Катар Улсын Доха хотод жүдо бөхийн 2023 оны ДАШТ долоон хоногийн турш үргэлжилж өндөрлөв. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны 667 тамирчин хүч сорин өрсөлдсөн. Энэ жилийн ДАШТ өмнөх 2022 оны дэлхийн аварга өнгөрөөд долоон сарын дараа богино хугацаанд зохион байгуулагдан явагдсан юм. Мөн дэлхийн чансааны 100-аас рэмбэтэй тамирчид оролцох боломжгүй болсон учраас оролцох улс, тамирчдын тоо буурч 99 орны 667 бөх барилдсан онцлогтой дэлхийн аварга боллоо.

Монголын баг, тамирчдыг жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МУГТ Халиуны Болдбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГТ Ганбатын Болдбаатар, ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатар, МУГТ Мөнхбаатарын Бундмаа, МУГТ Доржпаламын Цэрэнханд, террапист эмч Масатоши Нишикидо нар дэвжээнд авч гарлаа.
.jpg)
Дэлхийн аваргын эхний өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд нар барилдлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдочин барилдсан. ОУХМ Энхтайваны Ариунболд “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Dilshodbek Baratov-той барилдаж ялагдсан. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 45 тамирчин барилдав. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тунисын Oumaima Bebioui-г ялсан. Хоёрдугаар тойрогт Австрийн Catarina Tanzer-г хожсон. Гуравдугаар тойрогт Бразилийн Аманда Лимад ялагдлаа.

Энэ жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Чилийн Mary Dee Vargas Ley-г ялсан. Хоёрдугаар тойрогт Брундийн Shignoline Kanyamuneza-г мөн ялсан. Гуравдугаар тойрогт Казахстаны Abiba Abuzhakynova-г ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.
Л.Сосорбарам 52 кг-ын нэгдүгээр тойрогт Бельгийн Amber Ryheul-д, 57 кг-д М.Ичинхорлоо, Тайваний Lien Chen Ling-д ялагдлаа. Эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн нэгдүгээр тойрогт Б.Ням-Эрдэнэ, АНУ-ын Chantal Wright-ийг ялаад, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Madina Taimazova-д хожигдов. -78 кг-д О.Хүслэн нэгдүгээр тойрогт хийлээд хоёрдугаар тойргийн барилдаанд Нидерландын Guusje Steenhuist-д ялагдсан. +78 кг-д А.Адъяасүрэн нэгдүгээр тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт Молдавын Oxana Diacenco-г ялаад, гуравдугаар тойрогт Хятадын Shiyan Xu-тай маш сайн барилдсан хэдий ч вазари үнэлгээ алдаж хожигдсон.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр нэгдүгээр тойрогт Морокогийн бөхийг, хоёрдугаар тойрогт Лативын бөхийг ялаад, гуравдугаар тойргийн барилдаанд Гүржийн Vazha Margavelashvili-д хожигдлоо. 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Израилийн Tohar Butvul-д, Ц.Цогтбаатар Тунисийн бөхөд ялагдлаа. 81 кг-д Г.Болор-Очир нэгдүгээр тойрогт Катарын Khalil Rebahi-г, хоёрдугаар тойрогт Молдавын Victor Sterpu-г ялаад, гуравдугаар тойрогт дэлхийн аварга Израилийн Sagi Muki-д ялагдсан.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нэгдүгээр тойрогт Эмиратын Dzhafar Kostoev-ыг ялаад, хоёрдугаар тойрогт Гүржийн ilia Sulamanidze-д хожигдсон. +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нэгдүгээр тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Бахрейн руу гарсан ОХУ-ын Azamat Chotchaev-ыг цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Францын алдарт бөх, олимп, дэлхийн аварга Teddi Riner аваргатай үндсэн цагт үнэлгээ байхгүйгээр тэнцсэн. Нэмэлт цагийн барилдаанд хоёр бөх хоёулаа хоёр, хоёр торгууль авсан. Манай бөх жаахан тэсвэр алдаж, идэвхгүй барилдаан гаргаж гурван торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв. О.Цэцэнцэнгэлд маш их боломж нөөц байгаа нь харагдлаа. Боломж байсан. Сайн үзлээ.Тедди Ринетей хамгийн сайн барилдсан бөх гэвэл О.Цэцэнцэнгэл байлаа.

ОУХМ Ё.Басхүү “С” хэсгийг чансаагаараа тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Оросын Абрек Нагучевыг, гуравдугаар тойрогт Румыны Лусиан Борс Думитрескуг, хэсгийн аваргын төлөө Италийн Элиос Манзиг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд дэлхийн аварга Японы Жоширо Марүяаматай тэнцүүхэн барилдсан боловч, ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хүрэл медалийн төлөө Гүржийн Важа Маргвелашвилиг ялснаар дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн урамтай сайхан барилдсаар дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүв. Манай бөх Шинэ Зеландын К.Кристи, Европын аварга Израилийн Т.Нельсон Леви, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Ж.Климкаит нарыг дараалан ялсан. Хагас шигшээ барилдаанд Канад бөх, дэлхийн аварга К.Дегучид хожигдсон юм.
Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын Хух Ми Миг буулгаж авснаар хоёр жил дараалан ДАШТ-ий медалийн тавцанд зогсов.Тэрбээр өнгөрсөн жил мөн л Хух Ми Миг ялж, дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртэж, энэ амжилтаараа оны “Шилдэг тамирчин”-аар шалгаран “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.
| ТОЙМ: ЖҮДОЧИД ДЭЛХИЙН АВАРГЫГ ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |