.jpg)
Л.Энхрийлэн үнэхээр “Эрэмгий дайчин”, өөртөө итгэлтэй барилдаж байлаа. Тийм учраас тэр хичээл, зүтгэлийнхээ үр дүнг хүртэж дэлхийн аваргын хос медальтан боллоо. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-ий “D” хэсгийн эхний тойргийн барилдаанд гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Шинэ Зеландын Куона Кристиг, гуравдугаар тойргийн барилдаанд Израилийн хүчтэй өрсөлдөгч Европ тивийн аварга Нелсон Леви Тимнаг ялж шигшээ наймд үлдсэн. Дөрөвний нэгд үлдэх шигшээ барилдаан буюу “D” хэсгийн аваргын төлөө, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын бөх Жессика Климкаитыг буулган авсан. Харин дөрөвний нэг шигшээ барилдаанд дэлхийн хошой аварга Канадын тамирчин Криста Дегуичид хожигдож, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдсэн юм. Хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын Хүх Мимитэй таарч ялан, дэлхийн хос медальтан болов. Өнгөрсөн 2022 оны ДАШТ-ээс Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэхдээ дэлхийн аварга Украины Дарья Билодид, дэлхийн аварга Канадын бөх Криста Дегуичи, гранд слам, гран при тэмцээний аварга Өмнөд Солонгосын Хүх Мими нарыг дараалан ялж бөмбөрцөгт нэрээ данслан дэлхийн аваргын хүрэл медальтан болж байсан билээ.
.jpg)
Л.Энхрийлэн дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчийнхээ амжилтыг буухайлж, залгамжлан, монголын 57 кг-ын жингийн жүдочдын нүүр царай болж явна. Л.Энхрийлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүн Хараагийн охин, 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр хичээллэж байгаа. Тэр багаасаа тодорч гарч ирсэн юм. Гэтэл бэртэл, гэмтэл авч нэлээдгүй хугацаанд завсарласан. Энэ хугацаанд түүний амжилт буурсан. Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Тэрбээр 2016 оны сүүлээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид барилдаж байхдаа бэртэл авсан. Барилдааны эхний үед хөл нь бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр барилдаанаа дуусгажээ.

Бэртэл нь бүр хүндрээд мэс засалд орсон байдаг. Түүнээс хойш өмнөх шигээ эрэмгий дайчин, галтай цогтой, өөртөө итгэлтэй барилдаж чадахгүй байсан. “Бэртлээ сэдрээчих вий” гэсэн айдастай байсан болов уу. Бэртлээс эргэн ирэхэд түүнд амар байгаагүй байх. Хүнд хэцүү, шантрах үе зөндөө байсан нь мэдээж. Ямар ч байсан тэр бүх хүнд үеийг даван гарч дэлхийн хос медальтан боллоо. Магадгүй бэртэл, гэмтэл аваагүй байсан бол илүү их амжилтыг гаргах нөөц, боломж түүнд бүрэн байсан билээ.

Тэрбээр жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтын гаргаагаа эхлүүлж байжээ. Харин 2013 онд “Боржин кап” тэмцээнээс анхны алтан медалиа хүртжээ. Мөн 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж, 2016 онд 17 настайдаа “Чингис хаан” гран при тэмцээн 57 кг-ын жингийн дэлхийн шилдгүүдийг өвдөг шороодуулсаар эх орныхоо дэвжээнд түрүүлж, олон улсын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн.

Л.Энхрийлэн их бяртай, эршүүд, олон талын барилдаантай. Баруун, зүүн аль ч талаараа барилдаж чаддаг онцлогтой бөх. Энэ онцлог, давуу талаа хөгжүүлэн хөдөлмөрлөж яваа охин. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй нэгэн. Авьяасаа хөдөлмөрөөр тордож амжилтад хүрч байна. Тэрбээр сууж үүрэх, хөл тавих дархан мэхтэй. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гадна өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль авч байсан билээ. Л.Энхрийлэн одоо дэлхийн дэвжээнд хоёр жил дараалан гаргасан амжилтаа хадгалан олимпын наадамд ахиулах, олимпын медальтан, аварга болохын төлөө зүтгэж, хөдөлмөрлөх чухал байгаа. Түүнийг Парис 2024 олимпын наадам хүлээж байна.

.jpg)
| Эрэмгий дайчин Г.Энхрийлэн |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |