхийн ёс жудгийг, эрх мэдэл, эд хөрөнгөөр худалдах болсон гэвэл дэгс болохгүй. Хайран сайхан бөхчүүд, харамсаад ч барамгүй үндэсний бөхийн уламжлалт спортын нэр хүнд үгүй болж байна. Засаж залруулах гээд ч хоцорч хожимдлоо. Аваргууд нь үндэсний бөхийнхөө уламжлал, нэр хүндийг навс унагаад байхад, ард түмэн бөхөө сонирхох улам бүр багасах нь аргагүй шүү дээ.
"ХИЙГҮЙ, ХЭЭГҮЙ" ГҮДЭСХЭН ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ

Улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээг чимдэг байсан даруухан зантай, төлөв түвшин аварга гэвэл яах аргагүй дархан аварга Б.Бат-Эрдэнэ байсан. МАН-ыг сонгосон бөхчүүдийн манлай нь тэр мөн. УИХ-ын гишүүнээр улиг болтлоо сонгогдож болдог, сонгодог жишээг яруу тодоор үлгэрлэн манлайлж яваа. Ард олноо бас спортынхноо төлөөлөн төр түшиж байгаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ боловсрол мэдлэгээс гадна ухааны цараараа жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа гэж өмөөрөх нэгэн ч бий.
Хэнтий аймгийнхан УИХ-д сонгох хүнгүй мэт аваргыг сонгосоор “улиг домог” болгож уйдах дээрээ тулаад байгаа. Харин түүний улс төрийн хажуугаар эрхэлдэг хувийн бизнес нь “Аварга” биеийн тамирын дээд сургууль буюу боловсролын бизнес. “Хөдөлмөр” нийгэмлэгийн байрыг хөлс, хүч гаргалгүйгээр ардын намаасаа нэг ч төгрөг төлөлгүй авчихсан гэж чих дэлссээр удаж буй.
Б.Бат-Эрдэнэ аварга Монгол Улсын Ерөнхийлөгч болох гэж зүтгээд бараагүй. Ард түмэнд түүнд дургүйдээ биш. Ардын намын нэр хүнд навс уначихсан үед Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд өвдөг шороодсон. Ялагдал гэгчийг үндэсний бөхийн дэвжээнд амсалгүй арваад жил тонгочсон дархан аваргыг ард түмэн, сонгогчид далаар нь цэвэр дарсан. Гэсэн ч тэрбээр УИХ-ын гишүүний дархан, дархлагдсан суудалдаа хадагдсан мэт суусаар л өдийг хүрч байгаа. Хэнтийчүүд хэзээ аваргаас уйдахыг таашгүй.
ДАЯН АВАРГА А.СҮХБАТ ДАРХАН ЦААЗАТ УУЛЫН ЭЗЭН МӨН ҮҮ

А.Сүхбат аварга монгол үндэсний бөхөд байгаа бурангүй явдалтай тэмцэнэ гэж үзэгч, шүтэн бишрэгчдээ нулимстай нь хутгаад зодог тайлж байлаа. Гэнэтийн тэр шийдвэртэй өөрөө тэр шоконд орж, чанар муутай хямд архи уугаад хордлогонд орсон гэдэг. Өсөхөө аваргад тийрүүлээд, өөрийн шавьдаа унаад, өлөн байхдаа сархад хүртэж хордоод өөдлөхгүй байсаар сайхан аварга маань хар залуугаараа зүлэг ногоон дэвжээнээсээ холдсон.
Ард түмнээ чанартай хүнсээр хангах зорилго тавин “Алтан хүнс” компани байгуулан архи, спирт үйлдвэрлээд алдагдал хүлээсэн гэнэ билээ хөөрхий. Харин алдар нэр, ардын түмний хүндлэл дээр дөрөөлөн ардын намаас УИХ-д нэр дэвшин гишүүн болсон билээ. Гишүүн болоод гийгүүлсэн зүйлгүй ч Үндэсний бөхийн холбоог булаацалдаж, Монгол бөхийн өргөөний үүд, хаалгыг дэлбэ өшиглөж даналзсан. Риогийн олимпын медалийг луйвардсан Узбекүүдийг өмөөрөн хамгаалж, ДБНХ-оос толгой гудайлган бөхөлзөн уучлалт гуйж байлаа.
УИХ, Засгийн газрын гишүүдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан тухай баримт дэлгэдсэн. ЖДҮХС-тай холбоотой дуулиан дэгдэж эхлэх үеэр эрхэм гишүүний нэр ч дурдагдаж байсан билээ. Тухайн үед түүнээс зээл авсан эсэхийг сэтгүүлчид лавлахад "Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь" гэснээс өөр зүйл хэлж байгаагүй юм.
Гэтэл УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэл түмэн хишиг" компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. Үүнд тэрбээр одоо хүртэл тайлбар хийгээгүй. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимэн, үзэгч түмнээ өндөлзүүлж явсан А.Сүхбат аварга маань дархан цаазат Богд уулын эргэн тойронд буга хамгаалах нэрийдлээр уулын олон амыг хашаагаар тусгаарлан өмчилж авчихаад, заяаны хань Баясаагаа залуу бүсгүйгээр солиод нам жим болсон.
"АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР" ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР
.jpg)
Д.Сумьяабазар аварга арлын Японд сүмо бөхөөр биш, нохой зодооноор шуугиулж чадалгүй байсаар зодог тайлсан. Банк ажиллуулаад барилдах ч завгүй явсаар дампуурах дээрээ тулаад далийгаад МАН руу орчихсон гэх яриа бий. Аваргын нэр хүндээрээ ард түмний итгэлийг авч УИХ-ын гишүүн болсон. “Айлын эрх хүүхэд” шиг зан гаргаж ардын намдаа тунирхаж байгаад 2020 оны аравдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүний суудлаасаа “татгалзаж” хотын дарга болсон билээ. Ард түмний өмнө хүлээсэн УИХ-ын гишүүний эрхэм үүргээ умартан Улаанбаатар хотын захирагч болон жижгэрсэн нь гайхалтай.
Түүнийг төрсөн дүү сүмогийн их аварга Д.Дагвадоржоос Монголын чөлөөт бөхийн холбоог авч, удирдаад хөгжүүлэх биш, хөшингө зогсонг байдалд оруулан “чөдөрлөсөн” гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй бий. "Аз жаргалтай Улаанбаатар", усан тээвэр, “LRT” төсөл хэрэгжүүлнэ гэж яриад хашаа, гарааш нураасан болоод л таг чиг болчихсон өдийг хүрч байна.
Хотын даргын хамаарал бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн 14 тэрбумын өрийг төлөхийн тулд Монголбанкнаас зээл авсан гэх асуудал байдаг. Гэтэл тэд улсын өрийг төлөхийн тулд улсын банкнаас мөнгө зээлсэн болж таарсан билээ. Үүнийг нь УИХ-ын Байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
"БОГД ЗОНХОВА" ЦОГЦОЛБОРЫГ БОДОЖ СУУГАА Ц.ЦЭРЭНПУНЦАГ

Зургаан залуу зааны нэгээр дуудуулж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж явсан иртэй, бяртай заан гэвэл Ц.Цэрэнпунцаг байсан. Ирээдүйн аварга хэмээн ил далд хүмүүс түүнийг магтан, шүтдэг байв. Бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн, нэлээдгүй боловсрол, мэдлэгтэй, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг гэж магтагддаг байлаа.
Тэрбээр А.Сүхбат аваргын нэгэн адил ард түмнээ эрүүл чанартай спирт, архиар хангах зорилт тавин ханцуй шамлан хүнсний бизнест хөл тавин орсон. “Тэргvvн” хэмээх архи үйлдэрлэж түрүүвчээ түнтийлгэн Үүндэсний хэмжээний манлай архи, спиртын “Жем интернэшнл” групп, үүрэн холбооны “Жи-Мобайл” компанийг үүсгэн байгуулсан билээ. Улмаар бизнэсээ өргөжүүлэн “Ddish TV”, “Жем Нет”, “SPS TV” , “Хужирт Тур” ХХК-ийг байгуулсан байдаг.
Ц.Цэрэнпунцаг гарьд Завхан нутгийнхаа зон олны итгэлийг өвөртлөн УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлан суусан. “Хэлгүй юм шиг” УИХ-д хэсэг хугацаанд чимээгүйхэн суусны эцэст нэг л өдөр “Богд Зонхова”-ын хөшөө цогцолборыг улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр барина гэж зүтгүүлэн хэлд орсон билээ. Тэрбээр “Өвдсөн, зовсон хүмүүс хамгийн түрүүнд эмнэлгийг бус бурхан шашны газрыг барааддаг. Гадны жуулчдад үзүүлэх зүйл Гандан хийдээс өөр юу ч алга. Яагаад бурхны хөшөө барьж болдоггүй юм” хэмээн ард түмнийг өмнөөс ярьж, тэмцээд бараагүй билээ.
| АРДЫН НАМЫГ БАРААДСАН АВАРГА БӨХЧҮҮД |
|
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |