"Улаанбаатар-2023" гранд сламын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Цогт-Очир, К.Ёолк. 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд. 73 кг-д Б.Эрдэнэбаяр, О.Уранбаяр, Л.Энхдөл, А.Өсөхжаргал. 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, Э.Буянцагаан, Б.Баяндүүрэн. 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж. -100 кг-д Б.Гончигсүрэн, Б.Хүдэрчулуун, Г.Хангарьд, Б.Сумъяабазар. +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц, А.Арман, Т.Хангал. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Э.Хүслэн, Ж.Анударь. 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, М.Нандин-Эрдэнэ, Т.Ариунзаяа. 57 кг-д Л.Энхрийлэн, О.Оюунчимэг, Э.Номинтуяа, А.Намуундалай. 63 кг-д Б.Ганхайч, М.Ичинхорлоо, Д.Есүй, Ц.Сүнжидмаа. 70 кг-д С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, Б.Ганзаяа, Б.Ням-Эрдэнэ. -78 кг-д Ц.Энхчимэг, О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, Д.Жаргалмаа нар зодоглоно.
“Улаанбаатар 2023” гранд слам тэмцээнд одоогийн байдлаар дэлхийн 47 орны эрэгтэй 189, эмэгтэй 158, нийт 347 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 23 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Харин 66 кг-д 30, 73 кг-д 24, 81 кг-д 36, 90 кг-д 25, -100 кг-д 28, +100 кг-д 23 бөх мэдүүлгээ өгөөд байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 24 бөх, 52 кг-д 28, 57 кг-д 27, 63 кг-д 22, 70 кг-д 22, -78 кг-д 19, +78 кг-ын жинд 16 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Сугалаа болохоос өмнө зарим орны баг мэдүүлгээ нэмж өгөх болов уу.
Хамгийн их сонирхолтой өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрнөх болов уу. Энэ жинд Токио 2020 олимпын мөнгөн медальт Тайваний Yang Yung Wei, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, өнгөрсөн жилийн "Улаанбаатар 2022" гранд сламын аварга Японы Ryuju Nagayama, Өмнөд Солонгосын Lee Harim, Азербайжаны Balagay Aghayev, Украины Artem Lesiuk нарын шилдгүүд байна. Мөн 66 кг-ын жинд Өмнөд Солонгосын алдарт бөх дэлхийн аварга, олимпын хүрэл медальт An Baul, дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны Gusnan Kyrgyzbayev, Киргизийн Aibek Uulu, Испанийн Alberto Gaitero, Германы Martin Setz, Болгарын Yanislav Gerchev нарын амаргүй өрсөлдөгчид оржээ. 73 кг-ын жинд дэлхийн аварга Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас өнжиж байгаа. Түүний эзгүйд Канадын Arthur Margelidon, Казахстаны Zhansay Smagulov, Daniyar Shamshayev, Францын Guillaume Chane, ОУХМ Б.Эрдэнэбаяр, О.Уранбаяр нар гол өрсөлдөөнийг өрнүүлнэ. Мэдээж Өмнөд Солонгос, Японы залуу бөхчүүдийг тооцооноос хасаж болохгүй.
Харин 81 кг-ын жинд дэлхийн аварга Бельгийн бөх Matthias Casse, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Азербайжаны Saed Mollaei, Өмнөд Солонгосын Lee Joon Hwan, Унгарын Attila Ungvari, Австрийн Wachid Borchashvili, Казахстаны Abyaikhan Zhubanazar, Японы Kenya Kohara, Германы Dominic Ressel, манай ОУХМ Г.Болор-Очир нарын шилдгүүдийн өрсөлдөөн өрнөнө. 90 кг-ын жинд дэлхийн мөнгө, хүрэл медаль Унгарын алдарт тамирчин Krisztian Toth, Сербийн Nemanja Majdov, Японы Goki Tajima, Г.Алтанбагана нарын дунд өрсөлдөөн өрнөхөөр байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд дэлхийн аварга Японы бөх Aarom Wolf, Гүржийн Varlam Liparteliani, дэлхийн аварга Португалийн Jorge Fonseca, манай ОУХМ Б.Гончигсүрэн, Казахстаны Nurlykhan Sharkhan нарын дунд гол өрсөлдөөн болно. +100 кг-ын жинд Азербайжаны Ushangi Kokauri, ОУХМ О.Цэцэнцэнгэл, Японы Ota Hyoga нар жингээ тэргүүлэн барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Julia Figueroa , Португалийн Catarina Costa , Израилийн Shira Rishony, Австрийн Katharina Tanzer, манай ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нарын дунд өрсөлдөөн өрнөх болов уу. 52 кг-ын жинд олимп, дэлхийн медальтан Францын Amandi Buchard, Японы Ai Shishime, Узбекистаны Diyora Keldiyorova, Швейцарийн Fabiene Kocher, Израилийн Gefen Primo, Унгарын Pupp Reka, Германы Mascha Ballhaus, Арабын Нэгдсэн Эмиратын Б.Хорлоодой, манай Л.Сосорбарам нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө. Энэ жинд хүч сорих өсвөрийн тамирчин 16 настай Тэрбишийн Ариунзаяа дэлхийн шилдгүүдтэй хэр өрсөлдөөн өрнүүлэх бол гэдэг нь сонирхол татаж байгаа.
Харин 57 кг-ын жинд дэлхийн аварга гурван тамирчин байна. Токио 2020 олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Канадын тамирчин Jessica Klimkait, дэлхийн хошой аварга Канадын бөх Christa Deguchi, дэлхийн аварга Японы тамирчин Yoshida Tcukasa, Momo Tamaoki, дэлхийн аваргын хошой хүрэл медаль ОУХМ Л.Энхрийлэн, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт Португалийн алдарт бөх Telma Monteiro, дэлхийн аваргын хүрэл медальт Английн бөх Smythe Dabis Nekoda, Израилийн Nelson Levy Timna, Словенийн Kaja Kajzer, Өмнөд Солонгосын Huh Mimi, Арабын Нэгдсэн Эмиратын Б.Алтанцэцэг, Германы Seja Ballhaus, манай залуу тамирчин О.Оюунчимэг нарын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөх бололтой.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Канадын Catherina Beauchemin Pinard, Японы Nami Nabekura, Израилийн Sharir Gili, Imbal Shemesh, Словений Andreja Leski, Австралийн Katharina Haecker, Унгарын Szofi Ozbas, Ази тивийн аварга, ОУХМ Б.Ганхайч, ОУХМ М.Ичинхорлоо, залуу тамирчин Д.Есүй нарын хооронд гол өрсөлдөөн болно. 70 кг-ын жинд дэлхийн шилдэг бөхчүүд ирэхгүй бололтой. Германы Miriam Bytkereit, Өмнөд Солонгосын Kim Hyemi, Han Hee Ju, Грекийн Elisavet Teltsidou нарын дунд өрсөлдөөн өрнөх болов уу. Манай залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ, Б.Баасанжаргал, С.Лхагвадулам нарт медаль хүртэх боломж байгаа.
Эмэгтэйчүүдийн хүнд жин -78 кг-ын жинд Японы Nami Umeki, Германы Anna Maria Wagner, Alina Boehm, Израилийн Inbar Lanir нарын шилдгүүд байна. Гэмтлээс эргэн ирж буй Ц.Энхчимэг барилдана. Мөн залуу тамирчин О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од нарт медаль хүртэх боломж бий. +78 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, өнгөрсөн жилийн “Улаанбаатар 2022” гранд сламын аварга Израилын тамирчин Raz Hershko, Өмнөд Солонгосын Kim Hayun, ОУХМ А.Адъяасүрэн, Японы бөх Wakada Tomita, Португалийн Rochele Nunes нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх магадлалтай байгаа.
Ер нь Монгол Улсын “Улаанбаатар”-ын дэвжээ хэзээнээсээ олимп, дэлхийн аваргуудад “Халтай” тэдний авьяас, ур чадвар, хүч бярыг сорьдог билээ. Аваргууд Улаанбаатараас медальгүй хоосон буцаж байсан нь цөөнгүй. Өнгөрсөн жил олимпын мөнгөн медальт Yang Yung Wei ялагдаж зөвхөн хүрэл медаль хүртэж байв. Харин дэлхийн аварга Yoshida Tcukasa, дэлхийн аваргын хүрэл медальт Denis Beru нар медалиас мултарч байлаа.
Монголын дэвжээнд олимп, дэлхийн аваргуудыг буулган авч байсан залуу тамирчид Улаанбаатараас амжилтын гараагаа эхлүүлж байсан нь ч бий. Японы олимп, дэлхийн аварга Абэ Хифүми, Аарон Вольп, Канадын дэлхийн аваргын хүрэл медальт Catherina Beauchemin Pinard нар Улаанбаатарын дэвжээнээс амжилтын гараагаа эхлүүлж байлаа.
Аваргуудад “Халтай” Улаанбаатарын их дуулга ойртлоо |
|
2025-05-05 20:01:37
2025-05-05 18:34:22
2025-05-05 18:28:48
2025-05-05 18:21:27
2025-05-05 18:21:10
2025-05-05 18:16:02
2025-05-05 17:46:16
2025-05-05 17:25:08
2025-05-05 17:14:04
2025-05-05 17:03:49
2025-05-05 16:56:41
2025-05-05 16:52:11
2025-05-05 16:45:19
2025-05-05 16:29:20
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |