.jpg)
Түүний бага нас Яармагийн гэр хороололд өнгөрсөн байдаг. Гэр хорооллын бусад хүүхдийн адил өвөл, цана, чарга, тэшүүрээр Туул гол дээр гулгаж, хавар, зун, намрын цагт дугуйгаар Богд уул руу аялан, жимс, самаранд явж, Туул голд сэлдэг байж. Үүний хажуугаар ус, нүүрс, түлээ зөөж гэр орныхоо ажлыг амжуулж аав, ээждээ туслан хар бор ажилд нухлагдан өсчээ. Энэ бүхэн Ч.Цэвээнпүрэвт дасгал, хөдөлгөөний эхлэл болон тэсвэр, хатуужил, хүч чадал тэнхээ, эр зоригийн хүмүүжил олгох суурь болжээ.
.jpg)
Ч.Цэвээнпүрэв жижиг биеэндээ таарсан булчинлаг, биеийн хөгжил сайтай хүүхэд байсан нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Оюунболд багшийн хараанд өртсөн байна. Ийнхүү тэрбээр Оюунболд багшийн шавь болон сонирхогчдын боксын спортоор хичээлллэж эхэлсэн түүхтэй. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орсон 1990 оны эхэн үед боксын Улсын шигшээ баг тарж, клубийн системээр ажиллах болсон нь Монгол Улсын сонирхогчдын боксын спортын хөгжил түр сулрах шалтгаан болов. Шинээр байгуулагдсан боксын клубүүд хөрөнгө, санхүүгийн хүнд байдлаас гарахын тулд сонирхогчдын боксын шилдэг тамирчдаа мэргэжлийн боксын рингэнд илгээн тулалдуулах болов.
.jpg)
Мэргэжлийн бокс руу анхлан хөл тавьсан монголын “Алтан хараацай” болсон зодоонч эрсийн нэг нь Ч.Цэвээнпүрэв байлаа. Тухайн үед Оюунболд багшийг олон хүн шүүмжлэн чичэлж байв. “Оюунболд монголын сонирхогчдын боксыг үгүй хийж булшилж байна. Шилдэг боксчдыг гадаадын мэргэжлийн боксын клубүүдэд худалдан ашиг хонжоо олох боллоо” гэж бухимдлаа илэрхийлж эхэлсэн юм. Тэр үед гавьяат дасгалжуулагч Оюунболд өөрийн шавь Д.Лхагвааг Өмнөд Солонгос руу, Ч.Цэвээнпүрэвийг Англи руу, Цогтжаргалыг АНУ руу тус тус гарган мэргэжлийн боксын тамирчид болгосон нь “Нүдээ олсон” зөв алхам болсон гэдгийг цаг хугацаа өнөөдөр харуулж байна.
.jpg)
Өнөөдрийн өндөрлөгөөс харахад Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын клубт очсон манай тамирчин Дугарбаатарын Лхагва Пан Азийн аварга, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин болчихсон явна. АНУ руу гарсан сонирхогчдын боксын 48 кг-ын жингийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Цогтжаргал АНУ-ын мэргэжлийн боксын хөнгөн жингийн аварга болсон байна. Англи руу гарсан Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксын 57.9 кг-ын жингийн Англи Улсын аварга, дэлхийн мэргэжлийн боксын “WBF” болон “ WBU” гэсэн хоёр холбооны дэлхийн аваргын бүсний эзэн болсон байх юм.
.jpg)
Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн бокс руу хожуу 24 настайдаа хөл тавин орсон хэдий ч мэргэжлийн боксын рингэнд 45 нас хүртлээ тулалдаж, нийт 50 тулаан хийж 45 ялалт авч байв. Түүнийхээ 25-ыг нь хүнд цохилтоор дуусгасан. Харин мэргэжлийн боксын тулааны таван ялагдал нь 12 үе тэнцүүхэн өрсөлдөж ганц нэг оноогоор хожигдсон тулаан байв. Эдгээр ялагдал нь түүнд маш том сургамж болон дараа дараагийн тулаанд нь ялалт авчирах эхлэл болсон байна. Түүний ялагдал тактикийн алдаа болон зарим нэг шүүгчдийн булхайтай шүүлт орсноос болсон тал бий. Харин тэрбээр “Өрсөлдөгч бүхэн хүчтэй байдаг. Өрсөлдөгчөө дутуу үнэлэх юм бол сэтгэл зүйн хувьд хэт тайвширч алдаа гарган ялагдал хүлээх шалтгаан болдог. Тийм учраас муу, сайн боксчин гэж ялгахгүйгээр бүх өрсөлдөгч нартай хянуур тулалдах шаардлагатай” гэж ярьж байсан билээ.
.jpg)
Ч.Цэвээнпүрэв “WBF” холбооны дэлхийн аваргын төлөө Африкийн Угандагийн боксчин Абдул Тебезалийг ялж дэлхийн аварга болсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Абдул Тебезаль цохилт их даадаг, тэсвэр тэвчээртэй боксчин байна” гэжээ. Үүний дараа Ч.Цэвээнпүрэв дэлхийн мэргэжлийн боксын “WBU” холбооны аваргын бүсний төлөө Вери Матиусыг таван үеийн тулаандаа хүнд цохилтоор буулган авсан билээ. Тулааны дараа Вери Матиусын толгой хөдөлж, хавирга нь хугарсан байв. Энэ тулааны талаар Ч.Цэвээнпүрэв “Вери Матиус мэргэжлийн боксын рингэнд 20 тулаан хийсний 11-ийг цагаас нь өмнө хүнд цохилтоор буулган авч ялалт авч байсан өндөр ур чадвартай, техник сайтай боксчин.
.jpg)
Тулааны үед Вери Матиусыг ямар гэмтэл авсныг нь би мэдээгүй. Миний гол зорилго Матиусыг хүнд цохилтоор буулган авах байсан. Би Вери Матиуст санаатай бэртэл учруулаагүй. Мэргэжлийн бокс эрсдэл ихтэй, хүнд хатуу спорт шүү дээ. Түүний гэдэс, толгой руу цохисон миний цохилтууд амжилттай болж дэлхийн аваргын бүсийг надад авчирсан” хэмээн өгүүлсэн нь бий.
.jpg)
Мэргэжлийн боксын дэлхийн хоёр холбооны аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв одоо 53 нас хүрсэн хэдий ч боксын спортоосоо холдож хөндийрөөгүй, өөрийн клубийг ажиллуулж явна. Түүнийг тулаанд дуудаж буулган авах, мэргэжлийн боксын дэлхийн хоёр холбооны аваргын бүсийг эзэмших зориг зүрхтэй тулаанчид гарахгүй байсаар зодог тайлсан. Гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв хэдийгээр Англи Улсад бэлтгэл сургуулилтаа хийдэг боловч түүний зүрх сэтгэл ямагт Монгол оронтойгоо уяатай байдаг байв. Тийм ч учраас мэргэжлийн боксын рингэнд “Чингисийн Монголын тулаанч эр Чой Цэвээнпүрэв” гэж зарлуулахдаа бахархаж, урам зориг, эрч хүчээр цэнэглэгддэг байсан юм. Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв Монголоосоо дараагийн залгамж үеийг дэлхийн дэвжээнд бэлтгэн гаргахын төлөө, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа юм билээ.
| “Монгол дайчин Чой” Цэвээнпүрэв |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |