Киргизстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монголын гурван бүсгүй иж бүрэн медаль хүртэж шагналын тавцанд зэрэгцэн зогсов. “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан алт, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан монгол бүсгүйчүүдийн дуэльд Б.Хулан, Г.Отгонжаргалыг 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр дарав.
| Б.Хулан дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль хүртлээ |
|
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |